УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болдоос цаг үеийн асуудлаар хариулт авлаа.
-ШИНЭ эвсэл сонгуульд ялагдсаныг та хэрхэн харж байна. Санал тоолох хар машиныг яах ёстой вэ, цаашид сонгуулиа ингэж хийсээр байх уу?
-Энэ удаагийн сонгуулийг бүхэлд нь яаж дүгнэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж хэрэг нэг нам илт давамгайлсан, ардчилсан тогтолцоонд хохиролтой сонгууль гэж харж байна. Сонгуулийн дүнгээр ШИНЭ нам, эвсэл байр сууриа илэрхийлсэн. Аливаа эргэлзээг тайлах хяналтын алхмуудыг хийх нь зөв. Сонгууль болсон, дүн гарсан сонгогдсон бүх нэр дэвшигчдэд хариуцлагатай ажилд нь амжилт хүсье. Түүнчлэн, байгуулагдаад жил ч болоогүй ШИНЭ нам, ШИНЭ эвсэл энэ сонгуульд оролцсон нам, эвслүүд дотроос МАН, АН, МАХН-ын дараа дөрөвт жагслаа. Бидэнд саналаа өгсөн 213 мянган сонгогч түмэндээ талархлаа илэрхийлж байна. Миний хувьд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Олон сонгуулиар ард түмнийг эргэлзээнд оруулж байгаа учир сонгуулийн тогтолцоогоо хялбар болгож цаашдаа гараар тоолсон нь дээр. Хар машинаа ирээдүйд улс төрийн намуудын дотоод сонгуульд ашиглаж байх нь зөв. Ямартай ч нам харгалзахгүй тэмцсэн таван гишүүнээс гурав нь энэ удаагийн сонгуулиар гарсан, тэдэндээ баяр хүргэхийг хүсч байна. Яагаад гэвэл бидний үйл хэргийг парламентын түвшинд үргэлжлүүлэх, таван гишүүний олонх нь сонгогдчихлоо. Найдлага өгч байгаа зүйл гэвэл, тэр гуравтай үзэл бодол нэг, энэ МАНАН-г арилгах, устгах, Монголын ард түмний 30 жилийн мөрөөдлийг биелүүлэх хангалттай хүч энэ парламентад бүрдсэн гэдэгт.
Ер нь эцсийн зорилго бол бид ялах эсэхдээ биш, заавал өөрсдийн эрх ашгийг нэгт тавьж, гишүүн болохдоо биш, гол нь МАНАН дэглэмийн эсрэг үзэл бодол байр суурьтай таван гишүүнийг тавин гишүүн болгох, бүлэглэлийн, хонгилын төлөөлөгчдийг хууль тогтоох байгууллагад шургалах замыг хаах, эцэст нь Монголын ард түмний эрх ашиг ялж, байгалийн баялагтаа эзэн суугаасай гэж л энэ сонгуулиас хүсч байсан.
Бид ялаагүй ч, бидний үйл хэргийг үргэлжлүүлэгчид парламентын танхим дотроо манлайлсан хэвээр үлдлээ, бүлэглэлд хүчтэй цохилт өгнө гэж найдаж, ажиглах үлдлээ. Намын хууль, сонгуулийн хуулийг засахгүй бол маш их эрсдэл дагуулсан цаг үе биднийг хүлээж байгаа. Ямар өөрчлөлт орох ёстой талаар олон жил саналаа хэлсээр ирсэн. Одоо хүмүүс ойлгох цаг ирж байгаа байх.
-Сонгуульд ШИНЭ эвсэл нэрийн дор хамтарч оролцсон дөрвөн нам цаашдын үйл ажиллагаа хэрхэн үргэлжлэх вэ, эвслийн мөрийн хөтөлбөрийн гол цөм болсон баялгийн хувьсгал ямар зам туулах бол?
