
Б.Гажидмаа 2019 онд гавьяаны амралтдаа суужээ. Энэ намраас зээ нараа сургуульд нь зөөхөөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирээд байгаа нь энэ. Энэ тухайгаа тэрээр “Би гурван хүүхэдтэй. Дундах охин маань гурван хүүхэдтэй. Энэ жил том хүү нь хоёрдугаар анги, дундах хүү нь нэгдүгээр анги, бага хүү нь 1.6 сартай болсон. Охиноо ажил хийлгэж, хүүхдүүдийг нь би зөөж байна” гэсэн юм.
Тэрээр өглөө 07:30 цагаас нэгдүгээр ангийн хүүг сургуульд нь хүргэж өгч 11:40-д авдаг байна. Харин 12:40 цагаас хоёрдугаар ангийн хүүг сургуульд нь хүргэж 16:30 цагт авдаг аж. Энэ хугацаанд 1.6 сартай хүүхэд ах нартайгаа гэртээ ээлжлээд үлддэг гэнэ.
Өөрөөр хэлбэл, Б.Гажидмаа өдөрт дөрвөн удаа сургууль гэр хооронд явсаар өнгөрдөг байна. Үр хүүхдээ ажил хийлгэхийн тулд ахмадууд асрахуйн хөдөлмөр эрхэлж, цалин хөлсгүй ажилласаар байна. Харин охин Г.Аззаяагийн хувьд 2.5 сая төгрөгийн цалинтай хувийн компанид ажиллаж байгаа гэнэ. Энэ тухайгаа тэрээр “Гурван хүүхэдтэй айлд ганц хүний цалин хаанаа ч хүрдэггүй. Тиймээс ээжийгээ авч ирж хүүхдээ харуулан ажилд орсон. Нөхөр бид хоёр өглөө гараад л орой орж ирдэг. Ээж минь л их дэм тус болж байна даа. Хүүхэд харах хүнгүй бол би гэртээ суухаас өөр аргагүй. Гэтэл нөгөө талдаа өрхийн санхүү хүнд байдалтай болдог. Тиймээс үүнээс өөр арга алга” гэсэн юм.
Манай улсад 18-55 хөдөлмөрийн насны хоёр эмэгтэй тутмын нэг нь ажил эрхэлж чадахгүй байна гэх судалгаа бий. Энэ нь эдийн засгийн хувьд маш их хохиролтой. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны эмэгтэй тутмын нэг нь хүүхдээ харахаас өөр сонголтгүй байна.
Тэдний нэг бол И.Энхманлай юм. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй. Гэвч өглөө 08:00-09:00 цагийн хооронд хүүхдээ цэцэрлэгт хүргэж орой 16:30-17:30 цагт авдаг учраас ажил хийж чадахгүй байгаа аж. Энэ тухайгаа тэрээр “Хүүхэд маань гурван настай. Хүүхдээ цэцэрлэгт өгч, ажил хийх гэхээр ажлын цаг таардаггүй. Ажил эхлэх болон тарах цаг нь цэцэрлэгийн цагтай ижил байдаг нь эмэгтэйчүүдийг ажил хийхэд хүндрэлтэй болгодог. Үүнийг шийдвэр гаргах түвшний хүмүүс анхаарч, зохицуулалт хийгээсэй гэж хүсэж байна” гэсэн юм. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд, ажилдаа хоцорч очих. Орой ажлын цаг дуусахаас өмнө даргынхаа нүдийг хариулж байгаад ирж хүүхдээ аваад, ажил дээрээ очиж, хуруугаа уншуулах. Улаанбаатарынхны амьдралын цикл нэг иймэрхүү. Бүр зарим эцэг, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхийн тулд нэг нь заавал ажлаасаа гарч байх жишээний. Харин зарим нь орон нутгаас аав, ээжийгээ дуудаж хүүхдээ харуулж ажил, хөдөлмөр эрхэлж байна.
Ахмадууд өдөрт 40-60 мянган төгрөгийн хөлсгүй хөдөлмөр эрхэлсээр байна
Дэлхийд өдөр бүр 16.4 их наяд цагийн асрахуйн хөлсгүй хөдөлмөр хийгддэг гэсэн судалгаа байна. Энэ нь дэлхий даяар хоёр тэрбум хүний өдрийн найман цагийн хөдөлмөртэй тэнцэх бөгөөд цалин хөлсний хамгийн бага хэмжээгээр тооцоход дэлхийн нийт ДНБ-ний есөн хувь буюу 11 их наяд ам.доллартой тэнцэх ажээ. Түүнчлэн асрахуйн ажлын 76 хувийг эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад гурав дахин их үзүүлэлт юм.
Тэгвэл хүүхэд зөөх хүргэх үйлчилгээг “Happy flowers” төв одоогоос хэдэн жилийн өмнө нээжээ. Энэ талаар захирал Э.Ууганцэцэг “Бид амьдралынхаа чанартай цагаас өдөрт 2-3 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий.
Тиймээс цаг алдан түгжирч зогсолгүй гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, хувь хүний хөгжил, гоо сайхан, ажил бизнестээ илүү их цаг хугацааг зориулж амжилттай байхад туслахыг зорьж байна. Өглөө цэцэрлэг, сургуульдаа холоос явдаг хүүхдүүдийг 06:50 цагт, харин ойр гэртээ бол 07:30 цагт асрагч очиж авна. Ийнхүү хүргэлтийн машиндаа суулгаж багшийн гарт хүргэж өгөөд орой 18:00 цагт асрагч авч аюул, эрсдэлгүй гэрт нь хүргэж өгдөг. Нэг хотхоны хүүхдүүдийн дунд нэг асрагч ажиллаж байгаа. Харин төлбөрийн хувьд нэг талдаа асрагчтай зөөх үйлчилгээ 20-30 мянган төгрөг. Хүргэж авах буюу хоёр талын үйлчилгээ 40-60 мянган төгрөг болно. Одоогоор эрүүл, аюулгүй байх үүднээс нэг хүүхдийг нэг асрагч зөөж байна. Нэг ангийн, нэг хотхоны, нэг сургуулийн хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэх боломжтой” хэмээн ярьж байсан. Харин ахмадуудын хувьд 40-60 мянган төгрөгийн хөлсгүй хөдөлмөрийг өдөр бүр эрхэлж байна гэсэн үг. Тиймээс асрах, хүргэх үйлчилгээг дэмжиж чадвал ахмадууд өөрсдийнхөө хүссэн зүйлийг хийж, ээжүүд ч ажлаа хийх боломжтой. Мөн сургуулийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлснээр энэ асуудал шийдэгдэх боломжтой.
Монгол Улс хэзээ хүүхдийн автобустай болох вэ
Бид энэ асуултдаа хариулт авахын тулд хэд наслах ёстой вэ. Улаанбаатарын түгжрэл “мэндэлсэн” цагаас эхлэн энэ асуулт хариултаа эрсэн. Шийдэл одоо ч алга. Сургуулийн автобус шийдлээ олчихсон бол хүүхдээ зөөхийн тулд нэг нь ажил хийхгүй байх эсвэл эцэг эхээрээ хүүхдээ зөөлгөх гэсэн бичигдээгүй “хууль” Монголд үйлчлэхгүй байлаа. Үүний золиосыг хамгийн их амсаж буй нь эмэгтэйчүүд болон ахмадууд байна.
Хүүхэд, өндөр настан, өвчтөн асардаг шалтгаанаар эдийн засгийн идэвхгүй болсон эмэгтэйчүүдийн тоо өссөөр байгааг “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 10 дахь илтгэл”-д дурдсан. Эдийн засгийн идэвхгүй болсон эмэгтэйчүүд жилээс жилд нэмэгдсээр байна.
Тэдний нэг бол иргэн “С” юм. Тэрээр “Би хоёр хүүхдээ харахад найман жил зарцуулсан. Цэцэрлэг, сургуульд хүүхдээ зөөхөд залуу насныхаа ихэнх хугацааг зарцуулсан. Үүнд харамсаж, бусдыг буруутгадаггүй ч үүнээс өөр байж болох байсныг бодох, бас энэ нь зөвхөн надад биш олон эмэгтэйд ижил байгаад гунигтай байдаг. Ажилд орсон эхний өдрөө компьютер асаахаас цаашхыг мартсанаа анзаарсан” гэсэн юм. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг нэмэгдүүлснээр тухайн улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг. Өрх гэр болон ажлын байран дахь жендерийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог 63.2 хувь хүртэл өсгөх боломжтой. Ингэснээр нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшинг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1 хувиар өсгөх боломжтой.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Монгол улсад Дэлгэрсайхан сайд шиг мунаг эрс нэмэгдлээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан гэгч ардчилалыг устгаж ганцаараа олон эхнэр авч байгаа нь нөгөө талд олон эрсийг эхнэргүй болгож байна. Эртний түүхэнд хүчтэй ганц эр бусдынхаа авгай хүүхдүүдийг булааж авч өмчлөөд байжээ. Ийм байдалд удаан тэссэн чадалгүй эрс цуглан уулзаж анхны ардчилсан хуулийг баталжээ. Эхнэргүй олон ядарсан эрс нийлээд чадалтай олон эхнэр хүүхэдтэй эрийг алжээ. Ингээд олон эхнэрүүдийг нь эхнэргүй эрчүүдэд нэг нэгээр өгчээ. Энэ цагаас хойш эр хүн нэг эхнэртэй байх ёс тогтож, эцгийн эрхэт ёсыг мандуулжээ. Ардчилал бол эцгийн эрхэт ёсыг тогтоохоос эхэлнэ. Нэг эр нэг эхнэртэй байхаас ардчилал эхэлдэг. Өнөөдөр Монголд хүй нэгдлийн олон эхнэртэй бүдүүлэг зэрлэг үе бий болжээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан мэтийг дарж авч, Нэг эхнэртэй Эцгийн эрхэт ёсыг сэргээж Ардчилалыг мандуулах цаг иржээ. Дэлгэрсайханы олон эхнэрт Эцгийн эрхэт ёсыг унагаасан бузар үйлийнхэн гайг үүрүүлэх цаг болжээ. Нэг эхнэр тэжээх амархан, хямд🇲🇳.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг зоригтой зохицуулчихна, баталгаатай болохыг огцорсон сайд оюунэрдэнэ гээч батлана.