Юм болгон учиртай...
Сонгуулийн үр дүнг нам бүр, хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж тайлбарлах нь зүйн хэрэг. Эдгээр олон дүгнэлт дунд зөв нь ч бий, буруу нь ч бий. Харин улс төрийг системийн том түвшинд авч үзвэл байдал арай өөр. Үүнийг системийн буюу онолын түвшин гэх ба үүнийг монголчуудад ойлгуулах гэж би 30 шахам жил үйлээ үзэж байна. Ингээд “том анализ” хийж олон түмэндээ хүргэх нь судлаач миний үүрэг юм. Ингээд сонгуулийн өмнө ба үеэр, мөн дараа нь үүссэн улс төрийн нөхцөл байдалд хийсэн анализаа машид товчлон хүргэж байна…
МАН-ын зовлон
Эхлээд албан ёсны нэгэн баримт танилцуулъя:
Уриалга бичиг
…Намын шинэчлэл удааширч, намын дээд удирдлага, намын нэрээр засгийн эрхэнд гарсан хүмүүсийн хувьд улс төрийн ноён нуруу, шинэлэг сэтгэлгээ, бүтээлч уур амьсгал зарчимч шаардлага илт дутагдлаа. Одоо намын шинэчлэлийн асуудалд шинэ байдлаар хандаж, бодож боловсруулсан арга хэмжээг хэрэгжүүлэх цаг боллоо гэж МАХН-ын ойрын зорилтыг тодорхойлж байна. Энэ зорилтын хүрээнд намын их хурлыг бэлтгэн хуралдуулах, үзэл баримтлал, бодлогод зохих өөрчлөлт оруулах, намын тэргүүнийг сонгох, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд одооноос бэлтгэж оролцох, дотоод нягтралаа бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хамруулж байна. Үүний тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна. Үүнд: А. Намын удирдах зөвлөл, бага хурал огцрох. Б. Намын их хуралд бэлтгэх түр зөвлөл байгуулах. В. Намын их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх. Бидний тавьж буй асуудлуудыг намын Бага хурлын болон Удирдах зөвлөлийн зарим гишүүд, санаачлага гаргаж буй намын гишүүдийн оролцоотой хуралдаанаар даруй хэлэлцэн шийдвэрлэхийг уриалж байна.
Үүнийг өнөө үед хийсэн бичиг гэж бодвол тун их эндүүрэл. Тэгээд хэзээ хийсэн юм ? Одоогоос 24 жилийн өмнө буюу тэртээ 1996.07.05-нд бичсэн албан ёсны баримт. Хэн бичсэн юм ? Тухайн үеийн МАХН-ын гишүүн: Т. Ганди, Т.Гантөмөр, Б.Очбадрах, С.Энхбаатар, Н. Энхбаяр, Ч. Улаан нар бичсэн. Яах гэж бичсэн юм ? 1996 оны УИХ-ын сонгуульд МАХН-ыг ялагдуулсан Б.Даш-Ёндонг шахаж намын удирдлагад гарахын тулд, мөн Н.Энхбаярыг намын дарга болгох “бослого” эхлүүлэх гэж бичсэн.
Энэ бичгийг одоо тэр чигээр нь хуулаад тавьчихсан ч утга агуулга нь хэзээ ч хуучрахгүй учраас би “мөнхийн бичиг” гэж нэрлээд байгаа юм. 1996 оноос хойш яг ийм агуулгатай баримт бичиг МАН аль нэг сонгуульд ялагдсаны дараа “гарч ирдэг” ба миний тоолсноор лавтайяа 6 удаа гарч ирсэн. Гарах болгондоо намын дотоодод төдийгүй төр, нийгэмд үймээн самуун үүсгэж байсан. Цаашид ч удахгүй гарч ирнэ гэдэгт би огт ч эргэлзэхгүй байна. 2020 оны байдлаар бол энэ универсал бичиг АН-д ч гэсэн яг таарна…
Гэхдээ асуудал огт өөр зүйлд байгаа юм. Ийм бичиг болгоны тоогоор МАН шинэчлэгдсэн үү ? Үгүй л дээ, харин ч 30 жилийн турш МАН-д “зүй тогтол” болон тогтсон. Ямар зүй тогтол ? Аль нэг сонгуульд ялагдсаны дараа МАН-д бослого гарна. Бослогыг намын эрх мэдэл авах гэсэн хэд хэдэн бүлэг нийлж МАН-ын гол лидер болон түүний бүлгийн эсрэг хийнэ. Бослого амжилт олж, хэн нэг нь намын лидер болох ба түүний бүлэг нам доторхи голлох бүлэг болно. Улмаар намын лидер, түүний болон дагалдах бүлэг төр засагт голлох байр суурь эзэлж, эрх мэдэл олж авна. Ингээд дураараа идэж ууна, хулгай дээрэм хийнэ, авилга авна. Хулгай, дээрмээс олз ашиг олоогүй үлдсэн бүлгүүд “шударга ёсны” тэмцэлд мордож, хэрүүл тэмцэл хийнэ. “Хүчээ нэгтгэх”-ийн тулд АН-аас тусламж гуйх ба тэд ч дуртайяа “тусална”. Ингээд дараагийн сонгуульд ялагдана. Энэ талаар би “Чөтгөрийн тойргийн учир” болон түүнтэй төстэй олон өгүүлэлдээ хангалттай дурдсан. Эдүгээ “чөтгөрийн тойрог” монголын улс төрд нэлээд түгээмэл хэрэглэдэг нэр томъёо болон тогтжээ…
Системийн бүрдэл хэсгүүдийн аль нэг хэмжээгээрээ системтэй тэнцүү буюу илүү гарах боломжгүй. Тэгвэл систем бүхэлдээ эвдэрнэ гэх онолын аксиом буй. Жи: намын аль нэг бүлэглэл намтайгаа тэнцүү буюу түүнээс том болбол тэр нам гарцаагүй эвдрэлд орно.
Энэ хууль, зарчмыг МАН 30-аад жил мэдэхгүй, тоохгүй явж ирсэн. Одоо мэдэх, тоох, харгалзах цаг ирээд байна.
Стратегийн болон сонгуулийн тоглолтууд
М.Энхболдыг унагах үед “чөтгөрийн тойрог” ахиад л давтагдав. Энэ удаад 7 дахь нь…Эрх баригчид системийн эвдрэл болж байгаа эрхбиш мэдэж байв. Гэхдээ нийгмийн зүй тогтлын дагуу, ард түмний тулд биш, харин эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд “чөтгөрийн тойргоо” баталгаажуулсан Үндсэн Хууль хийхээр шийдэв. Энэ талаар би хангалттай бичсэн. Жи: “Шинэ Үндсэн Хуулийн цаад учир” https://ganaa.mn/2019/06/24/khktwtregfgafafa/
Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг байгуулмагцаа зүтгүүлсэн хамгийн том ажил бол Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт болов. Тэргүүний хорчин Д.Лүндээжанцан, УИХ-ын дарга Г.Занданшатарын “зөвлөлдөх ардчиллын онол”-ын дагуу Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, ЗГ “тогтвортой ажиллах” нөхцлийг бүрдүүлэв. Үүнийг бас л олон шүүмжлэгч У.Хүрэлсүхийг хүчтэй болгох гэж хийсэн гэж тун эндүү боддог юм. ҮХНӨ-ийг тогтвортой ажиллаж, дураараа дургих дараагийн Ерөнхий сайд буюу Ерөнхий сайдуудад зориулж хийсэн юм. Ингээд стратегийн сууриа бат тавьсан тул сонгуульд ялах бүх талын арга хэмжээ авч эхлэв.
