Он солигдохын өмнөх орой гэнэтхэн 13 телевизээр “Бүхнийг хүүхдийн төлөө” нэртэй хандив цуглуулах үйл ажиллагаа явагдсан. Мэдээж тоглолтын найруулга сэлтийг сайн зохион байгуулжээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын тал талаас нь дэмжсэн хүүхдийн төлөө ажил нийтийн дэмжлэгийг тултал авсан.
Арга хэмжээ болсон өдөр Засгийн газар Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулахаа шийдэж, 10 тэрбумын санхүүжилт шийдэж өгчээ.
Гэтэл орой нь буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд болсон “Бүхнийг хүүхдийн төлөө” теле тоглолтын дэлгэц дээр “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын данс тавигдаж байгаад 2.2 тэрбум орчим төгрөгийн хандив цуглуулав. “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ их асуудалтай. Тэд энэ НҮТББ-ыг Засгийн газрын шийдвэр гарахаас 13 хоногийн өмнө, 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд байгуулсан.

Тэгэхээр хэн нь хэнийхээ үгээр орж ийм хүүхдийн нэрээр том операци зохион байгуулчихсан бэ гэдэг эргэлзээтэй байна.
Нөгөөтэйгүүр хууль нь гарч байгууллага нь тодроод ирэхээр мөнгийг нь өгчихнө гэж томроод байсан нөхдүүд “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-аа “Хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдэд ээлтэй соёлын бүтээн байгуулалтыг дэмжих, нүүдэлчдийн өв соёлыг өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах” үйл ажиллагааны чиглэлтэй авсныг бодвол яаран татан буулгах, хэрэгцээгүй болгох бодолгүй байгаа бололтой юм.
Уг нь “Монголын хүүхдийн төлөө фонд” гэдэг сан байдаг юм байна. Энэ Дангаа Авирмэд гэдэг иргэн 2016 оны хоёрдугаар сарын 22-нд “Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах асуудлын шийдэл, олон улсын зохицуулалтыг судлах, сурталчлан таниулах, зөвлөмж аргачлал боловсруулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагатай хамтран ажиллах” үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулжээ.
Хэрвээ “Төр мөнгө хураахгүй” гэж үзэж байгаа бол Д.Авирмэдийн санг ашиглаж бас болох байжээ.
Гэвч тэгэлгүйгээр “Хүүхдийн төлөө фонд” нэртэй НҮТББ байгуулжээ. Хамгийн ноцтой нь “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын хувьцаа эзэмшигч гурван хүний нэг нь Соёлын дэд сайд Мөнхөөгийн Батбаяр байгаа юм. Энэ бол цэвэр ашиг сонирхлын зөрчил болно.
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, өөр бусад хууль хаачсан бэ. Соёлын дэд сайдад үйлчлэхгүй юу. Бусад дэд сайд нь наад хүнтэй чинь барьцаад яамныхаа чиглэлийн дагуу сан байгуулаад гүйлдээд эхэлбэл юу болох вэ.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлд Дэд сайдын бүрэн эрхийг тусгасан 10 заалтад “Сан байгуулж хандив цуглуулах” нэг ч эрх алга. Үүрэг ч байхгүй.
За тэгээд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1-т “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гээд заачихжээ. Өөр хориглосон заалтууд ч байна. Бас энэ үйл ажиллагаатай харшлах хуулиуд ч бий. Ерөөсөө л баахан хууль зөрчсөн байна.
Өнгөрсөн 30 жилийг улстөрчид ч, жирийн иргэд ч зүхэж л байдаг. Замбараагүй гэж...
Тэгвэл Соёлын дэд сайд М.Батбаяр шиг сан байгуулж задарсан үйл ажиллагаа хийж байсан хүн үгүй.
Ер нь энэ нөхөр сан байгуулаад бүр мэргэшчихсэн бололтой юм. 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр “Зүүн бүс нутаг хөгжлийн сан”, “Их эзэн Чингис хаан сан” гэдэг хоёр сан зэрэг байгуулж, өөрөө Удирдах зөвлөлийн дарга нь болж байжээ. Эдгээр сангаар дамжуулж юу хийсэн бэ.
Энэ мэтээр М.Батбаяр гэдэг дэд сайдын талаар цааш нь ухвал “нөөц” ихтэй нөхөр юм.
Тиймээс хууль завхруулж, сан байгуулаад хандив цуглуулсан дэд сайдынхаа асуудлыг “нэг тийш” шийднэ үү, Ерөнхий сайд аа.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Мэрэгшсэн хулгайч байна шдээ
Юу ч мэдэхгүй байж битгий сургаар бусдын нүгэлд даган баясч бай. Тэдэнд биш чамд муу.
НЭГ ИХ УДАХГҮЙ САЙН ШАГНАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.
XURELSUX OOROO ARD TUMNII TATVARAAR TSUGLUULSAN TOSVIIN MONGONOOS 10 TERBUMIIG DUR MEDEN ENE SAN GEGCHID XANDIVLASAN
Уламжлал ёсоороо суудал төнхөж, бөгс үнэрлэж байхаар та нар эрэн сурвалжлаад сангийн хөрөнгийн зарцуулалтыг ухаад гаргаад ир л дээ. Худлаа өвчигнөж тойрч баахан нохой аятай сарьж, гарьж байснаа алга болдгоо эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж эндүүрээд явдаг юм биш биз дээ.
энэ хүн сайд байтугай газрын даргад жулдаад бна
Hulgaich burdsen hulgaichdiin gazar
Ер нь Соёлын яамыг татан буулгавал таарна. Сайд нь хулгайч, дэд нь луйварчин гээд бодооч?! Хайран иргэдийн татварын мөнгө?
УРАН САЙХАНЧ ЛИМБЭ ЛОМБОДОВ ГЭЭЧ БОЛЖДЭЭ
Сайд нь бас хулгайч гээ биздээ Соёлын яам хулгайч луйварчингуудын орогнол болжээ
Үлгэр жаргаагүй
ЭНЭ БАТБАЯР БОЛ ОЮУН-ЭРДЭНИЙН ЦҮНХ БАРИГЧ, ӨМНӨ НЬ БАРИЛГЫН ЯАМАНД БАС ГАЗРЫН ДАРГААР ӨРГӨМЖЛӨГДӨӨД "ТЭНЦЭЛГҮЙ" БОЛЬСОН ЮМ. МӨН ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭЛЭН ГЭЖ "ХООСОН" ЮМ БАЙГУУЛЖ, ЖИЛ БОЛГОН ШИЛДЭГ БАРИЛГА ШАЛГАРУУЛАХ НЭРЭЭР БАРГИЛГЫН КОМПАНУУДААС 5-10 САЯ ТӨГРӨГ ХУРААЖ "ХӨЛЖСӨН" ХӨГИЙН АМЬТАН. ТААРСАН ТААР ШУУДАЙ ОЮУН-ЭРДЭНЭ НЬ ИНГЭЖ ТОГОЛЖ БАЙГАА ЮМ.
ene soeliin yamand chini chutgur tsuglarsan gazar uu??