Төрийн Ордонд эрх баригчид "Монголын Нууц Товчоо"-нд бичдэг шиг "орондоо орох завгүй олзлон булаалдаж" байна.
Засгийн Газрыг огцруулах санал хураалт УИХ-ын чуулган дээр нийт гишүүдийн 50+1 санал авч хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой болж үнэнд гүйцэгдэхээрээ Нүүрсний бүлэглэлийнхэн Төрийн Байгуулалтын Байнгын хорооны дэмжээгүй гэдэг саналыг дэмжье гэдэг санал хураалт явуулахаар болжээ. Ингэснээр 50+1 хувьдаа хүрэхгүй учраас Засгийн газрыг огцруулж болно гэж хор найруулсан хэрэг.
Харин уг залийг мэдсэн Засгийн Газрын талынхан Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы индэр дээрээс facebook ын коммент уншиж, Засгийн Газрын талын гэх УИХ-ын гишүүд би өрөөндөө л ажлаа хийж байна гэх агуулгатай пост хийгээд суух аж.
Энэ эх захгүй, эрүүл ухаанаа алдсан цаг үед явж явж Ардчилсан Нам л Үндсэн хуулиа хамгаалсан шийдвэр гаргаж байгаа харагдана. Тодруулбал УИХ дахь АН-ын бүлэг саяхан хуралджээ.
Уг хуралдаанаар энэ бүх талцал, тэмцлийг хурцатгаж, үргэлжлүүлэн, Үндсэн хуулийн хямрал болгохгүйн тулд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэдэг хоёр хүний асуудлыг нэг өдөрт хамт шийдвэрлэх ёстой, энэ тохиолдолд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно гэсэн шийдвэр гаргасан байна.
Зовлонгийн түргэн нь гэж үг бий. Хамгийн гол нь Үндсэн хуулийн хямрал үүсч, элдэв үймээн самуун, хуулийн хийдэл гаргахаас сэргийлэх нь зөв. Иргэд ч энэ их талцал, зөрчлөөс үнэндээ залхаж буй билээ.
Э.Солонго
Сэтгэгдэл5
АН хуралдаа сууцгаана уу
АН МАН хоёулаа хэрэггүй зайл.
(Yhseniih ni baasnyyd)ednii yndesnii hyyliig hamgaalah gej yu baisiim be?...Mal aa...Naad tyrliahnyyd chini ye ylamjlagdsan abilgagchid,hylgaichid,luibarchid aluurchid ni ynen biz dee!!ted byh l yildeleeree Mongoldoo haryylaad hanatal ni gytamsigtaigaar yabaa ni ynen biz dee!!!!malnuudaasaa yaj salandaa hemeen ene ylasiin ylas ter cheber aransintai bygd yadaj baina,bitgii maltaad bai,mal aa...eger hylgaichidiig mandyylah gej yadah yum aa,cham sig gelegnyyd................hahaha................................
ene hoyor namaas zalhaj gyizsen ardyyd men ch ikhe bii dee!!!hoyuulaa hereggyi ee!harin sine hychin garch ireh chag tyn ch oirtoj baigaa gehdee bas boloogyi baina,ted maani tersen uu?.....ygyi yu?...............hen medlee.....................................
Чимидийн холион бантан, Чоно бороноор гэгчээр Ардчилсан намынхан яг адилхан Албан туушал мөрөөдсөн шуналын туламнууд ! Та нар бодолдоо Дарга нь Элбэгдорж-Эрдэнэ нар байсан гээд ! Ардын нам 100 жил Монголоор “ тоглож” Энхрий хайртаас Энхбаярын гарын дор тоглоом болтолоо явсан “ нам”! Энэ нам гэх ТАМ ууд бүгдээрээ зайлах ёстой’ Багабанди-Хуук ч ялгаагүй !