Ардчилсан намын санаачилгаар энэ сарын 13-15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж буй Олон улсын Ардчиллын өдөрт зориулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес мэндчилгээ илгээжээ. 
Тэрээр "Олон улсын ардчиллын өдрөөр Ардчилсан шилжилтийн 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж байна.
Ардчилал нь бүх нийтийн үнэт зүйл бөгөөд юун түрүүнд хүмүүсийн асуудлыг энэ тэргүүнд тавих зүйл юм.
Энэ нь оролцоо, эрх тэгш оролцоон дээр суурилсан бөгөөд энх тайван тогтвортой хөгжил, хүний эрхийн үндсэн суурь юм.
Эдгээр үнэт зүйлс, хүсэл эрмэлзэл нь хүмүүсийн амьдралд бодит байх ёстой.
 
Хүмүүсийн итгэл найдвар буурч, тодорхойгүй байдал нэмэгдсэн чухам энэ үед Олон Улсын Ардчиллын өдөр тохиож байна. Даяаршил, технологийн өөрчлөлтөөс үүдэж тэгш бус байдал нэмэгдэж байгаад хүмүүс бухимдаж байна.
Шийдэгдэхгүй байгаа мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай хариу арга хэмжээ авагдахгүй байгаа байдал, шударга бус байдал зэрэг нь иргэдийн орон зайг хумигдуулж байгааг харж байна.
 
Ардчиллын өдрийг тэмдэглэхдээ бүх засгийн газруудыг идэвхитэй, бодитой, утга учиртай оролцохыг хүндэтгэн уриалж байна. Үүнийг хийхийн төлөө шаргуу хичээнгүйлэн ажиллаж байгаа та бүхэнд баяр хүргэе.
Монгол Улс энэхүү чухал цаг үеийг мэдэрч, энэ замаар үргэлжлүүлэн явж байгаад дахин баяр хүргэе" гэжээ.
 
Дашрамд дурдахад, Олон улсын Ардчиллын өдрийн арга хэмжээнүүд өнөөдөр 09:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Улстөрийн намуудын хамтарсан Ардчиллын замаар 30 жил Онол практикийн бага хурлаар эхэлж, Сүхбаатарын талбайд Ардчиллын түүх боть-I номын нээлт, Фүүд фестиваль, Ховор автомашины үзэсгэлэн, Big Laser show, рок поп, хип хоп уран бүтээлчдийн тоглолтоор өндөрлөх юм байна.