sonin.mn
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Цэлхээжавын Самбуу нь 1918 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн. Худалдаа Бэлтгэлийн Яамны автобаазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. Тэрээр 1935 онд Улаанбаатар хотын гар үйлдвэрийн авто гараашид засварчны дагалдангаар орж хөдөлмөрийн гараагаа эхлээд төдөлгүй дагалдан жолооч болжээ.
1937 оноос цэргийн алба хааж, 1939 онд Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин болох Ц.Самбуу Цэргийн яам, Хоршоодын төв холбоо, Худалдаа бэлтгэлийн яам, авто тээврийн 22 дугаар баазад олон жил жолоочоор ажилласан байна.
 
Тэрээр амьдралынхаа туршид "Зис-150", "Зил-130" гэсэн хоёр л машин унасан байдаг бөгөөд авто тээврийн салбарт бумтны хөдөлгөөнийг манлайлж, 1948 онд эхэлж хүлээн авсан “ЗиС-150” машинаараа 1969 он хүртэлх хугацаанд сая нэг зуун мянган км зам туулж хөдөлмөрийн бахдам амжилт гаргасан домогт хүн юм. 
 
Түүний зээ хүү нь "Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд билээ.
Хөдөлмөрийн баатар Ц.Самбуугийн домогт "Зил-130" машин түүний зээ хүү Т.Ганболдын үүсгэн байгуулсан "Корпорейт" зочид буудлын гадна бахархалтай нь аргагүй сойлттой зогссоор байна.
 
 
 
 
 
 
Фотог: Ч.Анхныбаяр