НЬЮ-ЙОРК. /CNN/. Дурсамжийн номондоо ямар нэгэн нууц мэдээллийг задруулсны төлөө шоронд сууна гэж бодохгүй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон мэдэгджээ.
Нууц мэдээллийг задруулсантай холбоотойгоор шоронд хоригдох талаар түүнээс асуухад Ж.Болтон хариулахдаа “Ингэх шалтгаан байхгүй гэж би бодож байна. Үүнийгээ би нотлохыг зорьж байна” гэжээ.
"Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хариуцлагатай ажилтнууд 4 сарын хугацаанд дурсамжийн номын гар бичмэлийг судалж, нууц мэдээлэл байхгүй гэж үзсэн. Номонд маргаан дагуулах өгүүлэмж байна гэдгийг би анхнаасаа мэдэж байсан хэдий ч энэ зам үнэнд хүргэнэ” гэж тэрбээр ярьсан байна.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг