sonin.mn
"Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  бусад хуулийн төслүүдийг оруулж, баталсан. Энэ хүрээнд Улсын Их Хурлын даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн  Ажлын хэсэг  байгуулах тухай 157 дугаар захирамжийг  үндэслэн ажлын дэд хэсгийг байгуулсан байна. 
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл  хангах үүрэг бүхий ажлын дэд хэсэг өнөөдөр (2019.09.19)   хуралдлаа. 
 
Ажлын дэд хэсгийг УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх А.Солонго ахалж, бүрэлдэхүүнд нь Төрийн байгуулалтын байнгын хорооны референт Б.Золбоо, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, тус хорооны Мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтсийн дарга А.Лувсан-Очир, Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн, мэргэжилтэн Ч.Оюунгэрэл нар ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.