2019 оны намар судалгаа хийгээд үзсэн чинь МАН-ын нэр хүнд навс унаж, чингэхдээ хотод маш их унаж, хөдөө арай гайгүй байгаа нь тодорхой болов. УИХ-аар нэн яаралтай хууль баталж, хөдөө олон мандат, хотод цөөн мандат хүчиндэж хуваарилав. “Улмаар ялсан нь бүхнийг хамдаг” томсгосон тойргийн хувилбарыг сонгов. Ингээд бүх зүйл бараг бэлэн болов. Одоо нам дотор бослого гаргагчид болон МАН-аас салж бие даан нэр дэвшигчдийг хаах л үлдэж байгаа юм. Үүн шиг амархан юм байхгүй…
Өмнөх бүх сонгуулиудад эхлээд нам хүмүүсийнхээ нэрийг дэвшүүлдэг, дараа нь бие даагчид дэвшүүлдэг “ардчилсан бус” эрэмбэтэй байлаа. Харин одоо бол МАН эхлээд бие даагчид эхэлж нэрээ дэвшүүлдэг, хамгийн сүүлд нам нэрээ дэвшүүлдэг “ардчилсан” цоо шинэ журам тогтоов. Ингэхлээр чинь хэрэв нам нэр дэвшүүлэхгүй хасвал бие даан нэр дэвшинэ гэсэн хүнд ямар ч боломж үлдэхгүй.
Үүний үр дүнд МАН-аас ганц ч хүн бие даан нэр дэвшээгүй бол АН-аас “хар мянгаараа” бие даан нэр дэвшиж, намынхаа суурийг 5-8 хэсэг болгон тасчиж хуваав. МАН гарын 10 хуруугаа 30 болгон харуулж илбэ үзүүлсэн чинь АН дуурайх гэж байгаад 10 хуруугаа тас авав. “Зүгээр зүгээр, яах үгүй” гэж Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр хэлж өгөв. Одоо энэ хоёрт АН-ын тасарсан хуруунуудыг нийлүүлж бариад “үлээж” өгөх л үлдэж байна. Үлээж биш, оёж ариутгаж эдгэдэг юм, тэнэг лаларууд аа…
Сонгууль найруулах заль мэх
Одоо манайхан “МАН сонгууль луйвардсан” гэж орилж, дүгнэж байгаа. Энэ нь зөв л дөө. Гэхдээ энд нэг том зүйл дутуу…
Сонгуулиар хэнийг гаргах, хэнийг хорлох, хэнийг “үзүүлэн таниулах” байдлаар гаргах, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн хэнийг өрсөлдүүлэх, хэнийг гаргах, хэнийг хорлох, мөн МАН, АН-ын эрх мэдэлд цаашид хэн суухыг маш эртнээс найруулдаг юм. Үүнийг би “сонгууль найруулах” гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, манайхан сонгуулийн луйврыг бүдэг бараг гадарладаг боловч “сонгууль найруулах” талаар анхны мэдлэг ч байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Мань мэт нь чадлынхаа хэрээр ойлгуулахыг оролдовч хэн ч үл тооно. Ингэхэд өөрийгөө “ертөнцийн төв” гээд бодчихсон монголын улс төрчид болон улс төр сонирхогчдод “юм ойлгох” шаардлага огт байдаггүй. Гэсэн хэдий боловч би “сонгууль найруулах” тухай энэ өгүүлэлдээ нотлон харуулахыг оролдоно. Харин сонгуулийн луйврыг хүн болгон сайн “мэдэх” учраас жичид нь ярьж болно…
Өмнөх гурван ч удаагийн сонгуульд сонгууль найруулах аргыг амжилттай хэрэглэж байсан. Гэхдээ судлаач би хүртэл үүнийг сайтар “ойлгож” байгаагүй, “ямар нэг муу юм” найруулаад байна гэж хардаж л байсан гэдгээ дурдах нь шударга хэрэг болно. Харин одоо бол сонгуулийн найруулгын талаар чамгүй их баримт цугларсан учир ярьж болж байна…
Ингээд 2020 оны эхээр хэд хэдэн судалгаа хийжээ. Энэ судалгаагаар МАН-ын рейтинг 2019 оны 8 дугаар сард 26% байсан бол 2020 оны 1 дүгээр сард 21% болж унав. Харин АН-ын рейтинг 2019 оны 8 дугаар сард 17% байсан бол 2020 оны 1 дүгээр сард 12% болон унажээ. Хоёулаа авахын танаг байхгүй. Мөнхүү 2020 оны 1 дүгээр сарын судалгаагаар иргэдийн 30% нь жижиг намуудыг дэмжинэ, 37% алийг нь ч дэмжихгүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл манай иргэдийн 70 шахам хувь нь МАН, АН-ыг дэмжихгүй байлаа. Энэ бол МАН, АН-ын хувьд ихээхэн аюултай төлөв байдал юм. Одоо бол найруулна аа…Яаж ?
Юуны өмнө МАН, АН-д итгэхгүй байгаа иргэдийн саналыг сарниулах хэрэгтэй. Үүний тулд хоёрхон ажил хийнэ. Нэг. Нийгэм рүү чиглэсэн, мөнгө тараах ажил хийнэ. Энд ноолуурын 100 мянга, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх, хүүхдийн мөнгө олгох г.м. орно. Хоёр. Хуурамч эвсэл байгуулах, бие даагчид олноороо нэр дэвшихийг үзэл санаа болон хөрөнгө мөнгөний хувьд дэмжих.
Яагаад олон эвсэл байгуулах ёстой гэж ? Нэг эвсэл бол гарцаа байхгүй улс төрийн гуравдагч сөрөг хүчин гэж харагдахаас гадна МАН, АН хоёртой эн зэрэгцэнэ. Харин 2-3 эвсэл “нэмж” байгуулбал иргэдийн санал сарнина. 5-8 бие даагч байгаа бол бүгдээрээ гараад ирнэ. Харин 100 хол давсан бие даагч гарвал сонгогчдын санал гарцаагүй сарнина. Ингээд хуурамч эвслүүд болон бие даагчдыг бүх талаар хөхиүлэн дэмжиж эхлэв. Зарим жижиг намд мөнгө амласан гэх шуугиан оргүй хоосон зүйл биш байлаа.
