Сонгуулийн будлиан цуврал-2
2016 оны сонгуулиар болсон явдал. Санал хураалт дуусах дөхөж байтал манай үүдэнд уйлах, хашгирах шуугилдах зэрэг зэрэг юм болоод төдөлгүй арын өрөөнд суусан над руу хоёр бүсгүйг манай залуус чирээд ороод ирдэг юм. Би штаб байрлаж байсан байрандаа байсан хэрэг. Ойрхон сонгуулийн санал авах байр байсан.
Надад гар утас үзүүлж байна. Утсан дээр манай өрсөлдөгчийн нэрийг дугуйлсан саналын хуудасны зураг байх. Залуусын хэлж байгаагаар санал өгөх кабин дотор шажигнатал зураг дарж. Манай залуус гадаа үүдэнд отож байгаад гараад ирэхээр нь бариад авсан хэрэг. Нэг бус нэлээд хэдийг барьсан ч хүний эрхэнд халдсан энэ тэр гээд олонхи нь дийлдсэнгүй, дийлдээд чирэгдээд ирсэн нь тэр хоёр ядмаг бүсгүй байв.
Тэр хоёрын нэг нь миний учиргүй сайн таних нэгэн. Тэр маань миний өөдөөс харж чадахгүй "Би 50 000 төгрөг л авах гэсэн юм" гээд уйлах, би ч бас царай өөд нь харж чадахгүй уйлах. Хэцүү ч юм болсон. Итгэл алдсандаа биш, тэдэнд ядахдаа 50 000 төгрөг ч болов аваад өгч чадахгүй яваадаа гутраад тэр. Хахуулдах гэсэн хэрэг биш шүү дээ. Тэдний амьдрал ямар бэрх хүндийг би мэднэ.
Манай залуус цагдаад өгнө гэсэн. Би хэрэггүй гэсэн. Гэхдээ л өгсөн байсан. Сонгуулийн дараа тэр гар утсан дээр ямар ч зураг алга байна гэсэн хариу өгсөн байсан. Манай залуус баримтжуулж чадалгүй цагдаад итгээд өгчихсөн, гэнэдчихсэн хэрэг л дээ. Гар утасныхаа дууг хаалгүй, шажигнатал дарсан нь тэр хэд, дууг нь хаагаад дарсан сүйхээтэй нь хэд болохыг тогтооход хэцүү.
Ийм явдал түгээмэл гардаг болоод, бүр болохоо байсан учраас л энэ удаагийн Сонгуулиар гар утас хийх тусгай савыг кабин болгоны хажууд тавьсан байна билээ. Бас кабиныг нь их ил, сонгогч гар утас гаргаад дарахад ажиглагчдад харагдахаар болгосон. Бас тийм зөрчил гаргасан хувь хүнийг 10 сая төгрөгөөр торгохоор, иймийг зохион байгуулсан нам, эвслийг 100 саяар торгохоор тусгасан. Гэхдээ л бас ийм явдал явчихсан даа.
Сонгууль дөнгөж эхэлж байхад регистрийн дугаар цуглуулж байгаа тухай яриа дэлгэрсэн. 10 хүний РД цуглуулбал төдөн төгрөг гээд ханш хүртэл яригдсан. Би маш гайхсан. Эрх баригчид иргэдийн Регистрийг ингэж төвөг болохгүйгээр хялбархаан авчих бүрэн боломжтой шүү дээ. ИБМТ-өөс, ЦШС-ээс ч авчихна. Нэртэй устай, хаягтай, утастай нь авах боломжтой.
Тийм атлаа яагаад ингээд хувь хүмүүсээр сүлжээний бизнес шиг юм хийлгээд байгааг нь огт ойлгохгүй, учрыг нь олох гэж олон хүнээс асууж, лавлаж, тандсан. Сонгуулийн хэсгийн хороонд олон жил ажилласан туршлагатай нэг эгч нэлээд үнэмшилтэй тайлбар өгсөн. Нэг хүн дунджаар 10 - 20 орчим хүний л РД авдаг гэнэ. Тэгээд "За чиний РД-ээр чинь бид хэнд санал өгч байгааг чинь хянаж байна шүү. Чи манай хүнд өгөөрэй. Гарч ирээд мөнгөө аваарай" гэдэг. Мэдээж хэнд тэгэж итгүүлж үнэмшүүлэхээ мэддэг, судалдаг. Өнөөх нь орж зурчихаад ирэхээр нь хашааны буланд зөрөөд гарахдаа л резинд боосон мөнгө атгуулчихдаг. Түүнийг баримтжуулахад их хэцүү" гэсэн юм. Мөн өөр бас бус юм бий л гэлээ. Судалж гүйцэхгүй, нарийн аргатай. Саналаа худалддаг хүмүүс тийм цөөн биш. Амьдрал хүндрэх хэрээр улам олон болох магадлал бий.
- 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Дарханы Зулзагын голд явж таарсан. Бас л хачирхалтай түүх өгүүлж болно.
- 2019 оны шинэ жилийн өмнөхөн хичнээн их зүйлийг тараасныг үүнийг уншигч олон түмэн минь одоо эрх биш нэг эргэж санана байгаа. Энэ бүхэн чинь санал худалдан авах олон хэлбэрүүдийн нэг нь.
Ингэхэд саналаа худалдаж буй ядарсан хөөрхийсийг яаран бүү хараагаарай. Учир мэдэхгүй, амьдралд сөхөрсөн, бууж өгсөн. Магад тэднийг сэхэх найдваргүй болгох сонирхол ч хэсэг бүлгүүдэд байж мэднэ. Харин тэр саналыг нь худалдан авч буй хүмүүс хэдэн хувь илүү аюултай. Төрийн эсрэг гэмт хэрэгтнүүд учраас тэр. Цагдаа ч, тагнуул ч тэгэсгээд өнгөрдөг. Тэд ч бас захиалгатай. Өнөөх гар утсан дээр ямар ч зураг алга байна гээд эргүүлээд өгдөг шиг л... Уг нь ямар зураг байгааг нь би нүдээрээ харсан юмсан.
Энэ өнгөрсөн хугацаанд нэр дэвшигчид ил тод мөнгө тараагаад явж байгаа зураг дүрсүүд, мөнгөний тоо тооцоо хийж буй бичлэг, дуу хоолойнууд цөөнгүй илэрч, илчлэгдсэн ч миний л санахын нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Ял сонсоогүй. Би хүний мууд дуртайдаа биш, зүгээр л шударга ёс хүсэж байна.
Энэ мэт үзэгдлийг юу гэхэв? Сонгуулийн будлиан биш гэж үү?
1990 онд уг нь "Шударга сонгуулийн төлөө" гэлцээгүй билүү? Мөнгөний сонгууль бий болов. Үр дүнд нь саналаа худалддаг нийгмийн хэсэг бүлэгтэй, тийм байлгаж байгаад санал худалдаж авдаг бас хэсэг бүлэгтэй болов. Тийнхүү санхүү мөнгөний бүлэглэл төрийн бодлого тодорхойлолцох болов. Хуулиар хулгай хийдэг болж, төгөлдөржив.
Манай улс төр МАНАН-тсаны нэг гол шалтгаан нь энэ юм. Бидний хөгжил гацсаны нэг шалтгаан нь энэ юм.
Юун ардчилал. Юун шударга ёс. Тиймээс л системийн, тогтолцооны өөрчлөлт яриад яваа юм.
Б.Наминчимэд
ЖИЧ: Шударга ёсыг хүсэгч бүхэн, ирээдүй хойчдоо санаа зовнидог бүхэн, эрүүл нийгмийг хүсэгч бүхэн цааш цааш нь боломжоороо түгээхийг хүсэж байна.
Сэтгэгдэл0
санал худалдан авагсадыг төрийн архийг хубуль бусаад авах гэнийх нь төлөө шууд буудан хороож, аль нэгэн намын явуулгаар бол тэр намыг нь татан буулгавал зохино...
Pirriin ylallt . Huuk kixot paancho hoyriig nedeh bolov uu
ӨӨРТ БАЙГАА ГАНЦ САНАЛАА ЯАХ НЬ ТЭР ХҮНИЙ АСУУДАЛ
Яг тодорхой нэртэй устай,өдөр цагтай, болж өгвөл видео бичлэгтэй, бүр ядвал гэрэл зурагтай зүйл хавсаргаж байгаад бичиж байгаачээ. Тэгж сонссон, ингэж дуулсан гээд орцны өмнө суугаад хов базаж суудаг орос авгай нарын жишгээр юм биччихээд би сүрхий хүнэ шүү гэж өөрөө өөрийнхөө бичсэн юманд баясаад байх хэрэггүй. Одоо сонгогчдын боловсрол 90-ээд оныхоос шал ондоо болсон. Ёстой нөгөө Галсан мээрингийн авгай гэдэг чинь ... гэдгийн үлгэр болсон.
