Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.
Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөд хохирол учруулах явдал гарсаар байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийндугуйгаарсолих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчиход анхаарна уу.

Ослын жишээ:
1. 2020.12.03-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Т жолоочтой Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн.
2. 2020.12.03-ны өглөө 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн.
3. 2020.12.03-ны өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтсэн байна.



Сэтгэгдэл0
Жолооч нэртэй мэдрэмжгүй этгээдүүдэд ур чадвар гэж юу ч байхгүй. Тэдэнд зөвхөн зун жолоо барих эрх буюу зуны жолооч гэдэг үнэмлэх олгоод өвөл машин барихыг бүрмөсөн хорьсугай.Аваар хийж хүн ална.
Маш зөв санал. Ийм улирлын эрх байж болох юм. Нэгэнт халтиргаатай замд хүч хурдаа зөв тохируулж чадахгүй байгаа амьтан амьтны хэмжээний эрхтэй байхад л болно.
БӨХ хотын дарга болсоноос мөс арилгахаа байсан
Бөх хүний унгас зам дээр мөс болж тогтдог
жолоочийн буруу биш өдөр бүр нимгэн нойтон цас орж байгаа түүнийг цэвэрлэдэггүй яамарч жолооч алдах магадлалтай
Бусад нь яваад болоод байхад чадахгүй чацга бол өвөл машин битгий барь.
үүний хариуцлагыг хот хүлээх ёстой шүү
Чамд чадах юм байхгүй ,өөрийн хариуцлага гэж юм байхгүй хүн биш мал юм бол битгий машин барьж хүн алах гээд бай.
Нөгөө цацсан давс нь хульхи байх нь
Hotiin darga dawsnii mungu zawishsan ni todorhoi boljee. Eruusuu ajilaa hiihgui um ene dargaa zailuulaachee