Хуурамч эвсэл яаж байгуулдаг тухай тов тодорхой жишээ авъя: Маш эрт 2019 оны 3 дугаар сард Баабар “Электорат хөдөлгөөн” байгуулав. Монголын шилдэг тэргүүний сэхээтнүүдийг цуглуулав. Нам бус, зөв бөгөөд шударга, нэр цэвэр, залуу хүмүүсийг дэмжинэ гэхээр том сэхээтнүүд зөвшөөрдөг юм байгаа биз дээ. Ингээд том сэхээтнүүдийг бараг бүгдийг нь цуглуулж байгаад нэг сайхан зураг авахуулав. Үнэндээ бол тэдний нэр, зураг хоёр хэрэгтэй байсан хэрэг. Дашрамд дурдахад манай нэрд гарсан эрдэмтэд, урлаг соёлын томчууд шинжлэх ухаан, урлагтаа л сайн болохоос улс төрийн стратеги, заль мэхний хувьд зөөлөн хэлбэл балчир хүүхэд, хатуу хэлбэл усан тэнэг гэдгийг би олон баримтаар нотолж чадна.
Сонгууль дөхөөд ирмэгц “Электорат хөдөлгөөн” байхгүй болж, “Зөв хүн электорат эвсэл” бий болов. “Нам бус” гэсэн нь алга болж нам намаас нэр дэвшүүлэв, “шударга” гэсэн нь алга болж “зөв хүн” гэсэн нэн тодорхойгүй ойлголт гаргаж ирэв, залуу хүмүүсийг гаргана гэсэн нь алга болж, насны ялгаагүй дэвшүүлэх болов. Үүнийг л улс төрийн заль мэх (манипуляци) гэдэг.
Ингээд “Зөв хүн электорат эвсэл” МАН-аас 21, ХҮН намаас 15, АН-аас 14, МСДН-аас 13, Зүй ёс намаас 5, Гэр хорооллын хөгжлийн намаас 1, МАХН-аас 1, Шинэ намаас 1 нэр хүний нэрийг дэвшүүлэв.
“Зөв хүн электорат эвсэл” бол Баабар, С.Баяр, С.Оюун Ц.Элбэгдоржийн нарын маш эртнээс бодож байгуулсан “БабаЭл-торат” эвсэл мөн. Тэр их мөнгө хаанаас гардаг вэ ? Оюу Толгойгоос гарсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Одоо УИХ-д Т.Доржхандын авсан нэг суудал Ерөнхийлөгчийн суудлын үнэтэй дүйцнэ. Ингээд Электорат эвсэл үүргээ биелүүлэв. Энийг ч гэсэн цаанаас нь “найруулдаг” юм.
Түүнээс гадна Т.Доржхандыг Ц.Элбэгдоржийн “өргөмөл хүү” хэмээн нэрлэж бүрнээ болно. Пүүзтэй пиар нь хүртэл Ц.Элбэгдоржийг санагдуулна. Тэр эхнээсээ л худал хэлж эхлэв. Учир нь Японы Сангийн яам болон төрийн байгууллагуудад гадаадын ганц ч хүнийг ажилуулдаггүй. Гэтэл Т.Доржханд ажилласан болтой юмаа…
Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”
Шуудхан хэлэхэд ирэх 2 жил манай эдийн засаг өсөхгүй, өсгөнө, хөгжүүлнэ энэ тэр бол ёстой худал. Дэлхийн эдийн засгийн хямрал, корона вирусын тахлыг тойроод гарна гэж байхгүй. Саяхан би Дэлхийн банкнаас гаргаж, НҮБ-ын сайтанд тавьсан МУ-ын өрийн өсөлтийн графикийг тавьсан. Харин дүгнэлтийг нь хэлээгүй юм. Одоо хэлчихье: Дэлхийн банк манай улсын эдийн засгийг өрөө зохицуулах боломжгүй, сүйрэлт дефолтын өмнө ирээд байна гэж дүгнэсэн. Зүгээр нэг дефолт биш, харин сүйрлийн дефолт шүү дээ…Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өр дарсан, ирээдүй санд баахан хуримтлал хийсэн гэж шаагаад байдаг боловч түүний нотолгоог олон улсын бүх баримтууд няцааж байна. Ч.Хүрэлбаатар гадаадад баахан өр зээл нэмж тавиад, үндсэн өр төлөх хугацааг хойшуулснаа “өр дарсан” гэж тайлбарладаг “улаан туучий” байгаа юм. Аягүй бол одоо ахин Сангийн сайд болно гэж дайрна, харж л байгаарай…
Ирэх жилүүдэд ажилгүйдэл, ядуурал гаарч, ард түмний амьдрал туйлдана. Жагсаал цуглаан бол юу ч биш, хурц ширүүн эрс тэмцэл эхэлнэ…
У.Хүрэлсүх үүнийг эрхбиш мэдэж байна аа. “Бид элгээрээ хэвтсэн эдийн засгийг хүлээж авлаа” гэж хаяагаа манаж эхлэв. Сонгуулийн өмнө эдийн засаг өсч байгаа гэж улиг болтол ярьснаа мартаагүй байлтай…
Хямралын хүнд нөхцөлд ганцхан арга үлдэх бөгөөд энэ Монголын ордуудыг зарах л үлдэнэ. Таван Толгой, Хармагтай, Асгат, Салхит, ураны болон газрын ховор элементийн ордууд гээд монголын буян их бий л дээ. Гэхдээ энийгээ шударгаар хуваарилна гэж бодож байвал тун их эндүүрэл. Нэгдүгээрт, гадаадынханд бараг зүгээр өгнө, хоёрдугаарт, хуваах гэж хэрүүл зодоон хийж, энэ нь улс төрийн талбарт гарцаагүй шилжинэ. Чингэхдээ ямар ч хяналтгүй шаана. Ингээд л Засгийн Газар тогтворгүй болж, төр улс үймнэ. Энэ бол гарцаагүй…
Олон олон Ерөнхийлөгч…
У.Хүрэлсүх өөртөө итгэлгүй байсны улмаас “найдвартайг хийх”-ээр шийдэж, илт ялах байсныгаа төгс ялалт болгон хувиргаж, тултал нь луйвардав. Энэ бол дараагийн баттай ялагдлын эхлэл мөн.
Яагаад ? М.Энхболдын үед хямрал болоогүй, корона гараагүй байсан учир зөвхөн дотоод зөрчлөө янзлахад л улс орныг удирдаж болох байв. У.Хүрэлсүхийн үед дэлхийн хямрал, коронагийн цар тахал гарч, дээрээс нь намын дотоод далд зөрчил эрс нэмэгдэв. Буруугаа тохох, алдаагаа хуваалцах хүнгүй болов. Буруу хүлээлгэх хүнгүй боловч корона вирусын цар тахал, дэлхийн хямрал гэсэн цорын ганц буруутан байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ л хамаг лай нь У.Хүрэлсүх дээр бууна.
Одоо У.Хүрэлсүх Засгийн Газраа өөрөө бүрдүүлнэ. Үүнийг У.Хүрэлсүх дангаараа, өөрийн дур зоргоор хийх ямар ч боломжгүй. Хэт шинэ хүмүүс авбал хууччуулдаа “алуулна”, хэт хуучин хүмүүс авбал шинэчүүд болон ард түмэнд “алуулна”. У.Хүрэлсүх ямар ч сонголт хийсэн Засгийн Газар нь “холимог хуурга” болох ба энэ нь өөрөө эвдрэлийн үүд болно. У.Хүрэлсүхэд гомдох болон алдааг нь отох баагийнууд язганаж байгаа. Хүрэлсүх минь дээ, даанч яав даа, хоол хийх гэж байгаад өөрөө хайруулын тавган дээр гарчихдаг хүн гэж байх уу даа ?!
