Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ерөнхий сайд томилдог байх засварыг заавал хийх ёстой юм
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэдэн сар сунжруулан хэлэлцсээр УИХ 100 хувийн саналаар баталлаа. Анх өргөн барьсан эзэд нь ч танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн уг төсөл их бэрхшээлийг даван тууллаа. Гэвч уг хуулийн агуулга нь мэргэжлийн хувьд дэндүү сул дорой, чанаргүй, гишүүдийн санал бодлыг түүвэрлэн нааж хавчуулсан... Ерөнхийдөө улс төрийн намын тѳлѳвлѳгѳѳ шиг юм болсон. Сүүлдээ ч бүр элдвийн шахалт дарамтад орж, эргэж буцсаар алийгаа алдан чулууч ны нөхөөстэй тэрлэг мэт боллоо. Гэхдээ энэ удаа агуулгыг нь орхиод, харин уг хуулийг мѳрдсѳнѳѳр цаашид учирч мэдэх хүндрэл, эрсдэл, ялангуяа араасаа хор уршиг дагуулж ч болох алдаа гарсныг тэмдэглэе. Гарц ч хайя. Улс орнууд Үндсэн хуулиа ѳѳрчлѳхдѳѳ хуульчдаас аль болох зай барьдаг. Харин нийгэм зүйчид судлаачдын хүчтэй багт даатгадаг уламжлалтай аж. Энэ нь аргагүй. Судлаачид энэ практикийг эрх баригчдад янз бүрээр сануулаад барсангүй. Үзэгдэл учир шалтгааны холбоосыг хуучин хоцрогдсон диаликтик аргыг хэрэглэн гаргаж ѳнгѳрсѳн догматик зогсонги баримтлалуудаар чихэн дүүр гэлээ. Ѳнгѳрсѳн алдаагаа гишүүн бүр сайрхан ярьж, түүнийг засна гэсэн хийрхлээр хандлаа. Гэтэл учир шалтгааны холбоосыг ѳнгѳрснѳѳс биш ѳнѳѳдрѳѳс судлан шинжилж гаргаж ирээд ирээдүй рүү харж байгаад оновчтой шийдэл гаргадаг каузель (causal) хэмээх аргыг дэлхий дахинаа хэрэглэх болсныг хэлээд нэмэр болсонгүй. Яг ѳнѳѳгийн Монгол орны нөхцөл байдал дээр санаа дэвшүүлж хэлээд ч тоосонгүй, ойлгосонгүй. Нүдүүрийн капитализм (turbo-capitalism) гэгч нь манайд бодитой бий болчихоод байна шүү дээ гэж ухуулаад ч нэмэр болсонгүй. Уг нь яг бий болсон өнөөгийн бодит байдлыг анзаарсан бол тун хэрэгтэй байлаа. Дэлхийн 193 орны төрийн байгууламжийг судлахад даруй 172 нь бүгд найрамдах засаглалтай буюу парламенттай байна. Монгол улсын парламент бол муугүй төлөвшиж яваа гэгддэг бүгдээрээ зөвлөлдөх хэлбэрийн засаглал. Энэ утгаараа Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар төрийн байгууламжийн тодорхой түвшинд хүрсэн. Энэ түвшингээс ухарч хэрхэвч болохгүй. Харин нэгэнт төлөвшиж яваа парламентаа улам боловсронгуй болгож, дэлхийн парламентын сонгодог хэлбэр рүү аажмаар ойртуулах ёстой. Ер нь сонгодог парламент гэж ярьж хэвшсэн нь ч буруу.
Парламентын сонгодог хэлбэртэй жишиг орнууд гэж бол бий. Герман, Франц, Америк, Австрали үүнд багтана. Сүүлийн үед Норвегийг ч үүнд багтаах талаар их ярих болсон. Үндсэндээ парламентын засаглал нь төгөлдөржөөд, суурь алдаа гэх юмгүй болтлоо төлөвшчихсөн орнуудыг л сонгодог гэж нэрлээд, бусад улс орнууд жишиг болгож дуурайгаад байгаа юм.
Өөр нэг маш чухал баримтлал нь Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар хоцрогдсон орны тооноос хасагдаж, соёл иргэншил төлөвшүүлж яваа орнуудын гэр бүлд багтан орсон түүхэн үйл, энэ түвшингээс ухрах эрх монголчуудад байхгүй ээ! Энэ бүхнээс дүгнэхэд Монгол улсад парламентаас ухрах зам байхгүй. Харин парламентаа хоёр танхимтай болгох, нэг танхимтай хэвээр үлдээлээ гэхэд ядаж л их, бага гэсэн хоёр чуулгантай болгож ардын хяналтын систем оруулж ирэх хэрэгтэй. Бусад улс орны жишгээр сонгуулиас бусад үед төрийн үйл ажиллагаанд намуудыг оролцуулахгүй байх эрх зүйн орчинг бий болгох, иргэдэд чөлөөтэй, тэгшээр сонгох эрхийг нь олгох зэрэг механизмын чанартай асуудлуудаа ард түмэнтэйгээ нээлттэй зөвлөлдөөд, шийдээд цааш зогсолтгүйгээр урагшлах ёстой. Одоогийн үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр урагшлах зам аяндаа хаагдана. Үндсэн хуулийг өөрчлөхөд нөлөөлөх бас нэг учир шалтгаан бол судлаачдын яриад, маргалдаад байгаа үндэслэлүүд. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн өөрийнх нь сул талууд юм. Үүнээс заримыг нь энд тодотгоё. Одоогийн үндсэн хуулийг батлах үед нийгэмд хувьсгалт өөрчлөлт нэгэнт гарчихсан, түүнийг дагаад нийгмийн сэтгэлгээнд хувьсах шатны түвэгтэй байдал бодитой бий болсон байсан. Социализмын хашаанаас алдуурсан Монголын ард түмэнд цааш амьдралд хөлөө олоход маш түвэгтэй алхам тулгарсан. Хүн бүр чинээлэг амьдрах ёстой гэдгийг мэдэрчихсэн байсан үе. Үндсэн хуулийн тулгуур зарчмуудыг боловсруулагчид, хууль л зөрчөөгүй бол хөрөнгөжих, чинээлэгжих арга чөлөөтэй гэсэн үзэл баримтлал үндсэн хуульд шургуулсан гэж үздэг нийгэм зүйчидтэй би санал нийлдэг. Б.Чимид гуай ч энэ тухайгаа хожим нь дурссан байдаг юм. Хүн ард хөрөнгөжих нь юунаас ч чухал гэж бодсон байж мэднэ. Гэтэл хүн ардыг биш дуулгавартай хэдхэн хүнийг л хөрөнгөжүүлэх чигт гаднаас залчихлаа шүү дээ.
Америкийг диваажин гэж шүтэх, Оросыг үзэн ядах нийгмийн уур амьсгал ч бас нөлөөлсөн байх талтай.
Одоо бол нийгэм эдийн засаг, оюуны сэтгэлгээ тэр үетэй харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай болсон. Орчин цагтаа захирагдан төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс өөр арга монголчуудад үлдсэнгүй. Уг дүгнэлтээр хүчтэй Ерөнхийлөгчтэй, тэр нь гүйцэтгэх засаглалдаа том ачаа үүрдэг. “Сонгодог” хэлбэрийн парламенттай, тэр нь гүйцэтгэх засаглалаа, ард түмнийхээ оролцоо, дэмжлэгтэйгээр бүрэн хянаж чаддаг тийм тогтолцоотой, эрүүл төртэй, улс шиг улсад амьдрах нь Монголын ард түмний нийтлэг, язгуур эрх ашиг мөн.
ҮХНѲ-ИЙГ НЭГЭНТ БАТАЛЛАА, ЦААШИД ЯАХ ЁСТОЙ ВЭ
Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг ард түмнээр хэлэлцүүлээгүй. Хэлэлцүүлсэн гэдэг ч тэр нь худлаа. Нийт ард түмний санал асуулга ч явуулаагүй. Уг нь засаглалын тогтолцоог асуучих хэрэгтэй байсан. Одоо ард түмэн хүлээгээд авчихна гэдэг юу л бол. Ер нь бол 49 хулгайчтай, ёс суртахууны байж болох л хамгийн доор түвшинд унасан ийм муу парламентаар Үндсэн хуулиа оролдуулахгүй гэсэн бодолтой байсан нь үнэмлэхүй олонх шүү дээ.
Үндсэн хууль бол угтаа хууль биш конституц буюу Зѳвшилцлийн гэрээ. Манайхан буруу орчуулсан байдаг юм. Гэхдээ ордны хуйвалдаан маягийн зѳвшилцѳл огт биш.
Харин ард түмэнтэй хийх зѳвшилцѳл. Үүнийг мэдэхгүй хүн байхгүй. Үндсэн хуулийг ард түмэн шүтэн дагаж мѳрдѳх учиртай болохоор буруу хийгдсэн хуулийг даган мѳрдүүлэхэд тун хэцүү. Алхам тутамд хүндрэл гарах байх, дахин ѳѳрчлѳх хэрэг гарахыг ч үгүйсгэхгүй.Гарах гарц юу вэ, гэхээр Засгийн газрыг бүрэн бүрэл дэхүүнээр нь Ерѳнхий сайд томилдог байх засварыг заавал хийх ёстой юм. Канцлерийн засаглал руу жаахан ойртсон суурь ѳѳрчлѳлт гэж хэлж болох ганц гялтайх зүйл нь энэ болно. Ѳѳрѳѳр бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгч нь ирэх сонгуульд туйлын муу сурталчилгаа болох вий.