-ШИНЭ нам ард түмний сонголтыг хүлээн авч цаашид гудамжнаас үргэлжлүүлэн тэмцэх болно. Монголын ард түмэн баялгийн хувьсгалын зорилгоосоо нэг ч алхам ухарч болохгүй. Баялгаа эргүүлж авахгүй бол бидний ирээдүйг мөхлийн аюул хүлээж байгааг ойлгох хугацаа хангалттай өнгөрлөө. Монголд ардчиллаа аврах үйл явц явах ёстой. Яагаад гэвэл нэг нам, улстөрийн хүчин давамгайлсан нөхцөл байдал дахиад дөрвөн жил үргэлжлэхээр боллоо. Энэ нь өөрөө ямар их эрсдэлтэй байдаг, Монголын ардчилалд хэр аюул хөнөөлтэй вэ гэдгийг бүгд ойлгож байгаа. Тийм учраас 2016 оноос сургамж авч ардчилсан хүчин нэгдэх процесс руу явах байсан. Үүний тулд ШИНЭ нам, ШИНЭ эвсэл байгуулагдсан. Харамсалтай нь эвсэлтэй дэндүү олон хүмүүс санал нэгдсэнгүй. Түүнийхээ горыг бүгд амслаа. Тойрог бүрт гурав, дөрвөн хүн санал хуваадаг байсан бол энэ удаа 30 гаруй хүн тойрог бүрт санал хуваалаа. Энэ бол ардчиллаа булшилж байгаа асуудал гэдгийг бүгд санал хураалтын дүнг хараад ойлгосон байх.
Одоо ардчиллын эв нэгдлийг бий болгох замаар Монголын төрд тэнцвэр бий болгох үйл явцад ШИНЭ нам чадах бүхнээ хийх болно. Тун ойрын үед орон нутгийн сонгууль байгаа. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль. Ардчилсан хүчин дор бүрнээ дүгнэлт хийж, шинэ зохион байгуулалтад орж, нэгдэх үйл явцыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
-Ж.Батзандан ШИНЭ намын даргын суудлаасаа татгалзаж байгаагаа зарлачихлаа. ШИНЭ намыг үүсгэн байгуулсан, олон түмнийг дагуулсан, УИХ-ын сонгуульд хүчтэй өрсөлдөгч болж оролцсон дэврүүн цаг үеийн дараах хүндхэн нөхцөл байдалд энэ намыг хэн авч явах вэ?
-Ж.Батзандан гишүүн бидний хувьд маш амаргүй тэмцлийг өрнүүлсэн хоёр жилийг өнгөрөөж байна. Монголын ард түмэн МАНАН бүлэглэлийн эсрэг босч ирсэн тэмцлийн жилүүдийг бид бий болгож чадсан гэдгээрээ бахархаж байна. Намын даргаа өгнө гэдэг бол нэг талаараа улс төрийн өндөр ёс суртахуун харуулж байгаа боловч нөгөө талаараа МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцлийн туг нь болсоор байх болно.
-Монголын улс төрийг том зургаар нь харвал хэзээ нам дамжсан, улс төр бизнесийн бүлэглэлийн эрхшээлээс салж, сонгуулиа цэвэр шударга явуулдаг болох бол?
-2016 онд Монголд ардчилсан сонгууль амьсгал хураасан гэдэг нь энэ удаа нотлогдож байна. Өнөөдрийг хүртэл сонгуулийн түүхээ эргэж харъя. 2000, 2004 онуудад цалинтай намын хорооны гишүүд сонгууль хийж байв. 2008, 2012 онуудад цалинтай намын гишүүд сонгууль хийж байв. Тэгвэл одоо сонгогчдын нэг хэсгийг цалинжуулж сонгуулийг шийддэг болсон байна. Ямар ч шударга өрсөлдөөн, үзэл бодлын уралдаан, нэр дэвшигчийн хөтөлбөр, бодлого, нэр төр, рейтинг харах боломжгүй, энэ үнэлэмжүүд нь бараг 100 дахь асуудал болсон ийм нөхцөлд сонгууль хийх өөрөө утгагүй боллоо. 2016 оны сонгуулиар мөнгө цацаж гарч ирсэн гишүүд шархаа нөхөх гэж ЖДҮ-ийг дэмжих санг цөлмөсөн. 2020 оны сонгуулиар өмнөхөөсөө 3-4 дахин их зардал гаргасан хүмүүс төрд гарчихаад юу шаардаж, ямар сан, баялгийг цөлмөхийг таашгүй. Шударга гишүүд маань энэ завхралыг зогсоох алхам хийх байх гэсэн ганц найдлага л үлдэж байна.
-Зарим гишүүн байсан улстөрчид тэгсгээд сураг алдардаг бол харин таны хувьд улам гялалзсаар, карьераа өргөжүүлсээр байдаг. Ирэх жилүүдэд Лувсанвандангийн Болд хэрхэн тодорхойлогдох бол?
-Миний хувьд ямар ч нөхцөлд улс төрийн амьдралын зорилго, үзэл бодлоосоо хэзээ ч ухарч байгаагүй. Их хурлын гишүүн байна гэдэг нэг л хувилбар. Цаашид ч идэвхтэй байр суурьтай, нийгэм, улс төрийн амьдралдаа оролцоод явна.
Б.ГЭРЭЛМАА
Сэтгэгдэл0
Монголчууд баялгийнхаа эзэн байх ёстой гэж юу яриад байгааг ойлгосонгүй. Газар доорхи түүхий эд монгол улсын өмч байсан, байгаа, цаашдаа ч байх болно. Байгалийн нөөцийг боловсруулах үйлдвэрүүд гэж бий. Жишээлбэл ОюуТолгой баяжуулах үйлдвэр. Ийм баяжуулх үйлдвэрийг хөрөнгө оруулагч тал өөрөө бүх хөрөнгөө гаргаж байгуулдаг. Монгол улсаас сохор зоосны ч зардал гарахгүй. Үйлдвэрлэл явуулахдаа үйлдвэрлэлийн бүх зардал, бүх эрсдлээ өөрөө үүрдэг. Мэдээж бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ түүхий эдээ монгол улсаас авна. Авахдаа үнэгүй авахгүй. Түүхий эдийн дэлхий зах зээлийн ханшаар худалдаж авна. Түүхий эд худалдан авах үнийг роялти татвар гэж нэрлэдэг. ОюуТолгой үйлдвэр гэхэд жил тутам монгол улсаас түүхий эд худалдан авахад 60 сая доллар зарцуулдаг. Энэ 60 сая доллар бол монгол улсын газрын хэвлий дэхь баялгийн үнэ цэнэ. 2015 оноос хойш 5 жилийн хугацаанд монгол улс ОюуТолгой үйлдвэрт 300 сая долларын түүхий эд худалдан борлуулжээ. Энэ нь ОюуТолгой үйлдвэрийн нэг жилийн татварын орлоготой дүйцнэ.
Монголчууд баялгийнхаа эзэн гэдэг энгийн ойлголтыг ойлгохгүй байгаа хүн та эх оронгүй тэгээд тураалтай бүр тархины тураалтай гэдгээ олон түмэнд тунхаглаж байгаа болотой. Чааваас.
ЧИ ЛАЛР БАЯЛАГТА ЭЗЭН БОЛЧООД ХАНГАЛУН АМЬДРААД БАС АРД ТҮМЭН ЖАРГААД БГААМУ...ЛАЛРА...ТЭР ОЮУТОЛГН 60 САЯ ЧИНЬ ТУНГИЙН ХАЛБАГА ДОЛООЛГОН ТОНОЖ БГАА ДЭЭРЭМ ГЭДГИЙГ ОЙЛГОДОГГҮЙ ЛАЛАР У ....
Үндсэн хуульд газрын доорхи баялаг бол монголн ард түмний өмч мөн гэж заасан. Энэ заалт хэвээрээ байгаа. Жишээлбэл ОюуТолгой орд газрын түүхий эд бол монгол улсын өмч мөн. Энэ баялгийг зараад олсон бүх орлого монголын ардын түмний өмч. 100 хувь монгол улсын өмч. Жишээлбэл ОюуТолгой ордын газар доорхи түүхий эдийг ОюуТолгой үйлдвэрт зараад олох орлого нь жилд 60 сая доллар. Энэ орлогын эзэн нь РиоТинто биш, ОюуТолгой үйлдвэр биш. Энэ 60 сая долларын үнэ бүхий газрын хөрсөн доорх баялгийн эзэн бол монголын ард түмэн.
Оюутолгой үйлдвэр бол саалийн үнээ мөн. Гэхдээ энэ үйлдвэрийн эзэн нь монгол улс биш, харин үйлдвэрийг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан РиоТинто компани юм. ОюуТолгой орд газар бол энэ үйлдвэрийн түүхий эд. Өөрөөр хэлбэл саалийн үнээний өвс тэжээл гэсэн үг. Энэ өвс тэжээл бол 100 хувь монгол улсын өмч мөн.
ОюуТолгой үйлдвэр жилд 800 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Энэ баяжмалыг үйлдвэрлэхийн тулд жилд 800 сая долларын зардал гаргадаг. Мөн жил бүр 300 сая долларын татвар төлнө. Үүний дотор байгалийн нөөц худалдан авахад 60 сая доллар зарцуулна. 800 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлээд 1,2 тэрбум долларын орлого олдог. Олсон бүх орлогоос 800 сая долларын зардлаа хасаад дээр нь 300 сая долларын татвар тооцоход жилд 100 гаруй сая долларын цэвэр ашиг үлдэнэ. Энэ бол шударгаар бизнес эрхэлж шударгаар татвараа төлөөд шударгаар олж буй цэвэр ашиг юм. Нэг жилд төлж буй татварын хэмжээ нь үйлдвэрийн нэг жилийн ашгаас 3 дахин өндөр байна.
Страткгийн бүх ордоо гадныханд алдсанаа мэдээ ч үгүй явдаг мэдрэлээ хохь нь за
Xoshin shogiin xuuramch dur esgesen gar shuu.
hutsva chi!
Hudlaa gar
Chamas l deer baiho kk
Luivarchin
Chamshg teneg yumnas l avsn yum baihgui bh muu mal
Лу Болд Занданшатар Нямдорж Оюунэрдэнэ нар шударга есны толоо тууштай тэмцлээ Харамсалтай нь ганц нь л сонгогдлоо Гэлээ ч узэл санаа нь ялж мафийн булэгт том цохилт оглоо
Хууль зүйн сайдаар Хүрэлсүх Батзанданг томилох болов уу. Шударга ёс үргэлжлэх болноо
Батзандан шуу Андуурчихлаа
Хурц чөлөөтэй байгааг мэднэ биз дээ Болдоо?
ТЭГЭЭД ЧИ БАС ХУРЦЫГ БАРЬЖ ХОРИХОД ОРОЛЦООЧ ДУРАКА..
өөрөө тэр бүлэглэлийн гишүүн байж хөлжиж баяжсан жинхэнэ увайгүй новшийг ард түмэн улс төрөөс хөөж зайлуулсанд баяр хүргье
Стратегийн гэгдэх бvх ордоо багтаасан Баянмонгол корпораци байгуулах санаа нь супер байсан Тэрийг нь Еби тэргуутнууд 1072 хувьцаа мувьцаа Баяр гээч мундаг улс торч нь 1сая 500 мянган тогрог могрог болгоод жинхэнэ самраад хаясан даа Уул шугамандаа бол парлемантед байх л естойхуний нэг 3 дагч гэгдээд баигаачуудыг нэгтгэх ажлыг сайн хийгээрэй Амжилт Эруул энхииг хусье
хүн намын дараа орсноо 3 ГЭЖ андуурав одоо хүрэлсүхиин ждү г шүүхэд өг
Zuitei sain bna garch chadaagui ni haramsaltai temtsehees buu zogsoogoorou!
Зөв дүгнэлээ. Итгэж бна.
ОюуТолгой үйлдвэр жилд 700-800 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Үүнийг үйлдвэрлэхийн тулд жилд 800 сая долларын зардал гаргаж байна. Түүнчлэн жилд 300 сая долларын татвар төлж байна. Ингээд үйлдвэрийн зардал, татвар хоёр нийлээд 1,1 тэрбум доллар болно. Цалин хөлс, бензин тос, засвар үйлчилгээ, хоол хүнс, харилцаа холбоо, тээвэр гэхчилэн ОюуТолгой үйлдвэрийн нэг жилд гаргаж буй 800 сая долларын зардал бол энэ үйлдвэрт ажиллаж буй монгол ажилчид, шатахуун нийлүүлэгч монгол компани, цахилгаан эрчим хүч нийлүүлж буй монгол компани зэрэг 1000 орчим туслан гүйцэтгэгч монгол компаниудад оруулж буй орлого юм. Нийтдээ татварыг ороллцуулан 1 тэрбум гаруй долларын орлого монгол улсад оруулж байна. Монгол улсаас сохор зоосны ч зардал гарахгүй. ОюуТолгой үйлдвэрийн нэг жилийн цэвэр ашиг нь 100 гаруй сая доллар байна. Тэгвэл ОюуТолгой үйлдвэрийн нэг жилд төлөх татварын хэмжээ нь үйлдвэрийн олох ашгаас 3 дахин өндөр байна .
Батзандан та хоёр Монголдоо шудрага ёс,эх орноо гэсэн сэтгэл зүрх гарган иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай тэмцэж ирсэнд монголын ард түмэн талархалтай ханддаг.Цаашид ч энэ тэмцлээ Парламентийн гаднаас эрчимтэй явуулахыг хүсье,үзэл бодолдоо үнэч байгаад чинь халуун баяр хүргэж амжилт хүсье.
Зэсийн баяжмал доторхи зэсийн үнэ, зэсийн хүдэр доторхи зэсийн үнэ хоорондоо тэмээ ямаа шиг ялгаатай. Зэсийн хүдэр гэдгийг самнасан ямааны ноолууртай адилтгаж болно. Зэсийн баяжмал гэдгийг ямааны ноолууран даавуутай адилтгаж болно. Ямааны самнасан ноолуур ч 100 хувь ямааны ноолуур мөн. Ноолууран даавуу ч 100 хувь ямааны ноолуур мөн.. Гэхдээ самнасан ноолуур, ноолууран давуу хоёрын үнэ хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Зэсийн хүдэр дэхь зэсийн үнэ, зэсийн баяжмал дахь зэсийн үнэ үүнтэй яг адилхан. Ямааны самнасан ноолуур бол байгалийн бэлэн түүхий эд. Зэсийн хүдэр ч мөн ялгаагүй байгалийн бэлэн түүхий эд. Ямааны ноолууран даавуу бол үйлдвэрийн бүтээгдэхүүн. Үүнийг бүтээхийн тулд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, шат дамжлага, хөрөнгө мөнгө зарцуулна. Зэсийн баяжмал үйлдвэрлэхийн тулд мөн л асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, шат дамжлага, хөрөнгө мөнгө зарцуулна. Энэ бүх цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө бол монголын ард түмний өмч биш, энэ бол үйлдвэрийн өмч болно.
Шинэ эвсэл гэж хов хоосон юу ч хийгээгүй юм чинь яаж сонгогдох вэ дээ
Дэмжиж байна,Заавал УИХ-д сууж байж асуудлыг шийддэг цаг өнгөрсөн.Хүчтэй ТББ бол төрд нөлөөлж чадна.Хууль санаачлах боломжгүй ч иргэдийн байр суурийг төрд хүргэх боломжтой. Амжилт хүсье
Зев, амжилт хусье.
Эхлээд ядаж цэвэрлэх байгууламжаа, за больё, ядаж замаа өөрсдөө хүнээр хэлүүлэтгүй, заалгуулалтгүй, хятадаас ажиллах хүч оруулж ирэхгүйгээр эхлээд хийж сурчихаад дараа нь 1.3км-н гүнд байгаа зэсийн орд олборлох уурхайгаа өөрсдөө барих талаар ярьмаар байнаа. Эхлээд мөлхөж сурах хэрэгтэй байна. Шууд л Усайн Болт болчих гээд пээдэлзээд байх юм, юу ч чадахгүй байж.
Bold gyiag urgelj demjij baidag itgelee bitgii aldaarai tanid amjilt khusii.
Demjdeg shuu,mongold amerik bish sotsiolist ardchilaliig hugjuulmeer bh yum.
Болд гэгч МАНАНгийн нэг гар байгаад Батзандантай нийлж ОюунЭрдэнийг дагаж манаг арилгах гэж тэмцсэн, намаасаа хүртэд гарсан. Энэ бүхнийг олон нийт ойлгож байгаа. Тийм болохоор итгэхгүй байгаагаа харуулав. Шинэ нам нь бол явцгүй юм байна. МАН-ын 3-д тал засаад байгаа нь нэг юм хэлээд байна. Хаагуур ч шургачих зальжин толгойлдоо.
чинийй шудрага 3 чинь ман йнхаа бүлэгт нэгдээд суудал горилогчид болсон худал хууртсанаа мэдэр ан ын анхдагч байж ан муулж батзанданд тариа угаалгаж байгаад харамсаж байна солиорохоо бол эвтэй байж ардчилаа аварна чи ардчилалийг булшиллаа зайл эсвэл ан нэгдэж үүсгэсэн ардчилаа авар эхлүүлсэн бол эцэс хүртэл яв садахгүй бол улс тѳрѳѳс зайл
Болд Батзандан хоёр хурц чимгээ содномдаржаагаар шоу хийлгүй үтэр түргэн энэ асуудлыг шийдүүлсэн бол гарах л байлаа даанч шоудах нь хэтрээд байсан юм аа
Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөн гэгчээр поп Занданг дагаад хол явахгүй дээ Уг нь АН-ЫН ач буяныг хангалттай хүртсэн шүү Болдоо нэгийг бодож хоёрыг тунгаах ухаан чамд байгаа гэдэгт итгэж байна