Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, уригдан ирсэн нийт зочид төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улс маань зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших хугацаанд эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд олон чухал өөрчлөлтүүд гарчээ. Ирж буй 15 жилд ч мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа техник технологийн хөгжил дэвшил, хүрээлэн буй орчин, хүн ам зүйн өөрчлөлтөөс хамаарч, ажиллах хүчний бүтцэд ихээхэн өөрчлөлтүүд гарах талаар эрдэмтэн мэргэд тодорхой статистик ярьж байна.
Жишээ нь, хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, 2030 он гэхэд 600 саяас дээш ажлын байр шинээр бий болгох хэрэгцээ байгаа боловч технологийн дэвшил хүний хөдөлмөрийг бүрэн орлох чиглэлд давшингуй амжилт олж байгаа нь ажиллах хүчний бүтцэд сөргөөр нөлөөлөх хандлага бий болгосон юм байна.
Харин бидний хувьд хүн амын гуравны нэгээс дээш хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байсан байдал өөрчлөгдөж, 2025 онд 25 хувь болж буурах бөгөөд хөдөлмөрийн насны хүний тоо нэмэгдэж, “хүн амын цонх” үе 2030-аад он хүртэл үргэлжлэх төлөв байна. Манай улсын хөдөлмөрийн нөөц оргилдоо хүрч, түүнийг дагаад бүтээмж бий болгох боломж бүрдэнэ.
Гэтэл ийм нөхцөл байдалд бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийн балансыг тэнцвэржүүлэх, дундаж цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр ирээдүйг харсан бодлого тулгамдаж байна.
Бүс нутгийн хүрээнд бусад улстай харьцуулахад манай улсын хөдөлмөрийн дундаж хөлс бага хэвээр байна. Тиймээс энэ байдалдаа дүн, шинжилгээ хийж, тодорхой бүтээлч ажил хийх хэрэгтэй. Ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй.
Өнөөдөр БНСУ-руу ажиллахаар явж байгаа манай улсын иргэдийн тоо 45-50 мянгад хүрсэн. Одоо АНУ, Япон руу ажиллах хүч илгээх гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж байна. Эрүүл саруул, идэр залуу, юм хийж бүтээх насныхан маань гарч явсаар байгаа энэ урсгалыг бид зогсоох ёстой.
Урд хөршийн хил дагасан аймгуудаас мал маллахаар малчид хил давж эхэллээ. Бид сайн сайхнаа ярьж байгаа ч саараа ярьж байж л урагшилна. Ажлын байр болон хөдөлмөрийн хөлсний зохистой хамаарлыг бий болгох ёстой. Гадагш ажиллахаар явж байгаа залуус эх орондоо дургүй, ажил хийх хийхгүй дургүй хүмүүс биш юм. Ажил олдохгүй, хөдөлмөрийн хөлс санасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул хөдөлмөрөө үнэлүүлэх, гэр бүлдээ ахиухан орлого олох гэж хүний нутгийг зорьж байгаа гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа байх.
Үүнээс улбаалсан сөрөг зүйлс олон байдаг. Үүнийг дагаад гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, хүүхдийн хүмүүжил… гээд маш олон асуудал урган гардаг юм. Өнөөдөр 60 жилийн ойн хүрээнд зөвлөгөөнөө хийж сугаа шийдвэр гаргагчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваасай хэмээн хүсч байгаа учраас эдгээр зүйлсийг хэлж байна.
Монголын төр, Монголын Засгийн газар юм бол монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаараач ээ гэж дахин хүсмээр байна.
“Дэлхийн тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр-2030”-д тусгагдсан “Бүх нийтийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох” зорилтод нийцсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, иргэдэд мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх, хамгийн гол нь тэднийг ажилтай болгох, ажлын дадлага туршлагыг тасралтгүй дээшлүүлэн хөгжүүлэхэд сум, хорооны анхан шатны ажилтнаас эхлэн аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төрийн яамд Та бүхний хамтын ажиллагаа, хүчин чармайлт шийдвэрлэх үүрэгтэй юм шүү. Хамгийн гол нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа та бүхэн зүрх сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй.
Өнөөдөр манай улсад дэлхийд байхгүй их хэмжээний их, дээд сургууль бий. Хонхны баяраа хийж байгаа оюутнуудын 60 хувь нь маргааш өдөр нь ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Тиймээс бид хөдөлмөр эрхэлдэг ажилчин ангийг бэлтгэх хэрэгтэй гэж хэлмээр байна.
Энэ нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 мянган төгрөгийг суралцагчдад олгож, нөгөө талдаа томоохон, төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх хэрэгтэй.
Мөн 2018 оны 9-р сарын 4-ний өдөр Засгийн газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор чиглэл өгсөн. Чиглэлд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх юм бол хуульд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр 110 мянга орчим хүнийхээ асуудлыг цогц шийдэх боломжтой.
Ингээд Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.
Дорвитой, хурдтай, зөв шийдвэрүүдийг зөвлөгөөнөөс гаргаасай гэж хүсэж байна.
Та бүхэнд баярлалаа. Ирээдүйдээ итгэлтэй олон сайхан залуус гарч ирээсэй хэмээн хүсэж байна” гэлээ.
Сэтгэгдэл0
Чи сайн мэддэг юм бна,ингэж хэллээ гээд чи өөрөө гардаж аж үйлдвэрийн парkаа бариж бий болгохгүй бол залуучууд ажилтай орлоготой болчих уу.гэж чамаас асуумаар бна.энэ монгол улс даяараа хөдөө,сум,баг,хороо,дүүрэгт ажилгүй,орлогоггүй өдөр болгон архи уусан,ажилгүйчүүдийн арми монгол орныг бүрхжээ,чи ямар арга хэмжээ авах уу.худал яриж 4 жилээ дуусгаад зайлах уу.гэдэгээ эртхэн хэлсэн чини дээр дээ,ард түмний залуусын итгэл сэтгэл алдарч,чиний амласан андгайлсан бүгд усанд хаясан чулуу мэт алга болов оо

Чи ч хэн нэгний бэлдсэн зуйлийг сайхан уншдаг юм байна . Харин амьдрал дээрх уйлдэл чинь энэ олон ажиллах амьдрах амьдралаа дээшлуулэх сонирхолтой залуусыг гадагш явахад тулхэж байна. Нэгэнт та нар эднийг улс эх орондоо ажиллаж амьдрах нехцлеер хангаж чадахгуйгээс хойш хэл амаараа битгий тэдэнд саад бол. Зугээр л чихээ маажаад хамраа ухаад дуугай сууж бай. Албан бус мэдээллээр 300 мянга орчим монголчууд гадаадад ажиллаж амьдардаг. 2000- аад оны дунд уед тэдний монгол руу гуйвуулсан валютын хэмжээ ДНБ- ний 10 хувийг бурдуулж байсан, одоо буурсан гэх боловч жил бур 300 гаруй сая доллар монгол руу илгээдэг гэсэн судалгаа байдаг. Энэ тоог баталгаатай болгохын тулд Монгол банкнаас судалгаа хийж байгаам билээ. Тэгэхээр эдгээр залуус явж л байг ажиллаж амьдрах туршлага сууж л байг , валт монгол руу илгээж л байг, харин цадаж ханадаггуй улс терч та нарын сонгуульдаа хэрэглэдэг ажилгуй амьдралгуй эрмэлзлэлгуй оркууд монголд хангалттай байгаа, тэднийхээ тархийг угаа. Гадаадад ажиллахаар явж буй залуус монголын ирээдуй юм, ухэж далдрах та нарын толгой дээр цахиур хагалах хуч юм шуу
валют
Өр төлж өг оффшор оруулж ир тэгэхгүй үтэр түргэн бууж зайлдаа худалчаааааааааа
урьдахь еронхийлогчид ингэж ярьдаг байлуу малнуудаа зов юм ярьж бнашдээ
Yun oroi oilgdg sda beeиee
Tsalin = hudulmuriin buteemj = tsalin = hudulmuriin buteemj = tsalin = hudulmuriin buteemj Ene bol delhiin ediin zasgiin altan zarchim altan durem
Хүн ам хэт ихэссэнээс болоод ажлын байр олдохгүй болж байна. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, гудамж талбай хаана бол хаана хүн ам багтаж ядаж байна. Монголын жаахан нутагт арай л ихдэхээр хүн амтай болжээ. Хүн амын өсөлтийг бодлогоор хязгаарлах цаг болжээ.

Өөрөөс чинь болсон ? Ерөнхиилөгчөө ? Ядаж 280 сая долларынхоо учрииг олчих ?
TER YAHAW! TURIIN ALBAN HAAGCHDAA AJILTAI BOLGO! YAM TAMGIIN GAZRUUDAAR CHIN DUUREN BIEE UNELDEG AJIL HIIDEGGUI HOV YARIJ HOR NAIRUULJ DARGAA BIEE UNELJ ALBAN TUSHAALD OCHDOG BURUU TOGTOLTSOOGOO EHLEED ZASCHIH! HAMGIIN NAAD ZAH NI! TENDEES SHODROGOS CHIN EHLENE AHAA

Tegeed gantshan ene asuudliig barij avaad ajillaach dee. Ene asuudliig medehgui hun,yarihgui am gej baihgui bolson.Tsag ue ch uurchlugduj,um hiij bolhoor bolloo.Ajillaach!
Ta business hun mun l um bol am chin bish gar hul chin l hudulj baimaar.
Ene eh orniig avch yavah zaluusiig gadagsh gargaad araar ni luivarchin hugshin tugtsguud hulgai ,deermee tuhtai hiij baina. Ta nar sanaatai zaluusiig gadaad ruu gargaad baigaa bizdee. Hudal yarihaa boli eronhiilogchoo.
