sonin.mn
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.Азизов, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной нараас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ ирүүлсэн байна.
 
Мэндчилгээнд, “Танд болон Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлье.
 
Энэ өдөр нь өөрийн орны энх тайвныг сахиж, ард түмнийхээ амь нас, эрх чөлөөг хамгаалж байгаа бүх хүмүүсийн эр зориг, нэр төр, баатарлаг чанарын бэлгэ тэмдэг болж байна.
 
Танд болон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд эрүүл энх, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.