Социологич И.Цэрэнхүү
Сэтгэгдэл0
Америк сонгодог парламентийн засаглалтай улс мөн үү?
Яагаад ч юм Еронхийлогчийн засаглал ярихаар Женко компаний эзэн харагдаад, гадаад талын жишээнд Туркмен, Азербайжан улсуудын дур харагдаад айлгаад байх болж.Тэр дурьдаад байгаа америк герман нь бур нудэнд харагдаж тесеелегдехгуй байна шуу. Путин Сталин гэсэн бирд нар л харагдаад байна. Энэ этгээд шуумжилж буй бол нэмэлт одоохондоо монголдоо болж л байгаам байна
Чамд ямар хамаатай юм
Б Чимэдийн боловсруулсан ҮХ стандарт бус байсан нь батлагдав
хамгийн гол ь ард түмэн төрийн эрхийг барих явдал. ард түмний өмнөөс их хурлын гишүүд толгой дээр нь гарчхаад байна. уг нь дарга биш боол байх хэцүү ажлыг өөрсдөө сонгсрн шүү дээ. засаглалын хэлбэрээ өөрчлөх нт хамгийн гол зангилааа юм.
Засаглалаа асуухаас эхлэх байсан!!! Энэ бол хэтэрхий шоу боллоо!
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, намд өгсөн авилгал, танил тал, садан ураг төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт, төрийн албаны хуурамч шалгалт зэргээр нь биш, харин хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдсан.
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” хэлбэр нь мөн л муу байсан учир хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтдаг.
Хүн төрөлхтний түүх уншаад гадаадын хүн шиг сэтгээд бх юм даа. Эхлээд Монголын түүх, монгол төрийн тухай уншвал ямар вэ. Төр гэдэг үг- төрөл төрөгсөд гэсэн үг. МНТ-нд овгийн зохион байгуулалттай гэж гардаг. Овгийн ахлагч нар бол айлын том ах нар. Айлын том ах нар төрийн ноёд буюу төрийн албан хаагч болдог. Энэ тогтолцоонд хэзээ ч өнөөдрийнх шиг улаан дурак гарч ирэх боломжгүй юм. Айлын том ах нар хаадын удам угсааных биш юм. Буруу түүх уншаад байхаар өөрийнхөө түүхийг уншаад зөвөөр ойлгоод үзээч. Төрийн албанд өндөр айкү-тай хүн гарч ирэх боломжийг зөвхөн цэвэр монголын төрийн тогтолцоо л олгодог. 1400-1500 онд Дундад Азид Чингисийн тогтолцоогоор доголон Төмөр хаан 27 улсыг нэгтгэн захирч, хүчирхэгжиж бсан ойрхны жишээ бна шүү. Бид яагаад өөрсдийнхөө хүчирхэгжиж бсан түүхэн жишгээ дагахгүй, хамгийн муу Демократия-г сонгоод бгаа юм болоо. Яагаад гэвэл буруу юм уншаад , буруу ойлгоод, эсвэл монгол төрийн тогтолцоогоор чи хэзээ ч гарч ирж чадахгүй гэдгээ мэдэж бгаа учраас ард иргэдийн тархийг худал буруугаар угааж, гарч ирж идэх гэж, худлаа гэж үү. Монголын төлөө л юм бол өөрийнхөө төрөө бгуулах ёсыг мэдэж, судлах бсан биз дээ

Дэлхий нийтэд Парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал гэсэн ойлголт огт байдаггүй. Харин хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн ойлголт л байдаг. Эдгээр эрх мэдлийг хэрэгжүүлэх субьектууд нь Парламент, Засгийн газар (Ерөнхийлөгч), Шүүх юм. Эдгээр субьектуудыг ард түмэн шууд, чөлөөт сонгуулиар сонгож байгуулдаг, бас огцоруулдаг. Үүнийг дэлхий нийтээр Үндсэн хуулийн буюу Ард түмний засаглал (төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна) гэдэг. Үүнийг л Ардчилал гэдэг.
