sonin.mn
МОСКВА. /TASS/. АНУ “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарч буйг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгдлээ.  
Трампын мэдэгдсэнээр, АНУ уг гэрээнээс гарч буй нь ОХУ гэрээг даган мөрдөхгүй байгаатай холбоотой байна. Үүний зэрэгцээ тэрбээр  энэ нь шинэ гэрээ байгуулах сайхан боломж хэмээн онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдээлснээр, “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарах тухай албан ёсны мэдэгдлийг Вашингтон тавдугаар сарын 22-нд өгөх аж. Гэхдээ “ОХУ уг гэрээг бүрэн дагаж мөрдвөл” АНУ шийдвэрээ эргэн харах боломжтой гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
 
ОХУ-ын эрх баригчдын хариу мэдэгдэл
 
ОХУ-д ч мөн гэрээг хэрэгжүүлэх талаар АНУ-ын эсрэг аль эрт гаргасан маш тодорхой нэхэмжлэл байгаа гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.
 
 
 
ОХУ-д хариу арга хэмжээ авах төлөвлөгөө бий бөгөөд Москва хариу арга хэмжээ авахдаа үндэсний ашиг сонирхлоо удирдлага болгоно гэж Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Леонид Слуцкий мэдэгджээ.
 
 
 
Москва гэрээг зөрчсөн гэх шалтагаар Вашингтон гэрээнээс гарч буй нь огт үндэслэлгүй юм гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэглэлд хяналт тавих асуудал эрхэлсэн газрын дарга Владимир Ермаков мэдэгдсэн байна.
 
НҮБ ба АНУ-ын мэдэгдэл
 
ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан зэвсгийн хяналтын тухай одоо хэрэгжиж буй гэрээг цуцалснаар аюултай үр дагаварт, тодруулбал, зэвсгээр хөөцөлдөхөд хүргэж болзошгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.
Конгрессын гишүүн Адам Смит,  Жеймс Купер нар “Нээлттэй тэнгэр” гэрээнээс гарах шийдвэрийг Европ дахь АНУ-ын холбоотнуудыг дорд үзэж доромжилсон шийдвэр гэв.   
 
 
 
Трампыг мэдэгдэл хийсний дараас сенатч Эдварт Марки, Конгрессын гишүүн Жимми Панетта нар Ерөнхийлөгчид Конгрессын зөвшөөрөлгүйгээр АНУ-ыг олон улсын гэрээ хэлэлцээрээс гаргахыг хориглосон хуулийн төслийг өргөн барьжээ. Түүнчлэн НАТО-гийн төв штаб тавдугаар сарын 22-нд Эвслийн Зөвлөлийн хурлыг хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
 
 
 
Барууны орнуудын хариу мэдэгдэл
 
Их Британи “Нээлттэй тэнгэр” гэрээг тууштай баримтална, гэхдээ уг гэрээнээс гарахаар шийдсэн АНУ-ын болгоомжлолыг ойлгож байна гэж гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ. АНУ ийм шийдвэр гаргасанд Германы эрх баригчид харамсаж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгдээд ОХУ-ын зүгээс гэрээг биелүүлэхтэй холбоотой тулгарч байсан хүндрэл бэрхшээл нь АНУ-ыг уг гэрээнээс гарах шийдвэрийг зөвтгөхгүй гэдгийг тэмдэглэсэн байна.
Шведийн эрх баригчид АНУ шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна.
 
Гэрээний тухайд 
 
“Нээлттэй тэнгэр” гэрээг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 23 орны төлөөлөгчид 1992 онд Хельсинки хотод байгуулжээ. Уг баримт бичгийг боловсруулахад ОХУ идэвхтэй оролцсон байна. Одоогийн байдлаар гэрээн 34 улс нэгдээд байгаа юм. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ гэж гэрээнд заасан байна.
2017 онд АНУ-ын эрх баригчид Оросын ажиглалтын нислэгт хязгаарлалт тавьжээ. Москва хариу арга хэмжээг адилхан авсан байна.
2017 онд Вашингтон Оросын ажиглалтын нислэгт хязгаарлалт тогтоосон бөгөөд Москва удалгүй адилхан хариу арга хэмжээ авч байв.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг