Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг өнөөдөр (2019.07.10) хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан даргалж, Төрийн байгуулалтын байнгын хорооны референтүүд, дэд ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Ажлын дэд хэсгийн гишүүд Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгүүдээс гарсан саналын томьёолол тус бүрийг эхийг баригчид танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан ажлын дэд хэсгүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хүрээнд нэг бүрчлэн хэлэлцсэнийг үзэж танилцаад зарим үүрэг даалгаврыг ажлын дэд хэсгийн гишүүдэд өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Тоодон панз болиочээ чи
Мөн ч их яарч улайран зүтгэж байна дандаа л чоно борооноор гэгчийн үлгэрээр ажиллах юм даа манай эрх баригчид Унах нүхээ ухаад байна улсаа нэгмөсөн сөнөөх гээд яараад байна уу Монгол хүн хэлдэг ХИЙЕ ГЭСЭН СЭТГЭЛ БАЙХАД БОЛОМЖ ОЛДДОГ БОЛЪЁ ГЭСЭН САНАА БАЙХАД ШАЛТАГ ОЛДДОГ гэж Тэгэхээр энэ эрх баригчид бүх бурууг үндсэн хууль руу чихчээд л түүнийг өөрчлөлт оруулна гээд байгаа нь болгъё бүтээе гэсэн хүсэл сонирхол байхгүй шалтаг хайж үндсэн хуулинд Монголын ард түмэн эх орны ашиг сонирхолоос ангид зүйлийг оруулж хийх гэсэн гадны ЭЗ-н алуурчидын захиалга болон бас бус ашиг сонирхолын зүйлс байгаа нь илэрхий байна Энэ удаагын ҮХ-н нэмэлт өөрчлөлт гэдэг нь Оюутолгойн гэрээтэй л адил үр дагавар авч ирэх байх даа
Hvmvvsiig bayrlan huurch baihad arduurn ted luiwriin ajlaa,bohir horoo amjuulj uls iron ard tvmniihee ashig sonirhliin esreg....