Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн тов, тойрог, мандат хуваарилалтын асуудлыг ч хэлэлцсэн юм. СЕХ-ноос ирэх зургадугаар сарын 24-нд санал хураалт явуулах хүсэлт хүргүүлсэн. Тэгвэл өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар энэ өдөр сонгууль явуулахыг дэмжлээ. Үргэлжлүүлэн сонгуулийн үеэр хэрэглэх тоног төхөөрөмжийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Тоног төхөөрөмжийг хэдэн удаагийн сонгуульд хэрэглэж байсан бэ. Ямар алдаа дутагдал гарч байсан, хэрхэн шийдвэрлэсэн бэ?
СЕХ-ны дарга Ч.Содномдорж:
-Сонгуулийн автоматжуулсан системийг 2012 оноос хойш бүх сонгуульд ашигласан. Мөн нөхөн сонгуульд ч ашиглаж байна. Автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хуульд заасан бөгөөд ЦЕГ, ТЕГ чиг үүргийнхээ дагуу аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Сонгуулийн санал авах өдрөөс сар гаруйн өмнө хамтарсан ажлын хэсэг гарч, техникийг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж, гэрчилгээ олгодог. Ажлын хэсэг байгуулсан аттестатчилалд оруулж, ашиглаж болно гэдэг дүгнэлт гарсан. Хяналтын тооллогоор асуудал гарч байгаагүй. 24 цагийн хамгаалалттай.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Хүн амын тоо нэмэгдэж, хэсгийн тоо өссөн үед нөөц байгаа юу.
СЕХ-ны дарга Ч.Содномдорж:
– 2020 оны төсвийг батлуулахдаа техник хэрэгслийн шинэчлэл дээр мөнгө тавьж оруулсан ч таван тэрбум хасагдсан. Гадны улсаас ирсэн мэргэжилтнүүд утсаар бол танайх “iPhone 1” хэрэглэдэг юм байна, манайх “iPhone 5” хэрэглэдэг гэж тоглоом шоглоом хийж байсан. Бид дараагийн үеийн автомат машиныг авах санал оруулсан ч зөвшөөрөөгүй. Гэхдээ энэ автомат машиныг ашиглах боломжтой. Санал авах хугацааны хувьд зургадугаар сарын 24-нд гэж оруулж байна. Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хар машин бүгдийг шийдэж байхад сонгогч. Сонгуулийн хороо хоёр дэмий дээ
Сонгуулийн хорооныхоны, төрийн түшээдийн тархи доторхи үйлдэлийн систем нь виндоусын эхний хувилбар нь хэвээрээ байхад iphone 5 аваад ч нэмэргүй байх дөө
Монголын залуусаа амжилт хүсье. Үнэхээр ахмад хүний хувьд залуучууддаа хандаж хэлэхэд та нар өөрсдийнхөө болоод үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод 2020 оны сонгуульд маш идэвхитэй оролцож, бохир зүйлд оролцоогүй, нэр цэвэр, боловсролтой шударга шинэ залуусыг гаргаж ирээчээ. Та нарын ирээдүйтэй холбоотой шүү
Энэ сонгуулийн хорооны дарга нарийн бичгийн дарга хоёрыг өөрчилөх болоогүй юм уу. Сонгууль болгонд луйвар хийж байдаг хөгийн хоёр луйварчин.
Энэ сонгуулийн хорооны дарга нарийн бичгийн дарга хоёрыг өөрчилөх болоогүй юм уу. Сонгууль болгонд луйвар хийж байдаг хөгийн хоёр луйварчин.
гараараа тоолъё,дэлхийн хамгийн цөөхөн хүн амтай дэр нь сонгогчид нь бүр ч цөөхөн улс байж юун "ЗАЛХУУ"юм,эрх баригчдад маш ашигтай учраас л хар машин хэрэглэж байна,миеэ энхолдод харагдсан,санал дутуу явж байгаад гэнэт саналууд тоологдох зогсоод гэнт эхлэхдээ ганбаатараас давуу болж гар ирсэн,үүнэ илүү БАТАЛГАА гэж юу байх вэ дээ,дээр нь энэ хүний зайлуулах айна овоохон байгалиасаа бөөгс долооогч байна лээ,яг ийм юмнуудыггазрын хаанаас ч олж чадах юм даа ,дарга гарууд,ийт юмнууд нь ч сүүлээ шарваад хүрээд ирдэг байх л даа