больж үз. Ард түмэн засаг барьж бна гэж үү? Намуудын гаргаж ирсэн хүнийг ард түмэн сонгож бна гэж бүү шоуд. Сонгууль гэдэг жүжгээр чинь боловсролгүй тэнэгүүд төр барихаар гарч ирдэг гэдгийг өнгөрсөн 29 жил харуулаад бгааг ойлгохгүй бна гэжүүдээ. Ардчиллын тухай МНТ-нд бүгдээрээ эн чацуу бол бусдад эзлэгдэхэд амархан бдаг гээд биччихсэн бна шүүдээ.Бүгдээрээ эн чацуу бхыг ардчилал гэдэг биз дээ.

Дэлхий дахинд анхны гайхалтай Үндсэн хуулийг бий болгосон Америкчууд Үндсэн хуулиндаа Парламент, Засгийн газар (Ерөнхийлөгч), Шүүх нь бие биеэ сонгодоггүй, огцоруулдаггүй, харин ард түмэн тэдгээрийг сонгодог, бас огцоруулдаг байхаар хийжээ. Үүнийг Үндсэн хуулийн буюу Ард түмний засаглал гэх бөгөөд ерөнхийд нь Ардчилал гэдэг байна.
Уотергейтийн хэрэгт холбогдсон Никсоныг хэн огцруулсан билээ ? Одоо Украинагейт хэрэгт сенатын доод танхимаар нээлттэй мердлег явуулаад impeachment гэсэн уйл ажиллагааг хэний эсрэг явуулаад байгаа билээ ? Хэрэв сенатад олонх санал авбал Трамп огцрох магадлалтай. Даанч тэнд трампын намынхан олонх байгаа.... Тэгэхээр таны бичсэн буруу болж байна даа
ok
Төрийн наймаачдын (хулгайчдын) баталсан хууль хол явахгүй ээ!!!
Тийм ээ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж тархигүй, улсын мөнгөөр баяжихыг хүсэгчдийн өөрсдөө гарч ирэх аргыг баталгаажуулсан ард иргэдийн тархийг угаасан жүжиг болов. Санал өгөөд бхад огт авч хэлэлцээгүй мөртлөө ард иргэдийн саналыг авсан, хэлэлцүүлсэн гэсэн шүү. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн засаглалтай болох бсан. Энэ нь Ерөнхий сайдад бүх эрхийг өгнө гэсэнтэй ойролцоо бна. Хоёрдугаарт, байнгын парламенттай бх шаардлагагүй. Өнөөдөр 760 гаруй хууль баталчихлаа. Хууль хэрэгжижи бгаа юу гэвэл үгүй. Бүх хуулиа мэддэг хуульчид бий гэж үү. Гуравдугаарт, сум дүүргийн засаг даргыг сонгох болсон нь намын оролцоог дархлаажуулж өгсөн. Уул нь нэг багийн 80 өрхөөс ах дүү нар тус бүрийн том ах нарыг гаргаж ирээд эдгээр том ах нар цуглаад багийн даргаа, нэг сумын багийн дарга нар цуглаад дундаасаа сумын даргаа, сумын дарга нар цуглаад дундаасаа аймгийн даргаа, 24 аймаг , хотын дарга нар цуглаад дундаасаа ерөнхийлөгчөө сонгочихоод бүгд буцаад аймаг, хотдоо очиж нутгийнхаа ард иргэдийн дунд амьдрах

Манийг И. Цэрэнхvv эрхэм Ф/Бvvкд блоклодог шигээ энэ дэвжээн дээр арай блоклохгvй биз дэ
Хоёр танхимтай АИХ болгох байсан юм. иргэдийн оролцоо хяналт бас л алга байна шүү дээ. 26 нь намаас гарна гэдэг буруу. одоо их хурал өдөр бүр намаас хамааралтай байна. Намын бүлэг, намын дарга гээд л энэ ардын төр мөн үү. мөн ерөнхий сайдын танхим гэдэг буруу. салбарын сайдуудыг хэдэн хүнээс хэлэлцээд дээд танхим сонгох ёстой. ингэвэл бүх ойрын найзуудаараа ЗГ бүрдүүлнэ. одоо аймгийн дарга нар нэг ангийнхнаараа агентлагийн дарга нар тавьж байгаатай адил болно.
МАН -ын ҮХНӨ -нь ҮХ -ийг ҮХМЭЛ болгосон доо. Түүнд амь оруулахын тулд коммунист биш, УЛС ОРОН, АРД ТҮМНЭЭ гэсэн сэтгэлэй, шинэ цагийн шинэ хүмүүсийг 2020 -д гаргаж ирэх л болж дээ.
МАН -ын ҮХНӨ -нь ҮХ -ийг ҮХМЭЛ болгосон доо. Түүнд амь оруулахын тулд коммунист биш, УЛС ОРОН, АРД ТҮМНЭЭ гэсэн сэтгэлэй, шинэ цагийн шинэ хүмүүсийг 2020 -д гаргаж ирэх л болж дээ.