sonin.mn
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” заасан.
Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.
 
Улмаар УИХ-ын анхдугаар чуулганд оролцож буй гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.
 
Санал хураалт болоход УИХ-ын чуулганд оролцсон 73 гишүүний 93.3 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эсрэг санал өгчээ.
 
М.Чойжал