Одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оны 10дугаар сарын 6-ны өдөр Монгол үндэстний асар их үнэ цэнэтэй өмч баялаг болох Оюутолгойн алт, зэс, мөнгө, молибдений ордыг ашиглах Хөрөнгө Оруулалтын Гэрээ болон Хувь Нийлүүлэгчдийн Гэрээ гэгчийг гаднынхантай сүр дуулиантайгаар байгуулсан билээ.
Дашням,Балжиннямтай сайн өдрийг шилж сонгон авч энэ баярт үйл явдлыг зохион байгуулж байна хэмээн манай эрх баригчид ихэд хөөрцөглөж байв. Тэдний энэ хоосон сүржигнэл, хэлбэрдэл,элдэв мэргэ төлөг, ялангуяа учир зүйд үл нийцэх муйхар тэнэг үйлдлүүд сайн юманд хүргэхгүй нь бүр тэр үед тодорхой байсан юм.
Үндэсний эмгэнэл, гашуудал, харуусал, харамслын өдөр болж Монголын түүхэнд тод хар өнгөөр тэмдэглэгдэх нь ч нэн ойлгомжтой байсан. Одоо бодит байдал үүнийг хөдөлшгүйгээр гэрчилж буй. Бараг хүн болгон үүнийг гадарладаг болжээ.
Монгол Улс, үндэстний хувьд асар их хор хөнөөлтэй эдгээр гэрээг байгуулахын эсрэг тухайн үед тун цөөн хүн үндэслэлтэйгээр шүүмжлэн эсэргүүцэж, гадаад,дотоодынхон нийлсэн “бөөн хар хүч”-ний өөдөөс эрс шийдэмгий сөрөн зогсож байсныг хэлэх ёстой. Юмны наад, цаад учир начрыг шинжлэх ухааны үндэс сууриар нь ойлгож мэддэг, иргэний эр зоригтой, нийгмийн идэвхтэй, эх оронч сэтгэлгээ, ёс суртахуунтай эрдэмтэн,мэргэжилтнүүд, иргэд энэ улсад дэндүү цөөн боловч байсан юм. Гэвч захиргаадалтын үеийн хоцрогдсон сэтгэлгээ, арга барилаасаа салж чадаагүй төдийгүй эрдэм мэдлэгээр маруухан эрх баригчид тэдний үгийг сонсоогүй, сонсохыг ч хүсээгүй. Энэ бол бас түүхэн үнэн.
Ерөнхий сайд С.Баяр, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нараар толгойлуулсан МА(Х)Н, АН-ын Засгийн газар тэр үед маш сайхан хөгжил,ирээдүйг монголчуудад амлаж, хууран мэхлэх ажиллагаагаа зохион байгуулалттайгаар хийж хүмүүсийн “тархийг угааж” байсан юм. Оюутолгойн гэрээг байгуулах гэж хамтарсан Засгийн газрыг байгуулсан хэмээн өөрсдийнхөө “хөшигний цаанах хуйвалдаан”, эрх мэдэл, албан тушаалын хэнээ хийрхлээ зөвтгөн тайлбарлаж байв.
Цаг хугацаа амьдралын хатуу шалгуурууд өнгөрсөн хугацаанд бүхнийг байх ёстой байранд нь тавиад өгөв. Оюутолгойг тойрсон үнэн худал, зөв буруу, буян нүгэл аяндаа ялгагдаж салгагдав. Бидний урьдчилан харж, сэрэмжлүүлэн анхааруулж ирсэн олон зүйл үнэнд их ойр байсныг үйл явдлын бүхий л өрнөлт харуулав.
Эдүгээ үүсээд буй нөхцөл байдлын заримаас тоймлон дурдвал:
- Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ гэгч нь үнэн чанартаа Монголоос хөрөнгө,баялаг сорох хэлцэл байсан нь илэрхий болов.
- Энэ адгийн луйврыг гоё нэртэй гэрээ,мэдэгдэл, хууран мэхэлсэн ухуулга сурталчилгаагаар нуун халхавчилж иржээ.
- Луйвар, дээрмийн шинжтэй гэрээнүүд нь Монголчуудын өмч баялгийг цөлмөхөөс гадна өнөөгийн монголчууд биднийг болон хойч үеийг өрийн ангалд унагаж, ”өтөнд идүүлэх” гамшигт уршгийг тарьж эхлэв.
- Эдгээр гэрээ нь Монголчууд санхүү, хуримтлалын эх үүсвэрээр ямагт гачигдаж дутагдаж байх дахин нэг “чөтгөрийн тойрог”-ийг үүсгэх үндэс суурь болов.
- Мөн эрх мэдэлтнүүдийг авлига, хээл хахуулийн гүн намагт улам лав шигдээх нэг томоохон эх үүсвэр болж хувирав.
- Түүгээр ч үл барам манай төр, засгийн өндөр албан тушаалтнуудыг элдвээр урьхидах, барьцаалах, дарамтлах, шантаажлах хэрэгсэл, хөшүүрэг болжээ.
- Эдгээр болон бусад хүчин зүйлийн улмаас Монгол Улс, үндэстэн гаднын компаниуд, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын дарамт, эрхшээлд хялбархан ордог, бусдад багалзуурдуулсан улс орон болж хувираад байна.
