-Шаардлагынх нь хариуг өгөхөөр уулзлаа-
Монгол Улсын Их Хурлын даргад хандаж Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурал тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн.
Тиймээс өнөөдөр /2019.11.15/ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар тус хөдөлгөөний удирдлагад шаардлагынх нь хариуг өгөхөөр Монголын үндэсний фронт хөдөлгөөн байрлаж буй Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд очиход Монгол Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзаж, хариуг авна гээд шаардлагад хариу өгсөн албан бичгийг хүлээж авахгүй гэв.
Монгол Улсын Их Хурлын дарга тус хөдөлгөөний удирдлагад бичгээр хүргүүлсэн хариу албан бичигтээ Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар албан ёсны сонгуулиар байгуулагддаг бөгөөд Улсын Их Хурлыг тараах хууль ёсны үндэслэлүүдийг Монгол Улсын Үндсэн хуулиар зааж өгснийг дурьдаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурал тарах нь хууль бус асуудал болох тухай дурдсан байна.
Түүнчлэн уг хариу бичигт Монгол Улсын Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг дурджээ.
Монгол Улсын Их Хурлын даргаас хөдөлгөөний удирдлагын шаардлагад хариу өгсөн албан бичгийг гардуулахаар очсоныхоо дараа Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн бус шаардлага тавьж байгааг хэлээд Үндсэн хуулийн бус хүрээнд өрнөж буй асуудлаар УИХ-ын дарга биечлэн хүлээж авч уулзах нь хууль ёсны мэтээр ойлгогдох, тайлбарлагдах байдал үүсэж болзошгүйг тэмдэглэв.

Тэрбээр мөн аливаа үйл ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд байх юм бол иргэн хүн эрхээ хамгаалахаар шаардлага тавих, хариуцлага тооцохыг шаардах, эсэргүүцэх, шүүмжлэх, бухимдлаа илэрхийлэх нь хэзээд нээлттэй хэмээн тэмдэглэсэн юм.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Энэ хөдөлгөөнийнхөн Засгийн газрыг Гаагын олон улсын шүүхэд шууд гомдол гаргаад өгчихөд юу нь болохгүй болчихоод байна вэ?
Нэг их хууль мууль ярьсан дарга нар. Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 39,48 дүгээр зүйлийг огт мэдэхгүй Л.Оюун-Эрдэнэ гэгч данхар толгойлсон хүн ЗГХЭГ-ын дарга хийгээд явж байна.Энэ хүндээ хуулиа уншаад мөрдөж ажиллаач гэж хэлээч ээ.
Засгийн Газрыг Гаагын олон улсын шүүхэд өргөдөл гомдол гаргаад шалгуулчихвал яасан юм бэ? Энэ хөдөлгөөнийнхөн.
ЭНЭ МӨНХБАЯРӨӨР ЭРИНХИЙЛЭГЧ ТАВИЙЯА. БУУГАА БАРЬЦГАА АРДУУД АА.
Ордоноос хөөж гаргавал таарна муусайн улааны нохдыг
Баттулгын бууны ноход Олны дэмжлэг хүлээж 7-р сарын 1 шиг болбол еорк дэмжээд гал нээх байлаа Дан ч тэнэг ард түмэн биш болохоор тэгсэнгүй Хэдэн могойд байрьдаг мод новш болоод өнгөрлөөө
Laluurda Mongoliin Ard Tumen hun bishuu
Mongolchuud uneheer bosoh boljee!
Teneg mal zandanhuu chi hen be malaa
Odoo zugeer 15 d gej huuraad 14 d huulia batalsan baina. Ene Bol Ard tumniig doromjilj bui hereg. Nohoi zal' gedeg yum. Iim zamaar hol yavahgui ee, Mongolchuud bugd niilj bosno!
Xe Xe oyutolgoigoos shagnal abch bsan shoriin baind monhbayar bas yu be yun hodolgoon gishuun belee m .Enhboldiin daalgabr aar yabaad l bgaa shoriin band shuu
Эд дайралт хийнэ генерал урвасан сэтгэцийн эмгэгтэй хүнээр удирдуулна нөгөөхөө ерөнхийлөгч болгоно гээд байсан юу болсон
үр дүн????
Засгийн газрын Оюун эрдэнэ хамаагүй. гол нь ард түмний эрх ашигт нийцсэн үндсэн хууль гаргахгүй, 2 танхимтай АИХ тай болгохгүй байгаад учир байгаа. хурал тараах хүсэлтэй бүх нам эвсэл нэгдэх хэрэгтэй. гол нь эд нар өөрсдөө засаг болъё гээд байгаа юм биш. битгий мушгиж МАНАН д үйлчилж байгаач.
Zuw shdee huulitai ulsad amidraj bgaagaa oilgoh heregtei hetsvv bgaach songuuliar l bvh asuudalaa shiideh heregtei jagsaad jagsaad bvh bolohgvi bvhniig uurchilj boldog bol ali deer uurchilugduud heden tur zasag soligdchohson bgaa ingej hudalaa huurch buu zewseg yrij baij iregnii dain vvsgeh geed bgaa ni hend heregtei yum bol ydraad l amdrah vheh 2 ylgaatai shvv
Zuw shdee huulitai ulsad amidraj bgaagaa oilgoh heregtei hetsvv bgaach songuuliar l bvh asuudalaa shiideh heregtei jagsaad jagsaad bvh bolohgvi bvhniig uurchilj boldog bol ali deer uurchilugduud heden tur zasag soligdchohson bgaa ingej hudalaa huurch buu zewseg yrij baij iregnii dain vvsgeh geed bgaa ni hend heregtei yum bol ydraad l amdrah vheh 2 ylgaatai shvv
Шезотой, иймэрхүү хүмүүсийг эрүүл саруул ухаантай хүмүүс дэмжихгүй. Хүчирхийлэлд бусдыг уриалахаа зогсоо эс тэгвээс хуулийн цээрлэл хүлээлгнх хэрэгтэ