sonin.mn
УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж мэдээлэл хийж, зөрчлийн хуулиар торгуулсан хүмүүст өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл санаачилснаа танилцуулж, мэдээлэл хийлээ.
 
Хуулийн төсөл болон мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдийг шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж
2.1. Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай энэ хуулиас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хууль үйлчлэх цаг хугацаа
3.1. Энэ хууль 2020 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс / 6 сарын 30-ны 24.00 цагаас / өмнө зөрчил гаргасан этгээдэд хамаарна.
 
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭЛБЭР, ХҮРЭЭ, ХЭМЖЭЭ
 
4 дүгээр зүйл. Шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх
4.1.3өрчил үйлдэж, шийтгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн шийтгэлийг хэлбэр, хэмжээг харгалзахгүйгээр үндсэн болон нэмэгдэл шийтгэлийг өршөөн хэлтрүүлнэ:
5 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх
5.1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдэж олсон, хөрөнгө, орлогыг хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэлийг хураах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс бусдад учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж учирсан хохирлыг барагдуулах, албадан эмчлэх, албадан сургах албадлагын арга хэмжээнээс чөлөөлөхгүй.
6 дугаар зүйл. Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох
6.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу үүсгэсэн хэрэг бүртгэлтийн шатанд байгаа, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа зөрчлийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.
 
ГУРАВДУГААР БҮЛЭГ
 
Хууль хүчин төгөлдөр болох
7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
7.1.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
7.2. Баривчлах шийтгэл хүлээсэн этгээдэд энэ хуулиар өршөөл үзүүлэх ажлыг 2020 оны 7 дугаар сарын 5-ны дотор багтаан гүйцэтгэнэ.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА         Г.Занданшатар