Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.01.27/ Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа.
Угсаа залгамжлагч Хунтайж Хаакон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн Хаант Улсад тавтай морилохыг хүсээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег Улсын Баялгийн сан, Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг энэ удаагийн айлчлалаар өргөн хүрээнд ярилцахаар төлөвлөсөн бөгөөд Хунтайж Хааконыг айлчлалаар ярьсан асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.
Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг дэмжих хүрээнд энэ оны есдүгээр сард Монгол Улсад НҮБ-ын гишүүн 195 орны 18 хүртэлх насны залуучуудын дунд спортын 19 төрлөөр “Ногоон наадам” зохион байгуулахаар төлөвлөсөн тул Хунтайж Хааконыг Монгол Улсад морилон саатахыг хүслээ.
Сэтгэгдэл0
Uls orondn ayul nuurlchd bxd guilga guigd toiron xureelgchdee tsygluuld xamtda donshuuchld yvxiin.Davosiin uulzalt undurlsn bol ulsiin mungiig zugaalgnda urelgui butsaj ex orondo irne uu.erunxiilugchuu
Хөгшдийг хооронд нь талцуулж хагаралдуулж, улсын мөнгөөр өр дарж хулгайгаа далдлах гэсэн өмхий төвд тайрдас жанхуу ямар нүүрээрээ гадаад руу явж чадаж байна аа? Бас дээрээс нь болоогүй 4-р ангийн боловсролтой жанхуу 6-р ангийн боловсролтой Грета Тунбергийг Монголд урьж дэлхийн шившиг болж байна. Популист бөх, өмхий төвд тайрдасыг үтэр түргэн огцруулж улс эх орноо аварья!!!