sonin.mn
Бидний 30 жилийн алдаа оноог амьдрал тодруулж байна. Бид 30 жилийн дараа хэн нь хэн болсныг Зайсан, Баянхошуу хоёр таниулж байна. Ардчиллын арван цагаан буяны тусгал их ээ. Гэвч хөрөнгөжсөн коммунистууд, увайгүй ардчилагчид нийлсэн МАНАН бүлэглэл санаатайгаар ард түмнийг 30 жил төөрөгдүүлж, явцуу эрх ашгаа гүйцэлдүүлснээс Монгол улс орших, эс оршихдоо тулжээ.
Ийм хүнд үед ардчилсан хувьсгалыг манлайлсан Монголын Ардчилсан Холбоо бодит үнэнийг доголон нулимстай сонордуулах нь зүйтэй гэж үзлээ.