Өмнө нь байсан үйлдвэрүүдийг ардчиллын нэр барьсан хэдэн луйварчингууд та нар хувьчилж аваад олон хүмүүсийг ажилгүй болгож гудамжинд гаргаа биздээ.Чи тийм хүн чанартай юм бол үнэгүй шахуу хувьчилж авсан Мах импексээс эхлээд төрд буцааж өгөөд хүмүүсийг ажлын байраар хангаад өндөр цалин өг л дөө
Гадаадад монгол залуус ажил хийхээр чөлөөтэй явж чадаж байна гэж ойлгоод бгаа юмуу малнууд аа,визний зөвшөөрөлөөс эхлээд боож хаасан маш их чирэгдэл гаргадагийг мэдэх үү,малууд аа,эх орондоо амар тайван ажилтай орлоготой амидрах гэхээр тийм нөхцөл орчин байхгүй,гадаадад гарч ажил хийж амидрах гэхээр хааж боосон чирэгдүүлсэн ийм л нийгэм,улс болчихоод монгол залуус өдөр бүр хэдэн арваараа архи уухаас өөр ажил байдаггүй ээ.монгол залуусыг ажлаар хангаж чадахгүй өөрсдөө амидралаа авч яв гэж хэлээд гадагшаа гарч ажил хийх залуусыг шууд явуул,өөр гарц чамд алга даа.тоостой шороотой,утаатай монголд хог түүхээс илүү гадаадад гарч цаг наргүй ажил хийж ар гэрээ амидралаа авч яваг дээ.үүнийг амидралын төлөө тэмцэл юм гэж монгол залуус ойлгоно доо,чөлөөтэй явуулах хэрэгтэй.амидралын төлөө тэмцэх чухал

монголчууд цыган шиг өөрсдөө гадаадад тэнэж явахыг хүсдэг улс орныхоо нэр нүүрийг бодохгүй ямар нэг аргаар мөнгө олно гэж боддог чингэс хааны үеэс өрх цэрэг болж өмчит хөрөнгөө туугаад улс улс хэсүүчилж явсан ард нь үлдсэн хүн нь цөөрсөн хөгшин зэм хөвүүн хүүхэд нь манж хятадын дарлалд 240 жил боолчлуулж алт баялгаа дээрэмдүүлж байсан бол одоо 340 жил газрын баялгаа ухуулаад монгол гэх үндэстэн газрын хөрснөөс арчигдахнээ цэдэнбалын үед ажиллаж амьдарч байсан үе тэнгийнхэн ямар алдаа хийснээ ухамсарлаж амид дээрээ энэ улс орноо зөв гольдролд нь оруулахад хамаг тархиа ажлуулаачээ
Чи сайн мэддэг юм бна,ингэж хэллээ гээд чи өөрөө гардаж аж үйлдвэрийн парkаа бариж бий болгохгүй бол залуучууд ажилтай орлоготой болчих уу.гэж чамаас асуумаар бна.энэ монгол улс даяараа хөдөө,сум,баг,хороо,дүүрэгт ажилгүй,орлогоггүй өдөр болгон архи уусан,ажилгүйчүүдийн арми монгол орныг бүрхжээ,чи ямар арга хэмжээ авах уу.худал яриж 4 жилээ дуусгаад зайлах уу.гэдэгээ эртхэн хэлсэн чини дээр дээ,ард түмний залуусын итгэл сэтгэл алдарч,чиний амласан андгайлсан бүгд усанд хаясан чулуу мэт алга болов оо
Чингис хаан өглөө бүр тангад улс байгааг сануулж баы гэсэн юм шүү . Энэ тангад хүн монголчуудыг хуурч байга шүү
Эх орондоо ирээд 1 жилийн турш амралтын ѳдѳргүй ажилласныхаа дараа ганц бухимдлаа гаргачихъя! Энэ онд 490 хүн монголын иргэншлээсээ албан ёсоор татгалзсан. Түүнээс олон нь, хэдэн мянга нь гадаадад амьдарч байна. Би ч тэгмээр байна. Ханиаданд дарлуулаад ирэхээр ингэж боддог л юм байна. Иргэншлээ солих жинхэнэ шалтгаан бол ДАРАМТ. Хамгийн муу байгаль экологи, муу эмнэлэг, муу боловсрол, хамгийн бага орлого. Хамгийн шударга бус ѳрсѳлдѳѳн дунд л алалцаж байна үнэндээ. Нэмэр болно, тус болно гэж үзвэл жагсаалд нь ч болов ОРОЛЦЪЁ ОО оролцъё... Эх орондоо элэг бүтэн сайхан амьдаръя, улс орноо хѳгжүүлэхэд чадлаараа туслая гээд ѳнгѳрсѳн жил Америкаас хамт ирсэн найз маань ирэх сард буцаад явахаар болжээ. Түүнд 2 шалтгаан байсан. 1. Амьсгалын замын ханиалга томуу ойр ойрхон туссаар уушгины бронкит ѳвчинтэй болсон. Бас хэдэн шинэ харшилтай болсон. 2. Ажил дээр нь олон тѳрлийн дарамт тохиосон. Цалин нь ч хүрээгүй. 4 хүний хийдэг байсан ажлыг ганцаараа хийгээд байхад нь ч үнэлээгүй.