Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд найм давж “Улсын гарьд” цолны болзол хангасан Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэлд цол олголоо.
Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.
Даваа - 07 сарын 13,
2026

Сэтгэгдэл2
Бөх өол ард түмнийг басуулагч алиалагч мөн. Өөрөөр нэрлэх шаардлага байхгүй.
Бөх бол ард түмнийг баясуулагч алиалагч мөн. Өөрөөр нэрлэх шаардлага байхгүй.