Одоо М.Энхболдын зовлон У.Хүрэлсүх дээр ирж байна. Тэр Ерөнхий сайд болсон ч эдийн засаг унаж, нийгэм үймэх ба түүний бүх бурууг У.Хүрэлсүх ганцаараа үүрнэ. Энэ бол М.Энхболдын үеийнхээс хавьгүй хүнд, айшигтай нөхцөл байдал юм.
Шуудхан хэлэхэд МАН-д хаосын удирдлага мэддэг хүн ганц ч байхгүй. Зүгээр үед эдийн засаг, нийгмээ удирдаж чадахгүй унагачихдаг хүмүүс хаосын үед удирдана гэвэл ёстой гонжийн жоо. Хэрэв надаас асуудаг бол У.Хүрэлсүхийн “бөгсийг ухах” баагийнуудыг би нэрлэсэн ч чадна. Ийм хүнд нөхцөлд Засгийн Газар жил буюу жил хагасаас хэтэрдэггүй л юм…
Ерөнхий байдал юу болов гэдгийг зураглаад үзье. Үүний тулд МАН-ыг биш, АН болон эвслүүдийг шинжлэх ёстой.
АН С.Эрдэнээг хусч хаяв. Түүний оронд АН-ын даргын суудалд Ц.Оюунгэрэлээс эхлээд олон хүн санаархаад эхлэв. Энэ ч гэсэн маш эртнээс бодож хийсэн найруулга мөн. Олон хүмүүсийн толгойд Ц.Оюунгэрэл гэвэл жорлон санаанд нь буух боловч огт тийм биш. Ц.Оюунгэрэл бол Ц.Элбэгдоржийн хувилсан дүр болохоос гадна АН-д Ц.Элбэгдорж буцаж ирснээс ялгаагүй.
Н.Алтанхуяг яасан юм ? гэж олон хүн асуух байх. Н.Алтанхуяг бол бие даагч учраас тэндээ “түгжигдчихсэн”, дээрээс нь намаасаа хөөгдсөн.
Мөн найруулгын дагуу С.Ганбаатарыг “Та бидний эвсэл”-ээс гаргав. С.Ганбаатар бол Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн “тохирох” хүн, хамгийн сайн санал хуваагч. 2017 онд түүнийг луйвардаж унагасан, одоо бол дэмжих сэтгэл зүй гарцаагүй үйлчилнэ. С.Ганбаатар ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ нуухгүй хэлсэн. ,
Мөн найруулгын дагуу Т.Доржханд хэн нэгний нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлнэ. Энэ нь Ц.Элбэгдорж буюу түүний хойт дүр байвал яахав ?
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Г.Занданшатар нэр дэвшинэ. Харин АН-аас Х.Баттулга яаж ийгээд дэвшиж болох авч энэ тохиолдолд түүнийг “дэвшүүлэн зайлуулах” механизм зайлшгүй үйлчилнэ. Өнгөрсөн 4 жилд АН Ерөнхийлөгч Х.Баттулгад улс төрийн ямар ч, бүр ганц ч дэмжлэг үзүүлээгүй. ҮХ дээр ч, УИХ-ыг тар гэсэн 2 удаагийн санал дээр ч, сонгууль хойшлуул гэсэн 2 удаагийн санал дээр ч АН МАН-ын талд бат зогсож байлаа. Одоо бол “хөгийн муу” Х.Баттулга юу ч хийгээгүй…
Нэг санал хуваагчтай 2 хүн өрсөлдөхөд бантан болдог юм чинь 3 санал хуваагчтай сонгуульдахад бүр ч илүү дажин болно. Энэ бүхнийг ард түмний сонголт биш, харин эртнээс бодож төлөвлөсөн сонгуулийн найруулгаар хийж тохируулдаг гэдгийг ойлгосон бол сайн байна.
Танай “муу” Уянга чинь…
Энэхүү улс төрийн системийн анализ хийсний дараа надаас: “Уянга Та нар тийм сүрхий бүх нөхцөл байдлыг нэвт мэдэж байсан юм бол ямар үхснээ хийж нэр дэвшсэн юм ?” гэж асуух гэж байгааг чинь би сайн мэдэж байна. Энэ нөхцөлд Г.Уянгын тухай ярихаас өөр аргагүй. Тийм ээ, дээр дурдсан нөхцөл байдлын бүхий л хувилбарыг бид тооцож байсан, тэгээд бүх эрсдэл, алдааг тооцон байж нэр дэвших шийдвэр гаргасан. Шууд хэлэхэд бидэн шиг нарийвчилсан анализтай, хийх ажлын тов тодорхой төлөвлөгөөтэй сонгуульд орсон хэн ч байхгүй…
Эхлээд Г.Уянга АН-аас нэр дэвших гэж очив. Гэтэл С.Эрдэнэ үг дуугүй хөөв. Тэгээд бие даан нэр дэвших гэж байтал эргэн дуудаж намаасаа дэвшүүлье гэв. Г.Уянгын рейтинг дээр намын суурь рейтинг нэмэгдэнэ гэж тооцсон нь мэдээж хэрэг. Г.Уянга АН-д 100 сая төгрөг өгөөгүй. Өгье ч гэсэн байхгүй юм чинь…
Бид АН-ын суурь “үй түм” хуваагдсаныг мэдэж байв. Гэхдээ л АН-ын суурь нийт намынхаа шийдвэрийг бүгдээрээ биш юмаа гэхэд нэлээд нь дагана гэж тооцов. АН-ын ерөнхий суурь Г.Уянгыг илт дэмждэггүй юмаа гэхэд эсрэг ажиллахгүй, хорлон сүйтгэхгүй гэж бодов. Г.Уянгыг унагах ажлыг МАН-ын нэр бүхий хүмүүс голлон зохион байгуулж, АН-ын Ц.Элбэгдоржийн бүлэг хавсран ажиллав. Г.Уянгыг нэг удаа унагаад дараагийн 4 жилд нь “өөрөө үхсэн” улс төрчдийн жагсаалт Монголоор дүүрэн байгааг би зориуд сануулж байна…
Бидний гаргасан том алдаа бол АН-ыг хэдийгээр ялагдаж, эвдрэлд орсон ч ямар ч гэсэн нам гэж тооцсонд байлаа. Одоо бол би АН бол нам биш, харин улс төрийн хар захын наймаачид мөн гэсэн баттай дүгнэлт хийж байна. Энэ дүгнэлт МАН-д ч гэсэн хамаарна. Ялгаа нь гэвэл МАН бол зохион байгуулалттай захын наймаачид, АН бол гудамжны наймаачид бөгөөд хоёулаа засаршгүй гэмт хэрэгтнүүд…
Ц.Элбэгдорж гол хүчээ хэд хэд хуваан заримыг нь АН-д шахаж, заримыг нь Электорат эвсэлд гэх мэтээр тараан байрлуулжээ. Энэ нь АН-д сүйрлийн аюултай ч намаа унагачихаад дараа нь “аврах” гэж ирэх нь Ц.Элбэгдоржид л ашигтай. Миний тоолсноор Ц.Элбэгдорж АН-аас 6 дахь удаагаа урваж, намаа хутгалж байна. Тэр АН-ын бүх лидерийг Ерөнхийлөгчөөсөө буухаасаа өмнө устгаж амжсан. АН-д Ц.Элбэгдоржоос өөр лидер байх ёсгүй. Энэ болгондоо тэр МАН-аас “тусламж” авдаг бөгөөд тэд ч тун баяртайгаар “туслаж” заншсан бөлгөө. Үүнийг Монголд МАНАН гэж нэрлэдэг боловч үнэндээ бол “Улс төрийн Харилцан Туслалцах Зөвлөл” мөн. Ердөө л 30 гэр бүл байдаг юм…
Ц.Элбэгдорж “буцаж ирэх” нь АН-ын “дотоод асуудал” мэт харагдаж болох ч үнэндээ бол хэдхэн жилийн дараа МАН-ын амь насыг авч одох нигууртай.
