sonin.mn
СУКРЕ. /AP/. Боливийн Сонгуулийн дээд шүүхийн дарга Мария Эухения Чокег ням гарагийн орой баривчилсан тухай “Pagina Siete” сонин “Twitter” хуудсандаа мэдээлжээ.  Чоке огцорч буйгаа ням гарагт мэдэгдсэн юм.
Ням гарагт Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес улс оронд нь үүссэн нөхцөл байдлыг төрийн эргэлт гэж нэрлээд огцрохоо мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө тус улсын Зэвсэгт хүчин, сөрөг хүчин болон үйлдвэрчний эвлэлийн холбоод түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаарджээ.
 
Боливид 10 дугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн дээд шүүхийн нийтэлсэн мэдээллээр, ерөнхийлөгчийн сонгуульд Моралес ялжээ. Түүний гол өрсөлдөгч тус улсын Ерөнхийлөгч асан Карлос Меса эхний шатанд өрсөлдөгчөө ялсныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.
Сонгуулийн дүнг зарласны дараа Боливид эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, ажил хаялт эхэлсэн байна. Моралес онц байдал зарлаж, сөрөг хүчнийхнийг төрийн эргэлт зохион байгуулахыг завдсан гэж буруутгажээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг