
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн зочноороо Казахстан улсын Республика намын дарга Т.Сырымбекийг урьж ярилцлаа.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Таугийн Сырымбек гэдэг. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрж, өссөн. Бүрэн дунд боловсролыг аймгийн төвийн Нэгдүгээр сургуульд эзэмшиж, 1999-2003 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг, аялал жуулчлалын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Дараа нь Казахстанд Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөөд Монголоос Казахстан руу машин зардаг байсан.
-Яагаад Казахстанд очиж нам байгуулах болсон юм бэ?
-Казахстанд 2022 онд улс төрийн бослого болсон. Ингэхдээ Казахстаны залуучууд хэрхэн аж төрөх, улс орон хөгжихийн тулд ямар бодлого гаргаж, юу хийх ёстой вэ гэдэг талаар хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ үед Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзсан. Тэр үед надад нам байгуулах санаа төрсөн. Учир нь Казахстаны бизнесмэнүүд улсдаа тус болдоггүй юм бол жижиг дунд үйлдвэрийг дэмжих нам байгуулъя гээд тус уулзалтад оролцсон нэг залуутай хамтрахаар болсон. Ингээд бид хоёр жилийн дотор намаа байгуулж дараа нь тэнцүү эрхтэй найман хүний нэр дээр намаа бүртгүүлсэн. Одоо УИХ-д зургаан суудалтай том нам болсон.
-Казахстан улсад улс төрийн нам байгуулах амаргүй байх. Таны хувьд багагүй зүйлсийг туулж байж намаа байгуулсан гэдэг?
-Тийм ээ. Казахстанд нам байгуулах нь тийм ч амархан биш. Тухайлбал, намаа байгуулаад, гишүүдээ элсүүлнэ. Дараа нь намын хурал хийнэ. Тус хуралд нутаг болон аймаг бүрээс гишүүнтэй байх ёстой. Гэхдээ тэр гишүүд нь төрийн албан хаагч, цэргийн ажилтан байж болохгүй зэрэг олон журамтай. Манай нам гурван удаа намын эрх авч чадалгүй буцаагдаж байсан. Тэгэхээр Казахстанд энгийн иргэн нам байгуулна гэдэг маш хэцүү.
-Улс төрийн нам байгуулах журмыг дэлгэрүүлэхгүй юу?
-Улс төрийн нам байгуулах журам нь “Улс төрийн намуудын тухай” хуульд тодорхой заасан байдаг. Үндсэн шаардлагад нь намыг дор хаяж 700 иргэн санаачилж, бүлэг хэлбэрээр байгуулж болно.
Намын гишүүд нь хамгийн багадаа 5000 Казахстаны иргэн байх ёстой. Бүх муж, нийслэл болон Бүгд Найрамдах ач холбогдол бүхий хотуудаас тус бүр дор хаяж 200 хүн оролцсон байх шаардлагатай.
Харин байгууллагын бүтэц нь нам төв аппарат, муж болон түүнтэй адилтгах салбар, төлөөлөгчийн газартай байх ёстой. Салбар, төлөөлөгчийн газруудыг албан ёсоор бүртгүүлсэн байх шаардлагатай. Нам бүрийн дүрэм (бүтэц, удирдлага, гишүүнчлэлийн журам зэргийг тогтооно) болон улс төрийн хөтөлбөр (зорилго, зорилт) заавал байх ёстой. Хууль зүйн яаманд дараах баримтуудыг өгнө. Санаачлагчдын хурлын тэмдэглэл, дүрэм, хөтөлбөр, гишүүдийн жагсаалт гэх мэт. Холбогдох байгууллага нь баримтуудыг шалгаж, бүртгэх эсвэл бүртгэхээс татгалзах шийдвэр гаргана. Казахстаны Үндсэн хуулийг өөрчлөх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд харшлах нам байгуулах боломжгүй. Цэргийн, шашны эсвэл үндэстний өдөөн хатгалга бүхий нам байгуулахыг хориглодог.
-Казахстаны парламент хоёр танхимтай. Танай нам доод танхимд харьяалагддаг. Хоёр танхимын ялгаа нь юу вэ?
-Бүгд найрамдах Казахстан улсын парламент Сенат буюу дээд танхим, Мажилис буюу доод танхим гэсэн байнгын үйл ажиллагаатай хоёр танхимтай. Парламентын дээд танхим Сенат 50 гишүүнтэй.
Сенатын гишүүдийн 80 хувь буюу 40 гишүүнийг улсын чанартай Астана, Алматы Чимкент хот болон 17 мужийн төлөөллийн байгууллагууд болох Маслихат (ИТХ)-ын гишүүдийн олонхыг саналаар сонгодог.
Сенатын гишүүд зургаан жилийн хугацаатай сонгогддог бөгөөд гурван жил тутамд 50 хувь нь сэлгэн сонгогдоно. Сенатын гишүүнээр 25 нас хүрсэн Казахстан улсын иргэн сонгогдох эрхтэй. Сонирхуулахад, Казахстан улсын Үндсэн хуульд 2022 оны зургаадугаар сарын 5-ны өдөр бүх нийтийн санал асуулгаар оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Сенатын 10 гишүүнийг (Өмнө нь 15 байсан) Ерөнхийлөгч шууд томилдог болж өөрчилсөн. Үүнээс тавыг нь Казахтсаны Ардын ассамблей санал болгох эрхтэй. Харин доод танхим буюу Мажилис 98 гишүүнтэй. 70 хувийг нь намын жагсаалтаар, 30 хувийг нэг мандаттай жижиг тойргоос сонгодог.
Парламентын гишүүн нэгэн зэрэг хоёр танхимын гишүүн байхыг хориглодог. Мажилисийн гишүүний бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг. Өмнө нь Мажилисийн есөн гишүүнийг Казахстаны ардын Ассамблей санал болгож томилдог байсныг хуульд өөрчлөлт оруулж болиулсан.
Мажилисийн гишүүнээр 30 нас хүрсэн, дээд боловсролтой, таваас доошгүй жилийн ажлын туршлагатай, Казахстаны нутаг дэвсгэрт 10 жил байнга оршин суусан, үүнээс гурван жил тухайн муж, хотод тасралтгүй амьдарсан Казахстан улсын иргэн нэр дэвшиж, сонгогдох эрхтэй. Мажилисийн ээлжит сонгуулийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас хоёроос доошгүй сарын өмнө явуулах хуулийн зохицуулалттай. Ээлжит бус сонгуулийг Мажилисийн үйл ажиллагааг зогсоосон өдрөөс хойш хоёр сарын дотор зохион байгуулдаг. Мажилисийн VIII удаагийн ээлжит бус сонгууль 2023 оны гуравдугаар сарын 19-нд болж долоон нам оролцсоноос тав ба түүнээс дээш хувийн санал авч парламентад анх удаа зургаан нам суудалтай босон. Үүний нэг нь манай нам юм.
-Танай намын онцлог нь 40-өөс дээш настнуудын нам гэдэг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ямар хуулиудыг санаачлав?
-Манай нам өнгөрсөн гурван жилд олон хууль санаачилж ажиллаа. Түүний нэг нь электрон тамхи буюу вейпийг хорих хууль санаачилж, батлуулсан. Ингэснээр Казахстан улс вэйпийг хорьсон анхны улс болсон. Учир нь вэйп татаж буй хүүхдүүдийн ой тогтоолт буурч, насжилт багасаж, химийн бодисоос шалтгаалсан өөрчлөлтүүд гардаг. Тиймээс эл хуулийг санаачилсан. Одоо бол Казахстанд вэйп биедээ авч явах, худалдан борлуулах, хэрэглэх нь хориотой.
-Та Казахстанд бизнес эрхэлж байна уу?
-Тийм ээ. 10 гаруй салбарт бизнес эрхэлж байна. Тухайлбал, San group of companies, Europharm, Aqniet group, Sandyq restaurant, Pana hotels, Tary coffee shops, Marwin Meloman toys & bookstore зэрэг таван төрлийн үйлдвэр эрхэлж байна.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл7
Баян-Өлгий аймгийн казахууд шинжаан уйгараас цагаачилж ирсэн шинжаан уйгар гаралтай хүмүүс гэж байна.
Цагаач Буриадуудын Оросууд тэднийг Шинжаанд турхирч босгон хядуулаад өөрийн эрхгүй байсан Монголд авчирсан юм.
аль ч улсад улс төрд ороод л баяждаг нь үнэн байна. 2022 онд машин зараад явж бсан залуу хэдхэн жилд ямар олон компанитай болсноос л харагдаж бна
Сырымбек ее, амжилт!
Манай Казахууд нэрэндээ хүртэл Оросын колони Казахстаны Казахууд шиг орос бөгс залгадаггүй. Бусдад хүндлэгдэхийн тулд эхлээд өөрийгөө хүндлэх хэрэгтэй.Европ дээд төрөлтөн Оросууд Еврей Армени нацистуудыг дэмжиж өөд татан, Азийн ард түмнүүдийг ялгаварлаж доорд үздэгийг тэд сайн мэднэ. Оросууд Грузин Армен Украйнд биш Казахстанд атомын бөмбөг дэлбэлж, пуужингийн түлш асгаж ирсэн.
Оросуудаас алдсан газар нутгаа авах болтугай
Монголд хасаг лал гэж Халх болж нүүрээ нуугаад турхирч ирсэн нь Оросуудын тэмтрүүл тосгоны архичин буриадууд. Шовинист Оросууд ард түмнүүдийн дунд яс хаян турхирч Азид орж ирсэн нацист расист үндэстний бодлогоосоо хэзээ ч гажиж байгаагүй. Мөнхийн хөрш Түрэг Монгол үндэстнүүдийн дунд Оросууд яс хаяж ирсэн нь одоо хэвээрээ байгаа.16-р зуунд Европ тэд Казахуудад тусламж амлан Ойрдуудын эсрэг турхираад гол гаргасан. Одоо Русские Европейцы Казахуудыг эзэн биегүй Жунгары хядсан гэж тэдний тархийг угаадаг.