Удахгүй улс төрийн гурван том үзэгдэл болно. Нэгдэх нь: МАН-ын зовлон, будлиан, самуун. Үүнийг дээр тодорхой өгүүлсэн. Ахиад ч ярина. Хоёрдахь нь: АН-ын “шинэчлэл”. Хэрэв Ц.Элбэгдорж буцаж ирвэл АН-ын шинэчлэл үлэмж тун эргэлзээтэй болно. Стратегийн хувьд МАН-д “шинэчлэгдсэн АН” хэрэгтэй болохоос “Ц.Элбэгдоржтой АН” үхлийн аюултай нь эргэлзээгүй. Гэвч ерөөлөөрөө болно биз !!! Гурав дахь нь: улс төрийн шинэ хүчнийг бүрдүүлэх. Энэ рольд Н.Энхбаяр тоглох гэж байж ядаж байна. Түүний “гол зэвсэг” С.Ганбаатар боловч Ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваасны дараа түүнийг “хадгалах хугацаа – 1 жил” дуусна…
Улс төрийн хуучинсаг хүн, хүчнийг сонгуулиар зайлуулна гэсэн чинь: эрх баригч МАН-ын хуучуул, дээрээс нь Ц.Элбэгдоржийн АН, Н.Энхбаярын МАХН гээд хуучин бүхэн улс төрийн талбарт өрсөлдөх болж байна. Энэ бол хуучнаараа үлдэхээс бүр хэтэрч гарцаагүй ухарч сүйрнэ гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл системийн хямралыг шийдвэрлээгүй, шийдэж чадахгүй гэсэн хэрэг.
Энэ нөхцөлд улс төрийн шинэ буюу шинэлэг хүчин бүрдүүлэх маш өргөн талбар нээгдэж манай Г.Уянгыг маш их ажил үйлс хүлээж байгаа нь эргэлзээгүй. Юм болгон учиртай…
Судлаач Х.Д.Ганхуяг
Сэтгэгдэл0
ХАР МАШИН НЭГ ИХ ЦАГААН МӨР АВЦРАХГҮЙ Л БОЛОВ УУ. ХАКЕР ХУУРАМЧ ХҮНЭЭР САНАЛ ХУВААХ ГЭЭД ОЛОН НҮГЭЛ ХИЙСЭН ДЭЭ !!! ЮУ ТАРИНА ТҮҮНЭЭ ХУРААНА.
Амаараа ажил хийдэг иймэрхүү гарууд энэ нийгэмд баасан дээр шавсан ялаа шиг их болжээ.ганц хүрз шороо гаргаж үзээгүй ганц тоосго өрж үзээгүй галзуу эрүүл үл мэдэгдэх судлаач нэртэй нөхдүүд та эхлээд эх орондоо ганц тустай үйл бүтээчих
У.Хүрэлсүх өөртөө итгэлгүй байсны улмаас “найдвартайг хийх”-ээр шийдэж, илт ялах байсныгаа төгс ялалт болгон хувиргаж, тултал нь луйвардав. Энэ бол дараагийн баттай ялагдлын эхлэл мөн.
манай нэрд гарсан эрдэмтэд, урлаг соёлын томчууд шинжлэх ухаан, урлагтаа л сайн болохоос улс төрийн стратеги, заль мэхний хувьд зөөлөн хэлбэл балчир хүүхэд, хатуу хэлбэл усан тэнэг.... судлаач үүнээс бусдыг шал худлаа шаачихаж Уянга бүр бхйргүй Уянгыг Баатархүү Судлаач ... гэх мэт дэмжихээс ард түмэн хог шааруудтай адил сая цэвэрэчихлээ
ХАР МАШИН НЭГ ИХ ЦАГААН МӨР АВЦРАХГҮЙ Л БОЛОВ УУ. ХАКЕР ХУУРАМЧ ХҮНЭЭР САНАЛ ХУВААХ ГЭЭД ОЛОН НҮГЭЛ ХИЙСЭН ДЭЭ !!! ЮУ ТАРИНА ТҮҮНЭЭ ХУРААНА.
Mungunii yanhan shariig uuu
Mungunii yanhan shariig uuu
XАР МАШИНААР ЯГ ГАРГАЯ МАНАЙ ТАЛЫН ГЭСНЭЭ ГАРГАСАН НЬ ЦОРЫН ГАНЦ ҮНЭН.
Тэнгэр ниргэнээ. Юм учиртай. Ард түмнээр ингэж тоглож байж бүгд мөхнө. МАН-н хуурамч ялалт мөхлөө дуудсан
XАР МАШИНААР ЯГ ГАРГАЯ МАНАЙ ТАЛЫН ГЭСНЭЭ ГАРГАСАН НЬ ЦОРЫН ГАНЦ ҮНЭН.
МОНГОЛЧУУД МОРДОХЫН ХАЗГАЙ БОЛСОН БОЛ ОГТ ЮМ БҮТЭХГҮЙ ГЭЖ ҮЗДЭГ. ХАР МАШИН ХЭРЭГЛЭСНИЙХ ОДОО ИД ШИДИЙГ НЬ ҮЗЭЖ ДЭЭ.
ЭРТХЭН ДАХИН СОНГУУЛИА ЯВУУЛСАН НЬ ДЭЭР ДЭЭ
ХАМТРААД САЙХАН ИДЭЦГЭЭНЭ, ТЭМЦЭХ УЛСАА СОНГУУЛИЙН ХОРООНЫ ХУУРАМЧ ДАМБИЙЖААГААР ДАРУУЛЧИХСАН !!!
ХАМТРААД САЙХАН ИДЭЦГЭЭНЭ, ТЭМЦЭХ УЛСАА СОНГУУЛИЙН ХОРООНЫ ХУУРАМЧ ДАМБИЙЖААГААР ДАРУУЛЧИХСАН !!!
ЭД ОРДОО ХАМГААЛДАГ З.ЭНХБОЛДЫГ ХАР МАШИНААР ДАРЖ АВСАН ОДОО САЙХАН ҮНЭГҮЙ ШАХАМ ЗАРАХ ҮҮД НЬ НЭЭГДСЭН ХАРАА БҮҮ САЛГА !!! ТЭГВЭЭС ШУУД ОГЦРУУЛ!!!
ЭНЭ ХҮНИЙ СИСТЕМИЙН АНАЛИЗ ЯГ Л БАЙДАГ !!!
АНГАЙГААД МАНГАЙГААД КНОП Л ДАРАХ ҮҮРЭГТЭЙ БӨХЧҮҮД ЯРУУ НАЙРАГЧ СЭТГҮҮЛЧДИЙГ ХАР МАШИНИЙХАА АЧААР ТАТААД АВЧИХСАН ӨРСӨЛДӨГЧГҮЙ НАЙРЛАЦГААНА ДАА.
АНГАЙГААД МАНГАЙГААД КНОП Л ДАРАХ ҮҮРЭГТЭЙ БӨХЧҮҮД ЯРУУ НАЙРАГЧ СЭТГҮҮЛЧДИЙГ ХАР МАШИНИЙХАА АЧААР ТАТААД АВЧИХСАН ӨРСӨЛДӨГЧГҮЙ НАЙРЛАЦГААНА ДАА.
ХАР МАШИН ХАР ИРЭЭДҮЙ !!!
Энэ нэг их мундаг хүн л байх юм, бичиж бүгдийг мэддэг мундаг гээд байх юм юу хийж гийгүүлсэн хүн юм болдоо
Энэ дэлхий дээр оюуны хөдөлмөрийг хамгийн хүнд бөгөөд хэцүү гэж үнэлдэг. Чи олон юм хуцалгүй далд ор. Миний бичвэр оюун санаагүй чам шиг лаларт ёстой падгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
ГАНХУЯГ ГЭЖ НЭГ ШАЛ ХУДЛАА МЭДЭМХИЙРСЭН, СОЛИОТОЙ АМЬТАН БАЙДАГ ЮМ. БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР САХАЛ АМАА БУДАН ГЭГЧ. БӨӨН ШИЗО. ӨӨРИЙГӨӨ ОДОО ҮЗМЭРЧ ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ. ШАЛ ХУДЛАА СОЛИОРНО. гАНБААТАР САЯХАН ЯРИЛЦЛАГАДАА ЕРӨНХЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮ Й ГЭЖ ЯРЬЖ БАЙНЛЭЭ. ТЭГСЭН ЭНЭ МЭДЭМХИЙРЭГЧ ЭЛИЙРЭГЧ ГАНБАТАР ДЭВШИНЭ ГЭСЭН ГЭЖ СОЛИОРДОГ БАЙН ШДЭЭ_ ЁСТОЙ ХӨХ ИНЭЭД ХҮРЧИХЛЭЭ. ТЭГЭЭД ТЭР ХОРЧИН, ШУНАЛТАЙ УЯНГА ГЭХ АВАГАЙГАА МАГТЖЭЭ. ТААРСАН ТААР ШУУДАЙ ХОЁР
хүрэлсүх нарыг сэтгэл зүрхгүй юм шиг авирлаж ард түмэнийхээ сонголтыг хогын савнд хийчихээд өөрсдийнхөө сонгоно гээд бэлдчихсэн хүмүүсээ гаргаж ирээд юу ч болоогүй юм шиг их хурал ,засагаа бүрдүүлэж байгаа нь үнэхээр уучилшгүй .ганц саяын сонгуулиар хийсэн хорт ажил биш л дээ хар машин орж ирсэн үеэс эхэлсэн луйвар байх гэж бодож байна миний хувьд ийм аймаар луйвар байдагыг 16 оны сонгуулиас ойлгож эхэлсэн юм түүнээс өмнө сонгууль энэ тэрд ач холбогдол өгдөггүй тийм сөхөө ч гүй байлаа .өөрсдийгөө ялсан хэн ч халдашгүй гэж андуурах хэрэггүй гэдэгийг ман -гын хулгайч нарт даадаг тэр хар ламд дахин дахин хэлэмээр байна .элбэгдорж нарын хувьд дахин монголын төр шиг юм руу орохгүй төр шиг юмны хувь тавилан хүрэлсүх нараар дуусана .монголын жинхэнэ төр эзэндээ ирнэ .
АРД ТҮМЭН БҮГД МЭДЭЖ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА
Мангайсан махан толгой Хүрэлсүх удахгүй лай ланчгаа эдэлнэ
АН г анх байгуулах үед 70 жилийн турш нам байгуулж төрийн эрхэнд санаархах ямар ч боломжгүй явж ирсэн хужаагийн эрлийзүүд дээр шоронгоор гэр хийсэн шоронжсон эрүүгийнхэн нэмэгдэж эвсэл байгуулан нам байгуулсан юм. Энэ эхний булингар одоо ч тус намд амь бөхтэй байсаар байгаа юм. санаа нь яг чинжүү мөртлөө ёс зүй нь эрүүгийн хэв шинж ноёлсон. Явж явж намын эрх мэдлийг боловсролгүй балмад эрүүгийнхэн авч чадалгүй гамингууддаа алдсан тул одоо тус намд Монгол улсыг хорлон сүйтгэх,урагшаа нэгтгэх бодлого албан ёсны бодлого нь больж хувирсан юм: Басч болохгүй маш аюултай террорист байгууллага болж хувираад байна.Нэгд сая сонгуулийн өмнө очиж бадар барьсан урд хөршийн ахан дүүсээс нь гадна жижиг орнуудаар тоглож нааддаг соросын сан санхүүгээр дэмждэг тул 7 сарын 1 мэтийн Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булааж авах үйлдлийг өлхөн хийнэ.
Хун нам еронхийлогчийн суудалд 2017 онд орсолдуулнэ гэж ХУН Намын удирдлагууд нь жагсаж байгаад хэлсэн. Тэр хун нь Илжигдоржийн хун юм Байна гэж ойлголоо
Ганаа чи Уянгад үнэхээр нугасгүй юм аа. Монголчууд ийш тийш үсчдэг хүмүүст дургуйг эрхэм судлаач та мэддэггүй бололтой. Нэр хүнд нь навс унасан АН-аас дэвших нь Уянгын хувьд сүйрэл. Үүнийг мэдэхгүй, тооцоолоогүй бол юуны судлаач шинжээч байх вэ??? Баабар та 2 шиг өөрийгөө үргэлж бусдаас дээгүүр тавьдаг хүн Монголд байхгүй.
Энэ нэг зөнөг өвгөн өнгөрсөн хойно нь дандаа мэдэмхийрнэ. Болоод өнгөрсөн юмыг хэн ч хэлж чадна. Дунд нь орж давхиад арчуулсан хэвтэж одоо бүгдийг мэдэж байсан ч гэх шиг. Бас Баабартай барьцана. Тэр Баабар чинь ядаад нэг хүн гаргаад ирлээ. Чиний нам, эвсэл, мөрийн хөтөлбөр гэж юу байна. Юу ч байхгүй. Мэддэг юм бол мэдлэгээ ашиглаад гараад ирэх нь яагаа вэ? Бардам ам шалдан гуя.
Би өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цаг дээр ярьж чадна. Ш/у надад ийм боломж олгодог. Харин чам шиг лалар бол болоод өнгөрсөн үйл явцыг ч гэсэн 3 хоноод мартдаг. Чиний хэмжээ энэ... Судлаач Х.Д.Ганхуяг.
