ОХУ-аас АНУ-д сууж байгаа Элчин сайд Анатолий Антонов НҮБ-ын ерөнхий чуулганы үеэр Гадаад харилцааны сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар уулзсан нь хоёр орны харилцааг эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Тэрээр “Тэдний хийсэн уулзалт нээлттэй, энгийн болсон. Тиймээс энэ уулзалт нь хоёр орны хоорондын хэлэлцээрийг эрчимжүүлнэ гэж найдаж байна” хэмээн Сан Франциско хотод болсон АНУ, ОХУ-ын “Форт Росс” хэлэлцээрийн үеэр ярьжээ.
Түүнээс гадна Анатолий Антонов “Москва, Вашингтон нь стратегийн тогтвортой байдал, алан хядагчдын эсрэг тэмцэх болон бусад сэдвээр ярилцсан болохыг онцолсон байна. Тухайлбал, Хойд Солонгос, Афганистан болон хоёр орны зэвсэгт хүчин Сири улсад харилцаа холбоогоо хадгалах талаар санал солилцсон гэв.
Харин Майк Помпео уулзалтын дараа хоёр орон одоогийн хоорондын маргаанаа шийдвэрлэх ёстой. Мөн ирээдүй рүү чиглэсэн бүтээлч арга замыг олох хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
АНУ-н евчтvvд хаачив л гэж !!! Манай гаригаас яваад егч чадкугээс хойш! Хэлэлцэж тохирохоос еер яалтай билээ!!
Энэ хоёр улс цөмийн зэвсэг хөөцөлдөөд байлгүй цөмийн зэсгээсээ татгалзаач.
Үүнд АНУ гэхээсээ илүүтэй ОХУ буруутай. Тэд Дэлхийн 2-р дайнаас хойш бусдын нутгийг булаан эзэлсэн /Крым/, бусдын хэрэгт хушуу дүрэн зэвсэгт хүчнийг нь пуужиндсан /Гүрж/ анхны орон болсон. Тэгээд олон улсын хоригт орохоороо зэвсэглэлээр эрчимтэй хөөцөлдөж эхэлсэн, мөн Хятад улсад зэвсгийн технологоо өгч эхэлсэн

Америкт тохиролцоонд хvрэхээс оор арга бгvй.эх дэлхийг тvvхэнд оросууд л аварч бн шvv.