Тогтвортой хөгжлийн талаарх улс төрийн өндөр түвшний олон улсын чуулга уулзалт долдугаар сарын 9-18-нд АНУ-ын Нью-Йорк хотноо боллоо.
Чуулга уулзалтад Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож, чуулганы үеэр Норвеги улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману зэрэг албаны төлөөлөгчидтэй уулзаж хоёр талын яриа хийв.
Норвеги улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйнтэй хийсэн уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлагуудын талаар санал солилцсон талаар ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл0
кккк, энэ одоо цагийн гарз ш дээ. Энэ хүнээс сонгуульд яаж ялах вэ, ард түмний тархийг яаж угаах вэ гэхээс өөр юу ч гарахгүй шүү дээ.