Baabar yamar hun gargasiin be, samraad l ongorson shuu dee
Ганаа маш зөв аналтз хийдэг хүн. Гэхдээ нэг юмыг нь ойлгохгүй юм. Эрдэнэчимгийгээ баллах гэж их муухай үйлдэл хийсэн хужаа хүүхэн бол Уянга шүү дээ. Уянга чинь манай 2 буудлын хужаагийн охин юм л даа.Хужаа зангаа ер нь тавихгүй л юм билээ. Эй дээ хужаа хүн үү.
Хх ха Монголчуудын улс төр гэж маш муу найруулсан сумын төвийн клубын эрхлэгчийн найруулсан концерт л гэсэн үг. ОХУ-ын Хиагтын засаг дарга Хятад улсын Эрээн тосгоны засаг дарга нарт уншигдаж байгаа маш муу жүжиг....
Hayag ni deer ni ul tanih 5 humuus burtguulsen baina gej facebookd....Tsartsaa gej songuuli bolgonoor gardag hen ch haruitslaga huleedeggui!! IBEGazariin udirdlaga ogtsor!! Songuuliin EH ogtsor!!Technology ondor hogson onoo ued davhatsah yamar ch bolomjgui bolgoj bolno doo.Har mashinaar yaj luivardaj boldogiig MAH jinhene utgaar haruullaa!!!
Энэ дуракийг ямар судлаач гэдэг юм бэ? Солиотой элий балай эрээчигч. Яг Баабарын хуулбар
Миний блогт өнөөдрийн байдлаар 3 сая 282 мянган хандалттай байна. Энэ бол Монголын хамгийн олон уншигчтай блог гэсэн үг. Харин чи бол дурак нь тодорхой... Судлаач Х.Д.Ганхуяг.
Сөнгуул гэх тэр хар лай лагийн үр дүнг хэлж өх ухаан эрдэмт хүний үгийг ард бид хүлээж байсым. Ганаа сэцэн ашгүй үнэн мөнийг ухааруулж өглөө. Тэр Дожханд гэг амьтаныг гайхаж цөхрөөд байсым. Их муу ёр байсныг сэцэн та хэлж өглөө. Танд их баярлаж байна.
Ganaa sudlaach uneheer sudlah yum. Ikhenh sudalgaa ni unend tun oir baih yum. Kharin Khurelsuh bolon uls ornii ireh jiliig het kharaar budsan ni khudal baigaasai, zugneed baigaa khyamral ni toiroosoi. Elbegdforj, Sanjiin Bayr Mongol turoos holhon baigaasai, Mongol tumnii zayaa, turiin buyan tegsh baigaasai.
Ихэнх нь үнэнд ойр гэж чи хэлжээ. Ш/у-д тулгуурласан болохоор тэр бололтой. Бидний олон хүн итгэхийг хүсэхгүй юмандаа итгэхгүй, тэгээд залбирах л юм даа...
Ardchilsan nam Bol aluurchid hulgaichid luivarchid deeremchdiin tsugluulga. Ardiin nam Bol hulgaichid luivarchid deeremchdiin hamtarsan tsugluulga Manan bol ardchilsan Nam, ardiin namiig gartaa atgasan Nam damnasan aluurchid hulgaichid luivarchid deeremchdiin mafiin byleglel mongoliig husaj hulgailj baigaa shunaltuud
Сайхан биеэ тоосон лалар шүү.
Sanamsargui zuil gej baihgui manan mafiin hulgaichuud chadlaaraa temtseed duusna Huuk ard olnii demjlegtei tuuniigee battai hadgalj baij hyamraliig davna gedegee medej bgaa
Ter dorjhand gedeg lalar chini UIH-iin chuulgan deer elegee evhej teverchiheed Mongol Toriin hunii shinjgui avgai ayatai yum suuna lee dee
Хамгийн гол нь эрх баригч нам ,АН маш их мөнгө өгч олон хүний саналыг байнга авдаг. Эрх баригчид нь мөнгө тараасан ч ашиггүй байх тийм арга байхгүй бол байнга олонхи болно.Бусад нам эвслүүд мөнгө тараадаггүй болохоор хүмүүс мөнгө өгсөн намд л саналаа өгсөөр байх болов уу. Одоо бүр наймаачид багцлаад 8 хүн саналаа өгвөл 2 сая төг гэж саналыг нь худалдаж аваад гарч байна ш дээ.Тэгэхээр ямарч сонгуулийн тогтолцоо байсан Энэ 2 нам олон санал авна.. Тэгэхээр 3 дахь хүчнүүп гарах хэцүү . МАХН бол нилээн цэгцэрсэг ,Энэ 2 намтай өрсөлдөхүйц нам боловч сонгуулийн найруулгаар 1 суудал өгдөг. Нэг бие даагч гаргадаг. Ерөнхийлөгчийн сонгжуль болох гэж байгаа тул бас нэг нам их хуралд байвал. Бүр гоё гэж тооцоолсон бололтой. МАН -н санал хуваагддаггүй.Нөгөө 3 намын санал хуваагдана.
Oh my God! So bizarre.Tell me please.Why in the World, until Now, would I take your words for ANYTHING? Your article is a bunch of hooey, black Art, believe me. Don't think this writing of yours matter in any way. And stop talking rubbish. We won't be SWAYED by this article even one way or another.My dearest friend,sometimes you are becoming a thing of the PAST. Looks like (the world) teenage girl climate activist.Or wanna just engage in Ad Hominem attacks for this Uyanga Chick. Maybe makes You feel good but that's not the way HISTORY moves forward. Make a coherent argument for your position n then maybe there can be a discussion.Otherwise you'll just look like a HAIRLESS APE screeching in the black Art jungle. Ad Hominems are fun of course.Cheap Thrills.Also stop playing both sides or MULTIPLE SIDES simultaneously. Instead "Cherchez La Femme. C'est La Vie, mon ami " . Mea Culpa. Honey.
Oh my God! So bizarre.Tell me please.Why in the World, until Now, would I take your words for ANYTHING? Your article is a bunch of hooey, black Art, believe me. Don't think this writing of yours matter in any way. And stop talking rubbish. We won't be SWAYED by this article even one way or another.My dearest friend,sometimes you are becoming a thing of the PAST. Looks like (the world) teenage girl climate activist.Or wanna just engage in Ad Hominem attacks for this Uyanga Chick. Maybe makes You feel good but that's not the way HISTORY moves forward. Make a coherent argument for your position n then maybe there can be a discussion.Otherwise you'll just look like a HAIRLESS APE screeching in the black Art jungle. Ad Hominems are fun of course.Cheap Thrills.Also stop playing both sides or MULTIPLE SIDES simultaneously. Instead "Cherchez La Femme. C'est La Vie, mon ami " . Mea Culpa. Honey.
Уг нь сонин сэтгэж бичдэг. Сэрэмжлуулэг егсен зуйтэй санаа бнаа. Бааварын уг хэллэг, будуулэг хараалаас л буу суралц гэж зевлемеер байх юм!
Уул нь ийм махинацыг бид сайн ойлгож авбал улс төр цэвэршинэ шүү дээ. Ганаагийн мэддэг мэддэггүйтэй хэрэлдэж байгаа нөхдүүд ч үнэн захиалгатай байна уу эсвэл тийм тэнэгүүд үү???
Захиалгатай байх
Uyanga AN-iin hevlel medeelliin albanii dargaar esvel PR-chinaar butsaad ajillaval deer baihaa.
Манайхныг боловсролоор нь тоглож хийрхсэн,улс төржсөн,уусан,уурласан,унтсан арлд түмэн болгох барууны хорт бодлого хэрэгжээд мэдлэгүй,тэтгэмж харсан ядуу хүмүүс болгосон. Нийтлэлч байхгүй бол бүүр унтарна. Санаагаа бичдэг хүмүүс бүүр олон байхдаа тустай.Юуч бичээд нийт хүн амынх нь 99 хувь ойлгохгүй болсон доо.
Тийм ээ юм болгон учиртай. Судлаач Ганхуягийн хэлж байгаа үг ч бас их учиртай. Элбэгдорж эргэж ирвэл 2024 оны сонгуулиар цуглаан хийж ард түмнийг ганц хашгируулаад л АН 62 суудал авна. АН-ыг аварч чадах ганц хүн бол Ээбээ мөнөөс мөн.
Зандан болдоо хоёр ардчилсан намыг бүлэггүй болгож нэмээд эвсэл байгуулж санал хуваасныг бичээч лааалрийн өвгөөөн судлаач ухаантай юм бол ш@@даг манд ш@@@лгуулдаг өвгөн
Hujaa tsustai uyanga,bayarhuu gekh met nukhud odoo mongoliin uls turd hereggui ted bugd hyatadiin zaavraar yavna !!
Ганаа чи зарим зуйлийг орхигдууллаа. 2016 оны сонгуулиар санал хувваах гэж бие даагчид 50 саянын унэтэй байсан.Харин энэ сонгуулиар олон бие даагч нарыг МАн, Ан, булэглэлууд санхуужуулээ. Тэдэнд сурталчилгаа хийж хийлээ, хун хуч гаргадаа. Энэнд харин жинхэн Ганаа хамаагуй шуу.
юм юманд гуцдаг хөгшин энэ нохой ингэхэд улс оронд ямар гавьяа байгуусан билээ
537,0 мянган иргэн сонгуульд оролцоогүй бүгдийг эсэргүүцэж байгаа өөр бодлого хэрэгтэй бна
Энэ судлаач Ганаа гэдэг чинь өрөөл татанхай, хүний ёсноос гажууд хийлгүүлсэн, бурханы гэсгээл тамын муу заяат амьтан юм билээ.. Монгоолд бий болох сайн сайханы өмнөөс өмхий шүд амаа билүүдэн суудаг ховдог ханаж цаддагүй бурханы гэсгээл юм билээ..
энэ хуний бичсэн унэний ортой байна.хурэлсух дарга эртхэн шиг ходолж,элбэгдорж,баяр хоерт арга хэмжээ авч,шоронд явуул.монголын тор болон ард тумэнд иймэрхуу луйварчид хэрэггуй шуу.
Хаа ха ха.. Буур элэг хошчихлоо.. Жинхэнэ хошин шог гээч ..бна даа Ганхуяг.н бичсэн зуйлийг сурхий уншаад бсан чинь эцэст нь Уянгыг магтаад оорийнхоо бичсэн бугдийг баллавааа... Тгд болоогуй эээ...ккк Хумуусийн бичсэн комментэд хариу хэруул хийгээд бхаар чинь...ха ха.. Оорийг чинь улс торч..шуумжлэгч гэж хэн чбодохгуй ш дээ..
Энэ хүний бичсэнийг шүүмжлэх гэж яарахаас өмнө хар толгойдоо сайн бясалгавал хандлага нь гараад ирэх юм байна. Дандаа зөв, дандаа буруу гэж байхгүй.Сумаас илүү гарсан тоглолтыг бид үзээгүй л байгаа юм байна.
Манай Уянга гээд л солиороод дуусгах юм аа. Уянгад дурлачихсан юм уу даа.
Хера- Баатрын бөнс долоогч, жинхэнэ мөнгөнд худалдагдсан ДОЛДОЙ өвгөн сайхан тархи угааж, Монголчууд молиго үмхүүлж байх юм аа хаха
Үндсэн хуулиа уншдаггүй юм уу. 55 наснаас дээш дэвшинэ. Занданшатар Фэнгшүй бүгд ирэх жил 51 хүрнэ. Ингэж судлахгүй ээ
Нэг зүйлийг ойлгохгүй байна. Зөв хүн электорат эвсэл - ХҮН, Зүй ёсны нам, МСДН 53 хүн нэр дэвшүүлсэн. Харин Баабарын Электорат хөдөлгөөн МАН-21, АН-14, ХҮН-15 МСДН-13 гэх мэт хүмүүсийг дэмжсэн. Дэмжсэн дүр эсгэж ХҮН-ыг дагзадсан. Энэ хоёр ялгаатай зүйлийг та яагаад мэдсээр байж яагаад Доржханд болон ХҮН-ыг нүд үзүүрлээд байгаа юм. Эбэ Баяр болон МАНАН-ын залгамж хойд дүрийг тэр МАН-21 АН-14 хүнээс хайвал зохилтой.
Шал худал таамаглал. Улс төрийн сенсаци үүсгэсэн дэмийрэл гэгч энэ буюу.
Энэ маанаг хүн Галзуугийн больницоос 6 дахь удаагаа оргож байна!!!
Зочин
Солиотой нөхөр шүү бүх юмыг урьдчилаад мэддэг бурханы хүү Ганаа!
Man gesnee MAXN bolool yawchihlaa ehneesee aldaatai yum uu. Ysiin yum undhxaa boliw. Buduun buduun yarisan uursduu aldaatai humuus zunduu baih yum da
Ганаа ахаа Н.Энхбаярыг наад 2 нам чинь яагаад нэр дэвшихээс нь болиулчихаад байдаг юм?
Uyanga bol yavahgui ni todorhoi.
Энэ өөрийгөө судлаач гэдэг нөхөр хуйвалдааны онолоор юм бичих гээд ядчих юмаа.Тийм их Вангаддаг юм бол сонгуулийн өмнө Вангадахгүй яасан юм ;-)
бид чинь сонгууль өгнө гээд зүгээр жүжигт очдог юм байна даа ман намд төдөн суудал олгоё гэдэг чюмуу за ёстой бид чюуч мэддэггүй юм байна дө сех гяаралтай татан буулгаад дахин шударга сонгууль явуулья
сонгууль бол сайтар найруулсан жүжиг гэдэгтэй чинь санал нэг байна энэ бол яг үнэн одоо харин та эх орныхоо төлөө эх орончдыг дэмжиж яв ганц уянга гээд яахав эх орныхоо төлөө тэмцэж байгаа олон хүмүүсийг олж харвал таныг алсаа боддог оюунлаг эх оронч хүн гэж үзнэ
80% ортой бн бид бүгдээрээ дахин хэлэлцэж 1 хүний дарангуйлалд орохгүй бол энэ байдлаас гарч чадахгүй юм бн
энэ үнэн бид сонгууль өгч хошин жүжигт тоглодог одоо яаралтай өарчлөх хэрэгтэйбайна харин яаж гэдгииг хэлсэнгүй та эх орончдоо олж дэмжээч