sonin.mn
ТОКИО. /NHK/. БНАСАУ-ын асуудлаар Япон болон АНУ нэгдмэл байр суурьтай байх болно гэж Японы Гадаад хэргийн сайд Таро Коно мэдэгджээ. 
АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт болж буй Ханой хотод байгаа АНУ-ын төлөөлөгчидтэй Японы албаны хүмүүс хамтран ажиллана гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Мөн тэрбээр, “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижруулаагүй тохиолдолд БНАСАУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахгүй.  Бид АНУ-тай ижил байр суурьтай байгаа” хэмээн мэдэгджээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг