Гадаадад байгаа монголчуудын нөхцөл байдлын талаар Их Британид гацсан иргэн Э.Эрдэнэсувдтай холбогдож ярилцлаа.
-Таны хувьд тухайн улсдаа хэр удаан ажиллаж, амьдарч байна вэ. Нутаг буцаах иргэдийн бүртгэл, элчин сайдын яамны хамтын ажиллагаа хэр байна вэ?
-Би Английн Манчестер хотод ноднин намар мэргэжил дээшлүүлэхээр хагас жилээр ирээд гацсан. Одоогоор Их Британи болон Ирландад нутаг буцаж чадалгүй тав дахь сардаа гацаж байгаа 370 гаруй иргэн байна. Ихэнх нь буцах хүсэлтээ гуравдугаар сард ЭСЯ-нд гаргасан. Чартер нислэгт багтаж чадахгүй байгаадаа ЭСЯ-ыг буруутгамааргүй байна. Учир нь эцсийн шалгаруулалтыг УОК-ын Шуурхай штаб дээр хийдэг.
Ёстой холион бантан. Өвчтэй, хөгшин, жирэмсэн, хүүхэд, -18 оюутан гэсэн “таван шалгуур”-аар хүмүүсээ чадлаараа татаад байгаа л гэдэг. Гэвч аль төлбөрийн чадвартай, танил талтай хүмүүс нь нислэгт багтаад түрүүлээд харьж байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар иргэдээ “хөрөнгө чинээ”-гээр нь ялгаварлан гадуурхаж байгаа явдал.
Оюутан хүүгээ эргэх гэж Англид ирээд гацсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн чартераар нисэх иргэдийн жагсаалтад нэр нь хоёр удаа багтсан ч нислэгийн зардлаа төлж дийлэхгүйн улмаас үлдсэн.
Бид өнгөрсөн долоо хоногт онлайнаар “Гэртээ харихад нь тусалъя” хандивын аян явуулж, буцах зардалд нь зургаан сая төгрөг цуглуулж өгсөн. Тиймээс долдугаар сарын 26-ны Франкфурт-Улаанбаатар чиглэлийн чартераар буцаана гэж найдаж байна. Энэ бол ганц л жишээ. Ажил орлогогүй хүний газар олон сар гацсан иргэд байдгаа барж орох байх газраа олохгүй тэвдэж явах нь улам ихэсч байна. Хүний нутагт битгий хэл эх орондоо мөнгөгүй хагас жил амьдрах хэчнээн хэцүү билээ.
Бид яах аргагүй ганц хүнд мөнгө босгож тусаллаа. Гэвч хүн бүрт чадахгүй. Тиймээс иргэд нийлж өнгөрсөн сарын 23-нд “Зөвхөн монголчууддаа хилээ нээх, энгийн тарифаар иргэдээ татах тухай шаардлага” Монголын Засгийн газарт хүргүүлэх хүсэлтээ ЭСЯ-даа гаргасан. Элчин сайд бидэнтэй уулзаж, шаардлагыг 25-ны өдөр УОК шуурхай штаб, ГХЯ-ны Консулын газар хүргүүлсэн гэж хэлсэн. Гэвч одоо хүртэл хариу алга. Даажигнаж буй мэт, долдугаар сарын 9-ний чартер нислэгт Англиас найм, Ирландаас нэг хүн багтаасан. Энэ хурдаар бол 370 иргэн энэ жилдээ ч нутагтаа буцаж чадахгүй.
-Цар тахлын улмаас дэлхий нийт хилээ хаагаад хагас жил боллоо. Үүнээс болж олон мянган монгол иргэн гадаадад гацсан. Энэ хугацаанд ажил, амьдрал хэрхэн өрнөж, нөхцөл байдал ямар байна вэ?
-Би хагас жил суралцаад гуравдугаар сард харих ёстой байлаа. Манай сургуульд олон улсын оюутнууд сурдаг л даа. Итали, Испани, Франц гээд Европын орнуудад ковидын өвчлөл ид дэгдэж эхлэхэд сургуульд ханиадтай халуунтай оюутнууд, багш нар их болсон. Сэжиглэснээсээ болоод би ч ганц хоёр хий ханиалгаж эхэлсэн. Бас амт үнэр муу мэдэрч байсан болохоор өөрийгөө гэртээ тусгаарлаж, дахиж сургуульдаа очилгүй хичээлүүдээ онлайнаар дуусгасан.
Түр хугацаагаар ирсэн болохоор эрүүл мэндийн даатгал байхгүй, тухайн үед Үндэсний Эрүүл Мэндийн Сервис (NHS)-ийн зааврын дагуу гэртээ тусгаарлагдаж, ковид шинжилгээ өгч чадаагүй, тэгсгээд өвчний шинж тэмдэг ч намжсан. Ковид мөн бишийг мэдэхгүй. Ковидоос болж түрээсийн байрны эзэн үргэлжлүүлж суулгах хүсэлгүй байгаагаа хэлсэн. Түүнээс хойш гурван сар гаруй сайхан сэтгэлт гадаад, дотоод найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлж байна. Монголд байгаа хүмүүс гадаадад гацсан иргэдийг “Зугаа цэнгэл хөөж, нутгаа хаяж явсан” гэх мэтээр зүсэн зүйлээр хэлж дайрах юм. Эндээ ажил хийе гэхээр сургалтын түр вийзтэй хүмүүс ажиллах эрхгүй. Эрхтэй байлаа ч суурин иргэд нь ажилгүйдэлд өртөж байхад явуулын хүмүүст ямар ажил олдох вэ дээ. Хэрэглээний зардлаа гэрээсээ авч байгаа.
Монголд бас хөл хорио тавигдахгүй байгаа болохоор тэд маань ч мөнгө төгрөг муутай. Хамаатан, найз нөхөд санаа нь зовж хэдэн төгрөг цулуулж өгдөг. Мөн Манчестер дахь сайн үйлсийн аян, Лондон дахь Монголчуудын холбоо оюутнуудад хүнсний ваучер өгч буян болж байгаа. Тэднээс гурван удаа тусламжаар хүнс авсан. Хэдий цөвүүн цаг нүүрлэсэн боловч монгол хүмүүсийн бие биенээ гэх сайхан сэтгэл сайн цагт байгаагүйгээр тод гэрэлтэж байгаад залбирч байна. Бид Ковидын хоёр дахь давлагаанаас өмнө эх нутагтаа хөл тавих л хүсэлтэй байна. Төр засаг маань биднийг авч чадахгүй юм бол бид эжий аавдаа, үр хүүхдэдээ, хань ижилдээ хөлөөрөө, хөлөөрөө биш бол элгээрээ мөлхөөд ч болов очно.
-Олон хүн орох оронгүйн улмаас сүм хийд рүү очиж байна гэх зэргээр таагүй мэдээллүүд гарах юм?
-Дэлхийн 30 гаруй оронд гацсан монгол иргэд цахим орчинд нэгдэж, оршин сууж байгаа орнуудынхаа ЭСЯ-аар дамжуулан Засгийн газарт шаардлага хүргүүлсэн боловч дорвитой хариу аваагүй. Тийм болохоор бид Хүний эрхийн комисс болон Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар өмгөөлөгч авч ажиллаж байгаа. Тэгээд ч бүтэхгүй бол Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдээс гарт минь үлдсэн цор ганц эрхийнхээ дагуу Олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандъя гэж шийдсэн.
Үндсэн хуульд иргэн бүр амьд явах, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эх орондоо эргэж очих, хөрөнгө чинээгээр гадуурхагдахгүй байх, төр захиргааны байгууллагад хүсэлт өргөдлөө гаргаж шийдвэрлүүлэх, нэр төрөө хамгаалуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, сонгох зэрэг 18 эрхийг эдэлнэ гэж заасан. Гадаадад гацсан иргэд хүнд ноцтой гэмт хэрэг хийж “бүх эрхээ хязгаарлуулсан” шоронгийн хоригдлоос ч долоон дор амьдарч байна. Америкт оюутан охин дээрээ очоод гацсан гэр бүлийн хоёр аргаа бараад Христийн сүмд очиж хоног төөрүүлэн, тэндээсээ хүнсний тусламж авч байна гэж холбогдсон. Солонгост ч ийм жишээ олон байгаа.
Ажилгүй олон сар гацсанаас Монгол дахь байрны лизингийн төлбөрөө төлж чадахгүй, өндөр хүүтэй өр төлбөрт унаж буй өчнөөн зуун жишээг гадаадад гацсан монголчууд хэлдэг. Миний хувьд Монгол дахь ажлын газраасаа хагас жилийн чөлөө авч ирсэн ч одоогийн нөхцөл байдлаас болж ажлын байраа хадгалж үлдэх аргагүй болоод байгаа. Хилийн чанад дахь иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудал хөндөхөөр Монголдоо байгаа иргэд өөрсдийнхөө “амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах” эрхийг сөргүүлж тавиад загнахыг хараад их харамссан.
Цөөн хүн амтай ардчилсан улсад маань иргэн бүр нь эрдэнэ байх учиртай. Гэтэл хилийн чанадад 10000 эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байхад “биднийг бодоод та нар минь битгий ирээч” гэж хэлж байгаа элэг нэгт ах дүү нар минь дэндүү хүнлэг бус, даанч энэрэлгүй санагдана.
-Хил нээгдэхийг хүлээсээр гадаадад олон хүн нас барж байгааг гадаадад гацсан монголчууд хөндөж шаардсаар ирлээ. Та бүхэн үргэлж холбоотой байдаг байх?
-Хил нээхийг хүлээж тэсэлгүй эмнэлгийн орон дээр нас барж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна. Америк, Швед, Солонгос, Японд ковидын халдвар болон бусад өвчний шалтгаанаар иргэд нас барлаа. Шууд холбоотой гэж хэлж чадахгүй ч олон сар хөл хорионд хоол унд муутай байсан оюутан Польш улсад амиа хорлолоо. Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан бүсгүй 21 хоногийн карентиныг даалгүй нас барсан гунигтай түүхийн гэрч болцгоолоо.
Англид ч сэтгэл гутралаас болж эмчийн хяналтад орсон хэд хэдэн оюутан байна. ЭСЯ өдийг хүртэл иргэдэд ямар ч бодитой тусламж үзүүлээгүй. Харин Лондон болон Манчестер дахь монголчууд эдгээр оюутанд хүнсний тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсээр ирсэн. Суурин байдаг монгол айлууд байрнаасаа хөөгдөж, сэтгэлийн хямралд орсон оюутнуудаас ганц нэгээр нь гэртээ авч сувилж байгаа явдал ч байна.
Төр засаг маань, гадаад дотоодод байгаа монгол иргэдийн хэн нь ч ийм хүнд цаг үеийг туулж байсангүй. Мэдлэг, туршлага, бэлтгэл байхгүйг ойлгож байна. Гэвч тав хоног биш, таван сар өнгөрч байхад өдийг хүртэл харьж чадахгүй төр засагтаа гомдож цөхөрсөн иргэдийн дуу тасрахгүй байна шүү дээ. Байдал ийм байхад жилдээ 400 сая жуулчин хүлээн авна гэж яаж төсөөлж чадаж байна вэ. Энд ямар ч эрүүл ухаан, логик алга.
-Дэлхий нийт цар тахлын хоёр дахь давлагаа эхэллээ гэж сануулж байна. Энэ аюулаас амжихын тулд гадаадаас иргэдээ татан авч байгаа өнөөгийн бодлого шийдвэрээс өөр ямар гарц гаргалгаа байна вэ?
