sonin.mn
АН, МАХН нэгдэхээр яриа хэлэлцээ явагдаж буй, уг яриа хэлэлцээг хоёр талаас МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, МАХН-ын ЕНБДарга Б.Тулга нар ахалж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Яриа хэлэлцээний үр дүн ч эхний байдлаар гарч эхэлжээ.
Давын өмнө хэрхэн гэдэг зарчмаас болж МАН, МАХН нэгдэх нь боломж маш багатай гэдэг нь тодорхой болжээ.Иймээс эвсэл байгуулах гэсэн хоёр дахь асуудлыг ярилцаж, үүнтэй холбогдох эвслийн квот гэх мэт саналуудаа солилцож буй юм байна.
Мөн үүнээс гадна МАН, МАХН нэгдээгүй, тэр бүү хэл эвсэл байгуулж ч чадахгүй байсан хамтран ажиллах хувилбарт бараг санал нийлж буй аж.
 
Энэ нь МАН, МАХН гэрээ байгуулан, улс төрийн түншлэгчид болох явдал бөгөөд гэрээний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАХН нэр дэвшүүлэхгүй, УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд МАН нэр дэвшүүлэхгүй байх гэнэ.
 
Энэ тохиолдолд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, МАХН-аас нэр дэвшсэн Э.Батшугар УИХ-ын гишүүнээр сонгогдох магадлал өндөр болно гэж тооцож буй бололтой.
Уг хувилбарыг МАН-ынхан эртнээс тооцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуультай зэрэг явуулах товыг УИХ-аар батлаад буй билээ.
Энэ нь МАХН-ын хувьд ашиггүй мэт ч хүүгээ УИХ-д, улмаар улс төрд оруулах нь МАХН-ын рейтингээс илүү чухал зүйл гэж Н.Энхбаяр тооцоолсон хэрэг болох юм.
 
Ч.Явуу