Улсын Их Хурлын найм дахь удаагийн Анхдугаар чуулганаар энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намаас Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжиж Улсын Их Хурлын даргаар сонгосон юм.
Ийнхүү түүнийг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас баяр хүргэж, захидал илгээжээ.
ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч В.В. Игнатенко Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн, Байгалийн Улсын Их сургуулийг төгсөгч, Хүндэт профессор Г.Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүсэн байгуулагдсан түүх нь 1894 оноос эхэлдэг тус сургуулийн төгсөгч, Хүндэт профессор юм.
Сэтгэгдэл0
ene huuchinaar bol Erhuugiin Ih Surguuli yum baina l daa. Mongold ch olon myangan meregjilten beltgej ugsun buyantai sain surguuli yum shig baigaa yum.
Aan ene chin huuchinaar bol Erhuugiin Nar Hoz buyu Иркутский институт народного хозяйства yum bainaa. Oilogoloo.
Эрхүүгийн их сургууль биш шүү. Эрхүү хотын Лениний гудамжинд буй "Байгалнуур улсын их сургууль" гэдэг тэр. Орос хэлээр Байкальский Государственный Университет гэдэг. Монгол хэлээр "Байгалийн" гэж болохгүй. Монгол хэлнээ байгаль гэдэг нь оросоор природа гэдэгтэй тохирно. Байгал гэвэл нуурын нэр болно. Байгал нуурын нэрээр нэрлэсэн их сургууль юм даа. Эрхүү их сугуулийн түүх 1918 оноос, Байгалнуур их сургуулийн түүх 1930 оноос эхэлжээ. Хоёул Улсын их сургууль юм.