sonin.mn

 

Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн сард Налайхын нүүрсний уурхайд шалгалт хийсэн билээ.
 
 
Шалгалт өнгөрсөн сарын 22-нд дуусч, 180 орчим нүүрсний амыг хааж битүүмжилжээ.Шалгалтын дүнг Уул уурхайн сайдын зөвлөлиин хурлаар хэлэлцэж, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх юм байна.
 
 
Харамсалтай нь хаагдаж, лацадсан ам руу хоёр ч хүн зөвшөөрөлгүй орж, амь насаа алджээ. Шалгалтын явцад нэг хүн нас барсан бол энэ сарын 2-нд нэг хүн лацадсан уурхай руу зөвшөөрөлгүй орж, шаварт дарагдан амиа алдсан байна.
 
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин