sonin.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жиньпин Монгол Улсын Үндэсний Их Баяр Наадмыг тохиолдуулан долдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ илгээжээ.

Ши Жиньпин мэндчилгээндээ, БНХАУ, Монгол Улс бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш юм. БНХАУ нь Монгол улсыг хөрш орнуудын гадаад харилцааныхаа чухал байранд тавьсаар иржээ. Монгол Улс нь БНХАУ хоородын харилцааг хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлээ болгож байгааг сайшааж байна. Миний бие БНХАУ, Монгол Улс хоорондын харилцааны хөгжлийг маш их чухалчилдаг. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тантай хамтран зүтгэж, БНХАУ Монгол Улсын хувь заяаны цогц нэгдлийг байгуулахаар удирдамж болгон, БНХАУ, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж өгөхөд бэлэн байна гэжээ.