sonin.mn
УЖЭНЬ. /ТАСС/. Венесуэлд үүссэн нөхцөл байдлыг цэргийн хүчээр шийдвэрлэхийг манай улс эсэргүүцэж байна гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Орос, Энэтхэг, Хятадын гадаад хэргийн сайд нарын гурван талт уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. 
“Венесуэлийн асуудлыг зөвхөн Венесуэлийн ард иргэд үр дүнтэй яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх ёстой. Үүнийг шийдвэрлэхийн тулд хүч хэрэглэж болохгүй. Асуудлыг цэргийн  хүчээр шийдвэрлэхийг бид эсэргүүцэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Түүнчлэн гурван талт уулзалтын дүнд олон улсын бусад хэд хэдэн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, нэгдмэл байр суурьт хүрснийг Хятадын Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэсэн байна.  
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг