Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулсан талаарх дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.06.29) өргөн барив.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудын дагуу хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргаж хуралдаанаараа хэлэлцээд хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож өнөөдөр үнэмлэхийг нь олголоо гээд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнг Улсын Их Хурлын даргад гардуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар найм дахь Улсын Их Хурлыг сонгох ээлжит сонгуулийг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хорооны бүх гишүүд, нийт хамт олон талархал илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга энэ үеэр сонгуулийн зарим хэсэгт хийсэн хяналтын тооллогын үр дүнгийн талаар тодруулж асуусан юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын даргын асуултад өгсөн хариултдаа, санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголтын аргаар сонгож, хяналтын тооллого хийхээр хуульд заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харьяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.
Улсын хэмжээний сонгуулийн 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод мэдээлсэн.
Харин Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу сонгуулийн 12 тойргийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллого хийхэд санал хураалтын дүнтэй тохирсон. Ямар нэг зөрүү гараагүй.
Нэмэлт хяналтын тооллогыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн 645 ажиглагчийг оролцуулан цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтын дор зохион байгуулсан. Гомдол гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Мөн сонгуулийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллогыг зохион байгуулах ажилд төрийн 2247 албан хаагч оролцож ажилласныг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл0
УИХ - ын даргад амжилт хүсье . Парламентийн сайн засаглаж , ерөнхийлөгч болон МУ-ын ерөнхий сайдтай хамтарч улам ихийг бүтээгээрэй !
Бие даан нэр дэвшигч Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ. Монополийн хууль зөрчиж нэр дэвшсэн хүмүүс сонгогдох нь маш буруу зүйл. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хий. Улс төрд хууль хэрэгжих ёстой. Сонгуулийн ерөнхий хороо буруу ажилласан. Хуулийг хэрэгжүүл. Энэ чигээрээ явбал УИХ-д дандаа сэтгүүлч, сурвалжлагч, нэвтрүүлэгч нар сууж байх болно шүү. Нөгөө шинжлэх ухаан, технологийн салбарын төлөөлөл хаана байна вэ. Сэтгүүлч нар баялаг бүтээхгүй. 4 засаглал гээч зүйл байхгүй. Зөвхөн сэтгүүлч, сурвалжлагч, нэвтрүүлэгч нарын улс төрд орох шалтгаан бол өөрийн эрх ашиг байдаг. Одоо байгаа тогтолцоондоо хуулиа хэрэгжүүлж сурах нь эхлээд хийх ажил.
СОНГИНО ХАЙРХАНЫ ТООЛЛОГЫН ДҮНГ УНШИЖ БАЙГААГ ФАЙСЭЭР ХАРЖ СОНСЛОО. НӨГӨӨ СОНГУУЛИЙН ХОРООНООС САНААТАЙГААР САНАЛ ХУВААХААР ДЭВШҮҮЛСЭН ИЖИЛ ОВОГ НЭРТЭЙ ХУУРАМЧ ГАНТУЛГАД ХҮМҮҮС САНАЛ ӨГСӨН БАЙНА. ЭНЭ СОНГУУЛИЙН ХОРООГ ШУУД БАРИВЧЛАН ХОРЬЖ ШАЛГАХ, СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ БОДИТ БАРИМТ БИШ ҮҮ ??? ХАРИУЛАХ ХҮН БАЙНА УУ, ААН???
Балайрсан Нрвшоо мэдрэлээ очиж үзүүл!!! Хуцаад байгаа 2 хүний нэрийг сонгогчидтой нь нийлүүлсэн ч гарах байтугай эхний 8-т ч алга!!!
СОНГИНО ХАЙРХАНЫ ТООЛЛОГЫН ДҮНГ УНШИЖ БАЙГААГ ФАЙСЭЭР ХАРЖ СОНСЛОО. НӨГӨӨ СОНГУУЛИЙН ХОРООНООС САНААТАЙГААР САНАЛ ХУВААХААР ДЭВШҮҮЛСЭН ИЖИЛ ОВОГ НЭРТЭЙ ХУУРАМЧ ГАНТУЛГАД ХҮМҮҮС САНАЛ ӨГСӨН БАЙНА. ЭНЭ СОНГУУЛИЙН ХОРООГ ШУУД БАРИВЧЛАН ХОРЬЖ ШАЛГАХ, СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ БОДИТ БАРИМТ БИШ ҮҮ ??? ХАРИУЛАХ ХҮН БАЙНА УУ, ААН???
НЭЭРЭЭ ХУУРАМЧ ДАМБИЙЖАА ГЭДЭГ ШИГ, АРАЙ ОНИГОО БИЗ ДЭЭ, ҮНЭН БОЛ Ч БОСОХООС ӨӨР АРГАГҮЙ ШҮҮ !!!
НЭЭРЭЭ ХУУРАМЧ ДАМБИЙЖАА ГЭДЭГ ШИГ, АРАЙ ОНИГОО БИЗ ДЭЭ, ҮНЭН БОЛ Ч БОСОХООС ӨӨР АРГАГҮЙ ШҮҮ !!!
ХАРАМСАЛТАЙ НЬ ОНИГОО БИШ, ТЭР СОНГУУЛИЙН ХОРООНООС САНАЛ ХУВААХААР ОРУУЛСАН ХУУРАМЧ ГАНТУЛГЫН БИЧЛЭГ НЬ ДЭЭР БАЙНА. ХӨӨРХИЙ ТЭР ӨВӨӨГ ЭРХ БАРИГЧИД ҮНЭМЛЭХҮЙ ОЛОН БОЛОХЫН ТУЛД ТЭГЖ ЗОЛИОСЛОХ ГЭЖ ЭЛЭГ ЭМТЭРМЭЭР.

ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ЯПОН 130 САЯ ХҮН АМТАЙ ГАРААРАА ТООЛЖ БАЙНА, МАНАЙХ БҮР ЗААВАЛ ХАР МАШИН ХЭРЭГЛЭХ ГЭЖ УЛАЙРАН ЗҮТГЭЭД БАЙДАГ ЯМАР УЧИР БАЙНА АА ???
ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ЯПОН 130 САЯ ХҮН АМТАЙ ГАРААРАА ТООЛЖ БАЙНА, МАНАЙХ БҮР ЗААВАЛ ХАР МАШИН ХЭРЭГЛЭХ ГЭЖ УЛАЙРАН ЗҮТГЭЭД БАЙДАГ ЯМАР УЧИР БАЙНА АА ???
ЮУН АТГА ЦААС ВЭ? СЭРҮҮН ЗҮҮДЭЛ!!! ОДОО НААДХЫГ ЧИНЬ ХЭН Ч ХЯЛАЙЖ ХАРАХГҮЙ. ОДОО АРД ТҮМЭН НИЙТ НАМ ЭВСЭЛ БИЕ ДААГЧИЙН ОРОЛЦООТОЙ ХӨНДЛӨНГИЙН ОЛОН УЛСЫН АУДИТ ХАР МАШИНАНД ОРУУЛЖ БАЙЖ ИТГЭНЭ.
ЮУН АТГА ЦААС ВЭ? СЭРҮҮН ЗҮҮДЭЛ!!! ОДОО НААДХЫГ ЧИНЬ ХЭН Ч ХЯЛАЙЖ ХАРАХГҮЙ. ОДОО АРД ТҮМЭН НИЙТ НАМ ЭВСЭЛ БИЕ ДААГЧИЙН ОРОЛЦООТОЙ ХӨНДЛӨНГИЙН ОЛОН УЛСЫН АУДИТ ХАР МАШИНАНД ОРУУЛЖ БАЙЖ ИТГЭНЭ.
НӨГӨӨ ТАСЛАЛ ЮУ БОЛСОН БЭ, ЭРТХЭН УЧРЫГ НЬ ОЛОХГҮЙ БОЛ ХООЛОЙГ ЧИНЬ ТАСЛАX ТАСЛАЛ ШҮҮ. ЭНЭ ЛУЙВРИЙН ДЭГЛЭМИЙГ ТАСЛАХ ТАСЛАЛЫН УЧРЫГ ОЛОХ ШУДАРГА ТЭМЦЭЛД ГАНБОЛДЫГ ДЭМЖИЦГЭЭЕ!!!
НӨГӨӨ ТАСЛАЛ ЮУ БОЛСОН БЭ, ЭРТХЭН УЧРЫГ НЬ ОЛОХГҮЙ БОЛ ХООЛОЙГ ЧИНЬ ТАСЛАX ТАСЛАЛ ШҮҮ. ЭНЭ ЛУЙВРИЙН ДЭГЛЭМИЙГ ТАСЛАХ ТАСЛАЛЫН УЧРЫГ ОЛОХ ШУДАРГА ТЭМЦЭЛД ГАНБОЛДЫГ ДЭМЖИЦГЭЭЕ!!!
ЭРТХЭН ДАХИН СОНГУУЛЬ ХИЙСЭН НЬ БАГА ЗАРДАЛ ГАРНА ДАА
ЭРТХЭН ДАХИН СОНГУУЛЬ ХИЙСЭН НЬ БАГА ЗАРДАЛ ГАРНА ДАА
ОДОО АРД ТҮМЭН НИЙТ НАМ ЭВСЭЛ БИЕ ДААГЧИЙН ОРОЛЦООТОЙ ХӨНДЛӨНГИЙН ОЛОН УЛСЫН АУДИТ ХАР МАШИНАНД ОРУУЛЖ БАЙЖ ИТГЭНЭ.
ОДОО АРД ТҮМЭН НИЙТ НАМ ЭВСЭЛ БИЕ ДААГЧИЙН ОРОЛЦООТОЙ ХӨНДЛӨНГИЙН ОЛОН УЛСЫН АУДИТ ХАР МАШИНАНД ОРУУЛЖ БАЙЖ ИТГЭНЭ.
Ерөнхийлөгч хар машины аудитгуйгээр батлавал өөрийнх нь зам бүр шулуудна даа зайлуул
Ерөнхийлөгч хар машины аудитгуйгээр батлавал өөрийнх нь зам бүр шулуудна даа зайлуул
ЭНЭ ТОГЛООМ БИШ ШОГЛООМ БОЛОХ ЗАМДАА ОРЛОО!!!
ЭНЭ ТОГЛООМ БИШ ШОГЛООМ БОЛОХ ЗАМДАА ОРЛОО!!!
босох нэг нь босно биз хүүхэд залуучуудад архи мөнгө өгч улайруулдаг шүү дээ.хэнч түүгээр хүүхдүүдээ явуулаарай.онцгой байдлыг санаатайгаар зөрчих эрх байхгүй тул урдаар сануулах нь эртдэхгүй шүү?сүүлд нь хэнч юуя хэлээгүй мэдээгүй гэвэл хожимдол болно