- Гэхдээ хамгийн гол нь Оюутолгойн гэрээнүүд хууль зүйд харш үйлдлүүдээр хийгдсэн төдийгүй хууль тогтоомж зөрчсөн агуулгатайгаар байгуулагдсан тул анхнаасаа хууль бус, тиймээс анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлүүд болох нь улам бүр тодорхой болж нотлогдох болов.
Анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус гэрээнүүд гэдэг нь баялагтаа эзэн байх онцгой чухал асуудал дээр монголчуудыг заяа буян нь хаяагүй, харин түшсэн хэвээр байгааг гэрчилсэн туйлын өөдрөг, гэгээлэг, баяртай мэдээ яах аргагүй мөн юм.
Харин Оюутолгойн баялагт эзэн сууж, дураараа тонгочихыг санаархсан этгээдүүдийн хувьд хамгийн аюултай мэдээ, сүйрлийн цохилт болж таарч байна.
Энэ нэн чухал учир холбогдлыг Оюутолгойн гутамшигт бөгөөд гамшгийн гэрээнүүд байгуулагдсан түүхийн хар өдөр 10 дахь удаагаа тохиож буй энэ цаг үед бид нийт монголчууддаа хандан дахин (2009 оны 9дүгээр сараас хойш лав л 10 гаруй дахь удаагаа) таниулан сонордуулж байна.
“(X)ууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэх Үндсэн хуулийнхаа заалт, шаардлага, үүрэг даалгаврыг ягштал хэрэгжүүлэн ажиллавал Оюутолгойн гэрээнүүд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлүүд гарцаагүй мөн юм. Энэ байдлыг монголчууд бид “тэнгэрээс заяагдсан” аврал,гарц хэмээн ойлгож хүлээн авах ёстой. Оюутолгойг тойрсон бүхий л заваарсан хэрэг явдлыг үндэс сууриар нь засч залруулах боломж гэж ухаарах ёстой.
Манай үе үеийн эрх мэдэлтнүүд үүнийг санаатайгаар тас дарж, нүдэн балай,чихэн дүлий явж ирцгээсэн. Ямар учраас ингэдэг нь ч маш тодорхой юм. Ноцтой алдаатай үйлдэл,эс үйлдлээрээ бусдад барьцаалагдсан, мөн бузар булай нь илчлэгдэхээс айж эмээсэн тэд өөрсдийгөө хамгаалах үүднээс энэхүү гарц,боломжийг анхааран үзэх нь байтугай сонсохыг ч хүсэхгүй явж ирэв. Ингээд оронд нь Монгол Улс,үндэстнийхээ эрх ашгийг хөсөр хаясан. Энэ хариуцлагагүй үйлдлийнх нь эдийн засгийн хор уршиг бүр одоо тэрбум тэрбум доллараар хэмжигдэж буй.
Нөгөөтэйгүүр мэдлэг,чадвар нь үнэхээр дутмагаас болоод асуудлын мөн чанар,ач холбогдлыг ойлгохгүй явдаг цөөнгүй албан тушаалтан бий. Гол чухал асуудлыг хоёр-гуравдугаар зэргийн зүйлүүдээс ялгаж салгаж чадахгүй будилж бантагнах нь түгээмэл тохиолддог үзэгдэл.
Яг нэг иймэрхүү шалтгааны улмаас бололтой дог (эсвэл өөр учир шалтгаан,зорилго байв уу?) Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсэг, юуны түрүүнд холбогдох дэд ажлын хэсгийнхэн (“Хөрөнгө оруулалтын болон бусад гэрээ, түүний хэрэгжилт, үр дүнг тооцох дэд ажлын хэсэг”) гэрээнүүдийн эрх зүйн чадамжийн асуудалд хангалттай бус анхаарч ажиллаж дээ гэж ойлгогдохоор байгааг энд хэлэх нь зүйтэй санагдана. Олон нийтэд ил болгосон (45 хуудас) Нэгдсэн дүгнэлтийг нь уншихад, ийм сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж буй юм.
Тэнд тухайлбал “1.12. Дубай хотноо байгуулсан ДУББСТ, ДУББСНТ, Менежментийн гэрээ нь Монгол улсын хууль тогтоомж болон ХөОГ, ХНГ-ний зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна” гэсэн атлаа суурь гэрээнүүд болох Хөрөнгө Оруулалтын Гэрээ болон Хувь Нийлүүлэгчдийн Гэрээ хууль тогтоомжид хэр нийцэж буй талаар олигтой юу ч цохож дурдалгүй өнгөрсөн байх нь гайхшрал төрүүлж буй юм.
Гэтэл эдгээр гэрээ нь хууль тогтоомжийн олон зүйл заалтыг зөрчсөн болох нь бүр 2009 оноос буюу гэрээ байгуулагдах үеэс олон нийтэд ил болж эхэлсэн билээ. Ямар учраас ийм илэрхий, баримт нотолгоотой зүйлүүдийг олж харалгүй, Нэгдсэн дүгнэлтдээ дурдалгүй, тусгалгүй орхисныг ойлгоход бэрх. Ихээхэн мээдээлэл ба эрх мэдэлтэйгээр бүтэн жил орчим ажиллахдаа Оюутолгойн хэрэг явдлыг засч залруулахад шийдвэрлэх ач холбогдолтой зүйлд тун хангалтгүй анхаарсныг юу гэж үзвэл зохилтой вэ? Энэ тухайд Ажлын хэсгийнхэн ард түмэндээ ямар тайлбар өгөхийг сонсох цаг нэг их удахгүй ирэх биз ээ.
Харин саяхан (2019 оны 9дүгээр сарын эхээр) УИХ-ын Аюулгүй Байдал,Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Т.Аюурсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ, Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээг хууль зөрчиж байгуулсан байна гэдгийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас дүгнээд танилцуулга материал хийчихсэн байна гэж олон нийтэд мэдээлсэн нь учир мэдэх хүмүүсийн анхаарлыг соронзо мэт татав. Энэ нь манай төрийн байгууллагаас Оюутолгойн үндсэн гэрээний эрх зүйн чадамжийн талаар миний мэдэхээр анх удаагаа гаргаж буй үнэн зөв дүгнэлт болж таарч байна.
Нэн олзуурхууштай нь АТГ-ын материал одоо УИХ-ын нийт гишүүдэд тараагдсанаар тэд үнэн байдалтай танилцаж, асуудлыг улам лавшруулан тодруулах, улмаар улс үндэстнийхээ эрх ашигт нийцсэн зөв бөгөөд зангарагтай шийдвэр гаргах боломжтой болж байна. Мэдээгүй гэж мэлзэх, асуудлыг таг дарах, мөн булзайруулах боломж ч хаагдав. Ийнхүү Оюутолгойн асуудлыг хамгийн чухал сэжүүр шижмээс нь барьж авч уг үндсээр нь хэлэлцэж шийдвэрлэх боломж анх удаагаа бүрдэж эхлээд байна.
Манайхан нэг зүйлийг сайтар ухаардаггүй нь өнгөрсөн 10 гаруй жилийн туршлагаас маш тодорхой харагдаж буй. Юу вэ гэвэл,гаднынхантай хүчин төгөлдөр гэрээ хэлцэл хийсэн л бол дараа нь “бид алдаа гаргажээ, хохирчихлоо, бидний ашиг,орлого бага байна, гэрээгээ өөрчилье” гэж янз бүрийн юм ярьж, нэр нүүрээ барж, элдвээр улиглан гоншигнох нь утга учир багатай, гаднынханд бол бүр ойлгомжгүй, тэр ч бүү хэл огт сонирхолгүй, харин ч бүр түншүүдийнхээ гайхшрал,эгдүүцлийг төрүүлсэн, тэвчээрийг нь барсан, инээд доог тохууг нь хүргэсэн, түрэмгий дээрэнгүй зангийг нь өөгшүүлсэн зүйл байдаг гэдгийг манай хүмүүсийн сэтгэлгээ, ухамсрын байж байгаа төвшин зохих ёсоор тусган авахгүй байгаа нь анзаарагддаг юм.
Үүнээс болоод ч тэр үү манай үе үеийн эрх мэдэлтнүүд Оюутолгойн гэрээг өөрчилье, сайжруулъя гэж баахан гуйж гувшсан, гуйланчилсан хөөрхийлэлтэй нөхдүүд явсаар өнөөг хүрэв. Гарсан үр дүн гэж үнэндээ байхгүй. Гэтэл цаг хугацаа өнгөрсөөр, байдал улам дордож ужгирсаар.
Өөр нэг заавал анхаарч байх ёстой зүйл бол манай эрх баригчид тулга тойрсон, явуур муутай ажил,үйлдлээрээ өөрсдийгөө “жижигрүүлэн” шившигтэй байдалд оруулахаас гадна нэн ялангуяа Монголынхоо нэр хүндийг дэлхий нийтийн өмнө шороотой хутгаж байгаагаа мэдэж буй эсэх нь тодорхойгүй үлддэг явдал юм.
Ямартай ч нэг ийм муу ёрын гэхээр тойрогт эрх баригчид өөрсдийгөө оруулчихаад түүнээсээ гарч чадахгүй хий дэмий тийчигнэсээр олон жилийн нүүрийг барж байна. Ийм хөгийн хандлага,арга барилаар Оюутолгойн ноцтой асуудлыг нааштай шийднэ гэж ер байхгүй. Ёстой санасны гарз.Барууныхантай, тэгэх тусмаа үндэстэн дамнасан корпораци, дэлхийн хэмжээний санхүү,эдийн засгийн байгууллагуудтай ажил хэрэгчээр, найдвартай харилцах үр нөлөөтэй ганц л арга зам, хэрэгсэл байдаг. Тэр бол хууль зүй, нарийвчилбал гэрээний эрх зүй.
Учир иймд Оюутолгойг тойрсон олон асуудлыг шийдвэрлэхэд хууль зүйн, түүний дотор гэрээ эрхийн үндэслэл, гаргалгаа,хөшүүргүүд хамгаас чухал. Бусад төрлийн элдэв тайлбар, үндэслэл, учирлал, гуйлга, гоншигнол гаднынхныг хөдөлгөж чадахгүй. Тийм ч учраас тэд гэрээний зүйл, заалтыг байтугай цэг, таслалыг нь ч өөрчлөхгүй гээд гэдийж,пээдийж чадаад байгаа билээ.
Бодит байдал ийм байдаг тул бид эрх зүйн асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, бүр анхнаасаа буруу замаар явчихсан Оюутолгойн асуудлыг Монгол Улс, үндэстэндээ нэн ээлтэйгээр шийдвэрлэх гарц,гаргалгааг энэ талбараас эрэлхийлэн хайсан билээ. Ингээд маш барьцтай бөгөөд даацтай үндэслэл, шийдлүүдийг нэлээн эрт олж тогтоосон.
Тиймээс ч 2009 оны 9дүгээр сард буюу Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө эрх зүйн хувьд үүссэн ноцтой нөхцөл байдал,түүнээс гарах балагт үр дагаврын талаар эрх баригчдад болон гадаадын хөрөнгө оруулагчдад тусгай Мэдэгдлээр сэрэмжлүүлэн анхааруулсан. Тэнд тухайлбал “Энэхүү гэрээ нь анхнаасаа хууль бус,тиймээс хүчин төгөлдөр бус байх болно гэдэгт бид огт эргэлзэхгүй байна” хэмээн бичээстэй бий (Мэдэгдэл,“Зууны мэдээ” сонин, 2009.09.28.,№ 226).
Энэ мэтчилэн бид зарим чухал санаа, үндэслэлээ төр, засгийн удирдлагуудад болон олон нийтэд удаа дараа хүргэсээр ирсэн билээ (Жишээ нь: http://www.sonin.mn/news/gemt-hereg/101584). Гэвч харамсалтай нь манай эрх баригчид бидний санал,санаачилгыг огт ойшоолгүй, бодит ажил, үйлдэл болголгүй явсаар 10 жилийг өнгөрүүлэв. Улмаар цаг хугацаа алдаж, өмнөх алдаа, завхралууддаа улам бүр ороогдон туугдаж, дээр нь нэмж буруу шийдвэр гаргасаар байдлыг тартагт нь тултал муутгаж орхив.
Одоо харин бидний санаа,үндэслэлүүд төрийн зарим байгууллага,түшээдийн анхаарлын төвд орсон бололтой юм. Тодотгож хэлэхэд, Оюутолгойн асуудал 2015 оны “Дубайн гэрээ”-ний хар гайгаар 2009 оны үндсэн гэрээнүүдийн үеэс хэмжээлшгүй ихээр хүндэрч, монголчуудаас улам их арга ухаан, хүчин чармайлт, тэвчээр хатуужлыг шаардах болчихоод байна.
Монгол Улсад хуульт ёс, эрх зүйт төр оршиж буй цагт Монголчууд бид Оюутолгойн гайхамшигт баялгаа гаднынханд алдахгүй гэж бид үзсээр ирсэн. Ийм ч учраас хуулийн засаглалыг боловсронгуй болгож бэхжүүлэхийн төлөөх монголчуудын аливаа хүчин чармайлт, тэмцэл бол угтаа мөн Оюутолгойгоо аврахын төлөөх тэмцэл юм.
Нөгөөтэйгүүр Монгол Улсад Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж хэлбэрэлтгүй хэрэгжихээс хэн хамгийн их айж эмээж, хуулийг гууль болгон завхрууулахын тулд хамаг байдгаа хийж ирсэн бэ гэвэл Оюутолгойн баялгаас үндэслэлгүйгээр ашиг шим сорж хүртэж буй гадаад, дотоодын явцуу ашиг сонирхлын бүлэглэл, этгээдүүд гэх хариулт гарна.
Хэн Оюутолгойн асуудлыг зүй зохистой шийдэхгүй, мөн шийдүүлэхгүй явсаар өнөөгийн хүнд байдалд оруулав гэдэг нь эндээс мөн тодорхой болно. Хууль бус гэрээнүүдийг хууль ёсных мэтээр үзэж аашилсаар байгаа явдал ч үүнтэй шууд холбоотой.
Өнөөгийн эрх баригчид Оюутолгойн асуудлыг цэгцлэх хүнд зорилттой тулгараад байна.
Энэ эгзэгтэй үед 10 жилийн турш дэвшүүлэн тавьж ирсэн бидний гаргалгаа,үндэслэлүүд үнэтэй санаа, санал болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Бүр анхнаасаа мордохын хазгай болсон Оюутолгойн гэрээнүүд нь эрх зүйн чадамжгүй,тиймээс хүчин төгөлдөр бус болох нь эцэслэн тогтоогдвол уг орд газрын эргэн тойрон дахь бүх нөхцөл байдал эрх зүйн хувьд цоо шинээр яригдахаас өөр аргагүй болно.
Эцсийн дүнд Оюутолгойн гэрээнүүдийг нэг бол цоо шинээр хийж таарна, эсвэл хамтрагч талууд хоёр тийш яс салах тийм л шаардлага үүснэ.Гэхдээ Оюутолгойн нөөц баялаг дэндүү гайхамшигтай тул өнөөгийн түншүүд орхиод гараад явах нь юу л бол гэж үзэж байна.
Бүх зүйл хамгийн муугаар эргэх тохиолдолд маргаан Лондонгийн Арбитрын шүүх дээр эцэслэн шийдэгдэх өндөр магадлалтай. Тэрхүү шүүх Монголын хуулиар асуудлыг шүүн хэлэлцэнэ гэх боловч бодит байдал дээр өөрийн орны компанийн (Рио Тинто-гийн) эрх ашгийг илүүд үзэж шүүн таслахыг бүрэн үгүйсгэх аргагүй. Ийм ч учраас бид гэрээнд ямар нэгэн байдлаар хамааралгүй, төвийг сахисан гэж үзэж болохуйц өөр оронд байршилтай Арбитрын шүүхийг сонгож авах нь олон улсын эрх зүйн зарчим,практикт нийцнэ хэмээн 2007 оноос эхлэн шаардсан боловч манай эрх мэдэлтнүүд гэрээ эрхийн энэхүү наад захын хэм хэмжээг үл хайхарч,улмаар үндэснийхээ эрх ашгийг хөсөрдүүлснийг энд дурдах нь зүйд нийцнэ.
Оюутолгой бол бүр 2002-2003 оны үеэс эхлэн манай улстөрчдийн жинхэнэ чанар чансааны шалгуур,хэмжүүр байсан юм. Өнгөрсөн 15 гаруй жилийн хугацаанд энэ босгыг нэр төртэйгээр давсан улстөрч дэндүү цөөн гарав. Тэдгээрийн тоо бараг л гарын арван хуруунд багтана. Бусад нь буюу 99 хувь нь тун амархан бүдэрсэн бөгөөд зарим нь үеийн үед хараалгаж зүхүүлэх бузар нүглийг үйлдээд одоо төр,түмнийхээ өмнө хариуцлагаа хүлээх гээд байцгааж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна.Ганцхан юмнаас айж байна. Энэ бол ард түмний маань итгэл,найдвар алдрах вий гэдгээс би айж байна”, ”Оюутолгой,Дубайн гэрээний асуудлыг шалгаж үзнэ ээ. Шалгагдсан асуудлууд байгаа. Үнэхээр Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, үнэхээр Монгол Улсын эрх ашигт үл нийцсэн ийм асуудал гарсан бол бид нар Монгол Улсын хуулийн хүрээнд,олон улсын гэрээ конвенцийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой л гэж бодож байна” хэмээн ард түмэндээ амлаж, итгэл найдварын очийг сэтгэл зүрхэнд нь бадраасан. Эдгээр үгийг монголчууд бид маш сайн санаж яваа.
Оюутолгойн гэрээнүүд хууль тогтоомж зөрчсөн болох нь төрийн байгууллагуудын төвшинд одоо нотлогдож,тогтоогдож эхэлсэн нь сайн цаг айсуйн шинж гэлтэй. Одоо асуудлыг улам лавшруулан нягтлах ёстой. Ингэвэл бидний үзэж ирсэнчлэн анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс хүчин төгөлдөр бус гэрээнүүд гэдэг нь улам тодорхой болох болно. Ийм нөхцөлд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ард түмэндээ өгсөн амлалт, тангаргаа хэрхэн биелүүлэх нь онцгой анхаарал татна. Үүнийг харах л үлдлээ. Тэвчээр,хүлээц нь барагдаж буй ард түмнээ нэг их удаан хүлээлгэхгүй биз ээ.
Бидний ойлгож байгаагаар, одоо Оюутолгойтой холбоотой бүхий л асуудал УИХ-аас гарах шийдвэрийн зүйл,заалт,үг үсгээс шууд хамаарна. Шийдвэр дутуу дулимаг гарвал, жишээ нь гол зангилаа асуудлыг орхигдуулж, хариуцлагыг өөрөөсөө түлхэж, бөөрөнхийлж, эрс шийдэмгий бус, олон салаа утгатай томъёологдвол байдал цаашид улам л хүндрэх замыг тавьж өгнө.
Шийдвэрийн төслийг боловсруулж буй Ажлын хэсгийн гишүүд, цаашилбал УИХ-ын нийт гишүүд үүнийг эрхбиш ухамсарлаж байгаа биз гэж найдъя. Ард түмнийхээ асар их хүлээлт, хүсэл,шаардлагыг биелүүлж чадахааргүй хэн нэгэн байвал монголчуудынхаа урагшлах хөдөлгөөнд саад тотгор болохгүй байх үүднээс, мөн өөрийгөө нэхэл,дагал нь хатуу хэрэг түвэгт орооцолдуулахгүй байх үүднээс зайгаа тавьж өгөх нь зүйтэй.
Оюутолгойн асуудал нь баялгийн эзэн хэн бэ гэх асуултыг хурцаар тавихаас гадна Монгол Улсад засгийн бүх эрх бодитойгоор ард түмний мэдэлд байх уу, аль эсвэл гадаад,дотоодын бүлэглэлүүдийн гарт байх уу гэдгийг шийдвэрлэх онцгой чухал асуудал болтлоо даамжирчээ гэхэд хэтрүүлэг болохгүй. Үүнийг УИХ-ын эрхэм гишүүд шийдвэрээ гаргахдаа бас бодолцох байлгүй. Ард түмэн дараа нь дүнгээ тавьж, шийдвэрээ гаргах нь зайлшгүй.
Р.Эрхэмбаяр
Сэтгэгдэл0
Mongolchuud Ene gereeg zogsoovol butsaad haana hurch zovlon zudguur uzej,nuhend unakhiig hemjishgui. mongol ulsiig butsaaj koloni bolgokh geed orosuud uilee uzej bna.
Битгий хуц
Het 1 taliig barisan bna.
С.Баярын толгойг ав.
Сайханбилэг,Эбэ 2 ын үр хүүхдүүдийг урвагчдын үр удам гээд Монголд бүү хөл тавиул
Ард тумний хувьд бол ИЛ байсан - ИЛЭРХиЙ байсан зуйлийг УИХ - ийн шалгалт унэхээр илчилье гэж юм уу , эсвэл " будилж " ( боловсролгуйчууд !) яваад юм уу БАРИМТЖУУЛАХ нь БАРИМТЖУУЛЧИХАЖ л гэж ойлголоо ?! Одоо ( Хурэлсух , Занданшатар тэргуутэн !) яаж БУДИЛАХЫГ л харах улдэж дээ ...
Их хурлаасаа эхлэнэ шүү ? Тэд яагаад батласан юм Хэрвээ их хурал батлаагүй бол тайван хэрүүл уруулгүй байх байлаа ? Хэн буруутай вэ ? Тэр үеиин их хурлаар оруулахгүй болох байсныг 76 авилга авч л энэ хэрүүлииг босгов
Үндсэн хуулиа уландаа гишгэсэн төрийн түшээдийн алдааг уучлах эрхгүй, тэдэнд зүй ёсны шийтгэлийг хүлээлгэх нь зөв. Тэдний учруулсан гамшгийг ард түмэнд үүрүүлж болохгүй. Итгэл алдсан нөхдийг дахин төрд бүү зүглүүл. Үнэндээ монгол эзэнгүйдсэн шүү дээ. Хариуцлага тооцдог төргүй нь үнэн. Хуульчид нь авилга хахуульд салбараараа унаж ганхсан нь ч үнэн. Шившигтэй энэ төрд хэн итгэх юм бэ??? Маниасаа долоон дор төр байх ч гэж дээ.
монгол улс юун Оюутолгойгооё ашиг хүртэх тэр тухай бодохын ч хэрэггүй наад дарга сайд уурхайн эзэдүүд чинь гадныхантай үгсэн хуйвалдаж эх орон газар шороогоо зээлийн барьцаанд тавиад туучисан нь ойлгомжтой ялангуяа Оюутолгойг
Ашгийг нь 30 гэр бүл хүртсэн шүү дээ
Хэрвээ канадын компани гарвал оронд нь хужаа, эсвэл оросын компани гарч ирнэ. Тэгээд нөгөө ил тод байдал алга болж оюун толгойгоос баахан ажилгүй монголчууд гуталаа чирээд ирэх байхдаа.
Айлгах юмаа олвоо
Орос орж ирвэл 5-10 Эрдэнэт байтугайг байгуулах байсан юм. Ямарч байсан сэндвичинд байрлахгүй. Тэгээд дор хаяж 49-51 хувь.
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, ухсан нүхтэй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.

Сонгууль дөхөхөд гарч ирдэг жижүүрийн сэдэв. Сонгуулийн дараа хэн ч анхаардаггүй шүү дээ
ОюуТолгой ордын зэсийн хүдрийг ямар ч боловсруулалт хийхгүйгээр түүхийгээр нь ухаад зарах аваас 30-40 тэрбум долларын үнэ хүрнэ. Харин үйлдвэрин аргаар боловсруулж зэсийн баяжмал үйлдвэрлэн борлуулбал 300 тэрбум долларын үнэ хүрнэ. Жилд 2 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай ОюуТолгой баяжмалын үйлдвэр 10 тэрбум орчим долларын үнэтэй. Гүний уурхайн бүтээн байгуулалтын өртөг мөн 10 тэрбум орчим доллар. Олборлолтын өртгөө оруулаад тооцвол РиоТинто компани нийтдээ 30-40 тэрбум долларын хөрөнгө гаргана. Монгол улс энэ үйлдвэрийн 34 хувийг түүхий эдийн ирээдүйн орлогоор барьцаалан зээлээр эзэмшсэн нөхцөлд 300 тэрбум долларын 54 хувь буюу 160 тэрбум долларыг, харин РиоТинто 46 хувь буюу 120 тэрбум долларыг хүртэх тооцоотой.
Эрдэнэт үйлдвэр жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай бол ОюуТолгой үйлдвэр жилд 2 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл ОюуТолгой үйлдвэр нь 4 ширхэг Эрдэнэт үйлдвэртэй тэнцэх аварга том үйлдвэр юм. ОюуТолгой ордын нийт нөөцийн 80 хувь нь газрын гүнд бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил 10 жил үргэлжилнэ. Эхний ээлж 2020 онд, сүүлийн ээлж 2030 онд ашиглалтанд орно. 2030 оноос ОюуТолгой үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэн, 10 жилийн дотор гаргасан бүх зардлаа нөхнө. 2040-2045 оны хавьцаа үйлдвэр ашиг олж эхлэнэ. Тэр мөчөөс эхлэн хувьцаа эзэмшигчид ноогдол ашиг хүртэж эхэлнэ. Үүний дотор монгол улс 34 хувийн ноогдол ашгаа хүртэнэ. Гэхдээ ашиг олох хүртлээ монгол улс хоосон суухгүй. Жил бүр татвар авна. Жилд дунджаар 300 сая долларын татвар авч байна. Өнгөрсөн 7-8 жилийн хугацаанд 2,4 тэрбум долларын татвар авсан байх жишээтэй.
таньтай санал нэг байна,нийтлэлийг 100% дэмжиж байна.Энэ их хүлээлт үүсгэсэн Монголын ард түмний баялгаар тоглож байгаа этгэдүүд,тэдэнд найр тавин бэлэг болгосон эрхмүүд Монголчуудын заяа тэтгэж тэднийг хууль биш гэхэд бурхан гэсгээх байх гэж найдна.Хүрэлсүх нэгэнт хэлсэн ёсоороо энэ асуудлыг хууль зүйн гаргалгааг нь сайтар судалж нэг тийш эртхэн шийдэхгүй бол шийднэ гэсээр байтал нөөцийн шавхаад дуусгана шүү дээ.Баяр,Баярцогт,Сайханбилэг нарыг ард түмнээс урвасан урвагчид гэж үзэн шийтгэвэл таарна.

2000 онд монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүнхий хэмжээ 1 тэрбум доллар байсан. Тэгвэл өнөөдөр зөвхөн ОюуТолгой үйлдвэр дангаараа жилд 1,2 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна. Өөрөөр хэлбэл ОюуТолгой гэрээ байгуулагдахаас өмнө монгол улсын нэг жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг өнөөгийн ОюуТолгой үйлдвэрлэж байна. 2013 онд анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэнээс хойш 6 жил өнгөрчээ. Энэ бүтээгдэхүүнийг борлуулаад олсон бүх орлого буюу 7 тэрбум доллар, дээр нь гүний уурхайн бүтээн байгуулалтын 2 тэрбум доллар, нийтдээ 9 тэрбум долларыг РиоТинто монгол улсад оруулаад байна. Үүний үр дүнд монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнхий хэмжээ өдгөө 10 тэрбум долларт хүрчээ. Нэг хүнд ноогдох жилийн ДНБ нь 4000 доллар болсон нь дэлхийн дундаж хөгжилтэй орны түвшин. Сарын дундаж цалин 450 доллар хүрсэн нь 1990 оны түвшнээс 10 дахин өндөр үзүүлэлт. Ингэж хурдан хөгжсөн орон дэлхийд ховор.
Тэгээд монголчууд ийм уурхайг ажиллуулж чадах юм уу? Нурааж л чадах байх. Хоёр хөршийн хоцрогдсон техникийг оруулаад ч нэмэргүй. Сууж байгаа модныхоо мөчрийг огтолдог хүмүүс монголчуудаас өөр байдаг юм уу? Мод тэрчигтээ нурж унавал орос,хятадууд л учиргүй баярлах байх даа.

Энэ гэрээнд технисийн талаар оролцож гол ажлыг хийдэг нөхдүүд/Д.Ганболд,Бямбасайхан,Лхагважав.г.м// цаана н байна.!!!Одоогийн гол хэлцэлүүдийн ард мөн л сууж харагддаг эдгээр нөхдүүдийг хол байлгавал таарна.!!! Монгол амдрал мэдэхгүй,бизнес хийж ашиг олж үзээгүй,мөнгөө бизнесээ хүнд дээрэмдүүлж үзээгүй хүний толгойноос юу ч гарахгүй!!! Харин англиар яриж,мэдэмхийрж чадна даа.Өөрөөсөө ичээд зайлах хэрэгтэй!!!Тэд гаднын тагнуул л хийж чадна!!!

Үндсэн хуульд гүнзгий өөрчлөлт хийж, сум хороо бүрээс сонгогдох 400-500 гишүүнтэй байнгын бус ажиллагаатай, жилд 5-10 хоногоор 2 удаа хуралддаг АИХ /үүнд нам оролцохгүй/, намын жагсаалтаар сонгогддог УБХ /байнгын/ гэсэн 2 танхимтай байх л төр засгийн хямралаас гарах хамгийн зөв зам мөн. АИХ төсөв баталдаг, ерөнхийлөгч, ерөнхий сайд, УЕП, Дээд шүүхийн шүүгчид, ерөнхий аудитор, Монгол банкны ерөнхийлөгч, ТЕГ-ын дарга зэрэг гол албан тушаалтнуудыг баталж томилдог байх хэрэгтэй. Ингэсэн цагт л Монголд шударга ёс тогтоно. Бүү март
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгож иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
Henii gar hul ve, lab Mongoliin daisan
монгол хүн бүр цалин арван сая дээр нь хорин мянган доллар хүн бүр авах бүрэн боломжтой оюу толгойгоос монголын хөрөнгөтнүүд идэж сууна ийм үйлдвэрийг хаах хэрэгтэй ардчилсан намын ардчилал монголд одоо хэрэггүй хөрнгөтний ардчиллыг ханатлаа уулаа ард түмэн үхэж дууслаа ард түмэнгүй монгол газар монгол улс хэнийх болж таараад байна ард түмэн байж байж монгол улс оршин тогтнож байна монголын бүх хөрөнгө ард түмний хөрөнгө үүнийг хэнч эзэмших ёсгүй

сайн байцгаана уу? ТӨРДӨӨ АД ЗЭТГЭРҮҮДИЙГ БӨӨНӨӨР НЬ АЙМАГЛАН СОНГОЦГООГООД БАЙВАЛ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭГДЭЖ БУЦАХДАА ШОРОО ТЭЭДГИЙГ Л ХҮМҮҮС МОНГОЛЧУУД ХАНАТЛАА Л ҮЗЭЭД ХАРААД, ХИЙДЭГ ГАНЦ ЗҮЙЛ НЬ ХАРААГААД ЗҮХЭЭД СУУЦГААЖ БАЙХ ШИВДЭЭ. ТАВАЛЖ БУЙ, АМ АСУУЖ БУЙ ЮМ БИШ ШҮҮ. АЖИЛ ХИЙЕ, ХИЙХ АЖИЛ АЛГА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ СУРЦГААВАЛ ЯМАР ЮМ БОЛДОО. ТЭГВЭЛ ЯДАХДАА Л ТАРХИ ТОЛГОЙНЫ МААНЬ АМИН БИЧЛҮҮД УХААН, ОЮУ МААНЬ СЭРЖ ХӨДӨЛЖ ГЭГЭЭ ГЭРЭЛ ОРУУЛЖ ГЭГЭЭРЭЛ ТУСГАЖ АРАЙ Л ШАЛ ӨӨРӨӨР БУЮУ ЭРҮҮЛ САРУУЛ УХААНААР, ЦЭЛМЭГ ОЮУГААР БҮХИЙ Л ЗҮЙЛД, ЭДЭД, ЮМАНД ХАНДАХ ҮЗЭХ ШҮҮХ ЦЭГНЭХ ДЭНСЛЭХ ЦЭГЦЛЭХ ЭМХЛЭХ ТУНГААХ БОЛНОДОО. ОТ ГЭРЭЭГ ЭХНЭЭС НЬ БУРУУ ЗӨРҮҮ АЛДАА МАДАГ ЭНДҮҮ ТАШАА ХҮЧЭЭР ОРОГДСОН АД ЗЭТГЭРҮҮДИЙН ЗАМААР ЭРГЭЖ БУЦАШГҮЙ ОРЛОО ГЭДГИЙГ ХЭЛЖ ДУУГАРЧ Л БАЙСААН ХҮМҮҮС. АМИА, НАСАА, ЦОГЦОО БУЮУ МОНГОЛЫГ ДЭЭСЭН ДӨРӨӨНД БАЙЛГАЖ ХАНААГҮЙ ГЭЖҮҮ ХҮН АРД МОНГОЛЧУУД НЬ. АД ЗЭТГЭРҮҮДЭЭСЭЭ САЛЦГААЖ ТӨДИЙГҮЙ АМИЛСАН АД ЗЭТГЭРҮҮДЭЭ Ч, ҮР ҮНДСҮҮДИЙГ НЬ ОР МӨРГҮЙ БОЛГОХГҮЙ Л ЮМ БОЛ
Odoo henees ch yunaas ch aihgui Oyutolgoig zogsoo Mongold tend ajillaj baigaa mongol humuusiin tsaling 5 saya bolgohgui Mongold 34 huviin ashig ogohgui l yum bol shuud zogsoo
МОНГОЛ ГЭДЭГ НЭРНЭЭС ЦААШГҮЙ, ҮНЭНДЭЭ ЖИНХЭНЭДЭЭ БИЕТЭРЭЭ МОНГОЛ СҮЙРЧ СҮЙДЭЖ ГҮЙЦЛЭЭ ЮМ БИШҮҮ. ҮГҮЙРЧ СҮЙДСЭН МОНГОЛ БАЙВАЛ МОНГОЛ ХҮН АРД ГЭЖ БАЙХГҮЙ БАЙДАГГҮЙ ЕРДӨӨ Л ҮЛГЭН САЛГАН УЛС ОРОН, ХҮМҮҮС НЬ ГЭЖ СҮГ Л БОЛЦГООХ БАЙХ ТААТАЙ ГЭЖҮҮ. ТАНД, ЧАМД ТААШААЛТАЙ ГЭЖҮҮ. НАДАД, МАНЬД БОЛ ҮГҮЙЭЭ.
ono gen uu bitgii hudlaa huts bolgoh baisan bol ongorson ene ih hugatsaand bolgohgui yasan yum Sots ued harin ch ULS bolgosniig chi ur shimiig ni hurtchiheed odoo hutsah tenheetei yavaa biz dee
Oros Hyatad 2 mongoliig uusgana gedeg ulgeree hezee bolih bol uusgaad ezleh baisan bol ter hetsuu ued duusgah l baisan 450000 huntei tembuutei ulsiig odoo har daa salga ovgon huzuugui deremchi 2oo
Оюутолгойн нооц гэдэг компанийн хувцаа эзэмшигч монгол улс торч Хэн Хэн бэ
Dund ued orootsoldson n yahav, ehleed zohion baiguulj oruulj irsen etgeeduudtei n uchir shaltgaaniig todruulah n zuid niitseh busu!?
Эх орон минь газар нутаг баялагтайгаа харийн дээрэмчдийн эрхшээлд орон сүйрч байхад эзэнгүй юм шиг явдаг төр гэж байдаг юм уу.Оюутолгойг харьд зарсан луйварчингууд гэдсээ илэн өмхийгөөр хэхрэн хэвтэж байхад дураар нь тогочуулж байдаг хууль гэж байдаг юм уу.
Сайханбилэг мэтийн эх орон ард түмнээсээ урвагчын зурагыг хэвлэлд бүү тавиач түүнээс залхаж үзэн ядаж гүйцлээ,энэ улс оронд чинь засаг төр хууль ёс гэж байдаг бол түүнийг шийтгэхийг үзээд үхэх юмсан