УИХ-ын гишүүн Б.Заяабал сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тодруулбал тэрээр: "Өчигдөр болсон Ерөнхий хорооны дараа Хууль зүйн байнгын хорооны хурал тарж байх үед манай бүлгийн хурал эхэлж байсан. Энэ үеэр П.Сайнзориг гишүүн болон бусад гишүүдийг “Хуралдаа суугаач ээ” гэсэн шаардлага тавьсан. Үүнтэй холбоотойгоор бид хоёрын хооронд багахан маргаан үүссэн юм.
П.Сайнзориг гишүүн бид хоёр өмнө нь төрийн албанд олон жил хамтдаа ажиллаж байсан, төрийн албаны ёс зүйг сайн мэддэг хүмүүс.
Түүнчлэн саяхан болсон Увс аймгийн 100 жилийн ойн арга хэмжээнд хамт оролцсон. Ийм харилцаатай хүмүүсийн хооронд “хуралдаа сууж оролц” гэсэн хэлцэл дээр маргаан үүссэн. Үүнээс өөр зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна." гэлээ.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл1
Заебал Бл...