sonin.mn
ТЕХРАН. /Xinhua/. Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зарифын албан тушаалаасаа огцрох хүсэлтэд тус улсын Ерөнхийлөгч Хасан Рухани албан ёсоор татгалзсан хариу өгсөн байна. Энэ тухай Ираны мэдээллийн “IRNA” агентлаг мэдээлэв.
“Таны огцрох хүсэлт улс орны хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа тул хүлээн авахаас татгалзаж байна” гэж Х.Рухани мэдэгджээ. Мөн тэрбээр, М.Зарифыг “найдвартай, зоригтой, сүсэг бишрэлтэй нэгэн” хэмээн тодорхойлоод, түүнийг АНУ-ын дарамт шахалтын эсрэг тэргүүн эгнээнд бат зогссоор ирсэн төлөөлөгч гэж хэлсэн байна.
Энэ долоо хоногийн даваа гарагт М.Зариф “Инстаграм” хуудсаараа дамжуулан үүрэгт ажлаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг