ТЕХРАН, 2025 оны есдүгээр сарын 15 /Kazinform/. Иран болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ хооронд байгуулсан хэлэлцээрийг Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Цөмийн асуудлын хороо баталсан тухай IRNA агентлаг мэдээллээ. Ираны Гадаад хэргийн сайд, ОУАЭХА-ийн ерөнхий захирал нарын гарын үсэг зурсан уг хэлэлцээр нь Иран болон агентлагийн хооронд шинэ нөхцөл байдалд (Израил, АНУ-ын зүгээс өнгөрсөн зургаадугаар сард Ираны цөмийн объектуудад хийсэн цохилтын дараах) хамтран ажиллах журмыг тодорхойлжээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газар уг хэлэлцээртэй холбоотой мэдэгдлийг ням гарагт гаргаж, гол заалтуудын талаар мэдээлэл өгcөн байна.
Мэдэгдэлд дурдсанаар, эдгээр хэлэлцээрийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Цөмийн асуудлын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд гарын үсэг зурсан баримтууд нь ерөнхийдөө тус хорооны шийдвэрүүдэд нийцэж байгаа гэжээ.
Хамтын ажиллагааны шинэ хэлэлцээрээр Ираны цөмийн байгууламжуудад шалгалт хийх агентлагийн ажилтнуудыг өөрөө сонгох эрхийг Ираны талд олгосон байна.
Талууд есдүгээр сарын 9-нд Египетэд уулзаж, Израил, АНУ-ын зургаадугаар сард өгсөн цохилтын дараа зогсоогоод байсан хамтын ажиллагааг сэргээх хэлэлцээрт гарын үсэг зуржээ. ОУАЭХА цөмийн байгууламжуудад нь цохилт өгсөн улсуудыг буруушаасан мэдэгдэл хийгээгүй тул Ираны тал хамтын ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Баримт бичигт гарын үсэг зурсны дараа Ираны Гадаад хэргийн сайд мэдэгдэхдээ, хамтын ажиллагааны шинэ журам нь хоёр талаас тавьж буй шаардлагуудыг бүрэн хангаж байна гэжээ. Гэсэн хэдий ч Ираны эсрэг аливаа дайсагнасан үйл ажиллагаа дахин эхэлбэл ОУАЭХА-тай бүх харилцаагаа тасална гэдгийг тэрбээр дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 11 сарын 09,
2025

Сэтгэгдэл4
Нэг сайн зодуулж аваад Ойлгосон юм болвуудаа,,,,хөөрхий муу бөгспутины 25 жил байгуулсан ОРОС орон задран мөхөж байж ойлгох юм болвуудаа,,,,алс дорнодоо аугаа хятадад Албан ёсоор хүлээлгээд өгчихмөөр юмдах,,,чааваас,,,,
Монгол улсад Дэлгэрсайхан сайд шиг мунаг эрс нэмэгдлээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан гэгч ардчилалыг устгаж ганцаараа олон эхнэр авч байгаа нь нөгөө талд олон эрсийг эхнэргүй болгож байна. Эртний түүхэнд хүчтэй ганц эр бусдынхаа авгай хүүхдүүдийг булааж авч өмчлөөд байжээ. Ийм байдалд удаан тэссэн чадалгүй эрс цуглан уулзаж анхны ардчилсан хуулийг баталжээ. Эхнэргүй олон ядарсан эрс нийлээд чадалтай олон эхнэр хүүхэдтэй эрийг алжээ. Ингээд олон эхнэрүүдийг нь эхнэргүй эрчүүдэд нэг нэгээр өгчээ. Энэ цагаас хойш эр хүн нэг эхнэртэй байх ёс тогтож, эцгийн эрхэт ёсыг мандуулжээ. Ардчилал бол эцгийн эрхэт ёсыг тогтоохоос эхэлнэ. Нэг эр нэг эхнэртэй байхаас ардчилал эхэлдэг. Өнөөдөр Монголд хүй нэгдлийн олон эхнэртэй бүдүүлэг зэрлэг үе бий болжээ. Олон эхнэртэй Дэлгэрсайхан мэтийг дарж авч, Нэг эхнэртэй Эцгийн эрхэт ёсыг сэргээж Ардчилалыг мандуулах цаг иржээ. Дэлгэрсайханы олон эхнэрт Эцгийн эрхэт ёсыг унагаасан бузар үйлийнхэн гайг үүрүүлэх цаг болжээ. Нэг эхнэр тэжээх амархан, хямд🇲🇳.
Deerh 197 oor tegssen etgeedyyddee ta nar sig hynii begs yhahaas eer yum ygyi tenegyyd bol zyyrdaar tonilno suu!!!yamarch hereggyi zyiliihg yarih bitgii hel dyygarah ch chag bis?...yamar hyrdtai chag ye maani soligdoj baina be?...yynd l delhii ertenz eerchilegdee gej heleed baina suu dee?...........anhaaraad abaach?????????????????
iran bol chemiin zebsegee hiiseer l baigaa delhii deerh ikhe erh cheleetei cheehen ornuudiin neg dee!!!!chemgyi l bol ene IRAN ylas delhiitei erseldej chadahgyi baigaam baih aa.....aimsigtai oron doo?..enyynii ard ch yabaandaa ikhe ch yum bolno doo!!!!!!!!!!!!chemiin dainiig ene ylas ehluulej ch medne.....................