Бүр ТВ-р баримттай бичлэг нь гараад байхад л хариуцлага тооцоогүй гишүүн болоод явдаг. 60 тэрбум луйвар явсан гээд нам нь өөрсдөө батлаад байхад л зүгээр. ЖДҮ авлаа гээд баримт нь байсаар байтал шийтгэл биш дахиад гишүүн.
Худалддаг новшнууд нь эргээд ингэж хулгайгаа яриад солиорч явдаг юм даа.
МӨНГӨ АВДАГ ӨГДӨГ НЬ Ч ТОДОРХОЙ Л ДОО АРГА НЬ ХАРИН НАРИЙСААД МЭРГЭШИЖ БАЙНА ДАА ХАХА.. ЯДУУ АРДЫН ЗОВЛОН ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙДЭГ ГУНИГТАЙ НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ..УХААНТ ИРГЭД ХЭЗЭЭ ОЛШИРНО ТЭР ҮЕД Л СОНГУУЛЬ ГАЙГҮЙ БОЛОХ БАЙХ ДАА.. ГУНИГТАЙ ШҮҮ ИНГЭЭД БОДХОД...
Ухна жанхуу 2 сонгуулийг санаатай луйвардсан. Тэрний баталгаа нь ухна өөрийн өөрийн нууц амраг болох ануужинг гаргасан, жанхуу өөрийн худалдаж авсан тойрог болох баянхонгорт ганбидаан болон ан-н хүүхэнг санаатай гаргаж ирсэн. Бусад тойрогт хамгийн их мөнгө төлсөн хүмүүсийг гаргаж ирсэн. СЕХ болон ухна жанхуу гахай 3-г огцруулж шоронд хийж, шударга сонгууль явуулья.
Оффшоор , ЖДҮ , Концесс , Авилгын мөнгөөр эх орноо худалдах олигархи наймаачид, уут гурил,нүүрс, тор чихэр, бидонс сав, түмпэнгээр саналаа худалдах ард түмэн юутай хөөрхийлалтэй вэ?!
100% санал нийлнэ. Н. Энхбаяр , Бадамжунай 2 анх санаачилж сонгуулийн ТРЕНД болгосон. Энэ бол нууц биш.
Энэ удаа бол бие даагч наборууд угаас явахгүй л байсан даа. Яахав шоо орхиод үзье гээд дахин тооллого хийцгээх шиг боллоо Барсангүй шүү дээ Одоо соёлтойгоор ялсан нөхөддөө баяр хүргэвэл харин Энхбаяраас арай илүү нэр хүнд ногдох байх
Бие даагч нарыг өдөөж 3 дахь хүчний саналыг хувааж,хүчтэй 3дахь хүчин гаргахгүй сонгуулийн арга тактик байна.
CEHoroog tatan buulga!! Luivardah yamar ch bolomjgui bolgoj bolno,gevch ted husehgui bn!!
Сонгогчдын саналыг луйвардлаа, худалдаж авлаа гэсэн мэдээлэл зөндөө гардаг ч шийтгүүлсэн нь ганц ч үгүй.
Baabartaigaa Mongoloos zailbal yaj bna baabar piriin huvishal ch geh shig bas neg mushgisan yum saraachsan bna lee
Хорих ялтай болгох хэрэгтэй.
Б.Наминчимэд танд баримт байгаа бол гаргаач. Ингэж ярих бол одоо сонин биш ш дээ. Саяны сонгуулийн үеээр гарсан нэг баримт танд байгаа л гэцгээж байна лээ
man an sanaliig havtgai hudaldaj avdag shvv dee .30 jil odoo tcaash vrgeljileed 34 jil vrgeljeh gej bgaa shaltgaan ni zuvhun ene .
ingej zowj baihaar il tod bugd registr ner ustai bicheded tsahim deer il tod tawiad sanalaa ugdug bolchihgui u dee. Hend hen uguh ni erhiin asuudal hundelj surah heregtei. Mungu awchihaad sanal uguud yawdag nar ch todorhoi bolno. Ingej sanal hudaldaj awdag songuuli gej ih mungu zardag, mungu awdag uls ornii ireedui hugjild hor hohiroltoi nuhduudiig todruulj il bolgon niigmer humuujuuleh ni zuitei
Namin chimed sanal hudaldaj avah talaar experiensed ?
Унасан бөхөд шалтаг мэдэхгүй гэж...Санал худалдаж аваагүй, цэвэр ариунаараа шударгаар сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигч та нарын дунд нэг ч байхгүй. Их бага хэмжээгээрээ л ялгагдах байх. Гэхдээ их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий. Бүгд өмхий ханхлуулсан шүү дээ.