-Хоёр дахь давлагаа эрт оройгүй эхлэх нь гарцаагүй. Англи болон Европын улс орнууд хөл хориогоо сулруулж, чөлөөтэй нэвтэрч байна. Хилийн чанадад гацсан иргэдээ энэ давлагаанаас өмнө хурдтай татаж авахыг бид шаардаж байгаа. “Монгол Улс хоёрхон онгоцтой, цөөхөн буудалтай, мөнгөгүй ядарсан улс шүү дээ” гэж ам таглахаа одоо болих ёстой. Онгоц, байр асуудал огт биш.
Чехийн Дотоод хэргийн яамнаас тус улсад гацсан монгол иргэдийг үнэгүй хүргэж өгөх санал тавихад УОК зөвшөөрөөгүй.
Филлипинд гацсан иргэд “Хүннү эйр” компанитай нислэгээ тохирч, тусгаарлагдах байраа хүртэл олсон байхад УОК мөн л зөвшөөрөөгүй. Бельгид гацсан иргэд ч хоосон хаалга мөргөсөн. Малайзад гацсан иргэд МИАТ-аас хавьгүй хямд зардалтай нислэг хийлгэхээр тохирч, УОК руу зөвшөөрөл хүсэхээр хөөцөлдөж байна. Яагаад бид энгийн тарифаар харьж болохгүй, заавал МИАТ-ын хоёр талын зардлыг гаргах ёстой гэж.
Харсаар байтал гурван тэрбумаар усан оргилуур, наадам хийж байна. Олон тэрбумаар сонгууль хийж, донор байгууллагуудаас зуу зуун сая ам.долларын буцалтгүй тусламжийг Ковидтой тэмцэх гэж авлаа шүү дээ. 10 мянган иргэнийг 40 удаа нисээд л авна. Сэтгэл л дутаад байгаа юм болов уу даа.
Мөн Монголын талаарх мэдээлэл улам хаалттай болж байгаад санаа зовж байна. Манай нийгэмд чөлөөт байдал хумигдаж, дарангуйллын өнгө аяс тодорч байна. Ялангуяа, УИХ-аас баталсан Ковидоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг далимдуулж эрх баригчид иргэдийг төрөл бүрээр хааж боох гэж оролдох болсон нь мэдрэгдэж байна. Үзэл бодлоо илэрхийлэх, шаардлага хүргүүлэх, цуглаан хийх үеэрээ цагдаа хүчнийхэнд хөөгдөж туугдсан, баригдаж саатуулагдсан хүмүүсийг сошиалаас олон харсан. Хүн бүр мэдээллийн эрх чөлөөгөө эдэлдэг, дуу хоолойгоо илэрхийлдэг байгаасай. Хүн бүрт хөгжлийн тэгш боломж олдоосой. Ийм л зүйлийг хүсэж байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Санал нэг байна аа!
....ямар хумууст санал огч замгийн эрхэнд гаргаснаа.одоо ойлгож эхэлж байх шиг..эх орноо толоолж гадаадад суугаа дипломат ажилтнуут нь маш их хунд сурталтай сэтгэлгуй хумуус бдг юм бэ???УХ-иар олгогдсон амьд явах эрх маань хаачив аа??тэр заалтыг нь хасчихву
Буцах боломж байгаа боловч түүнийг өөрсдийн ашиг, мөнгө, шунахай сэтгэлдээ автсан төр засагт хэлэх үг олдохгүй юм. Эдгээр хүмүүс дотор иргэдийн төлөө сэтгэл гаргах шийдэх хүн байхгүй гэхээр гайхмаар гомдмоор.
АНУ гацагч . үнэхээр хэцүү байнаа арга барилаа өөрчлөөд. санаачлагатай хурдтай ажиллаач хүлээж бай тэсч бай гэсэн хүлээсэн тэссэн одоо цаашид аргагүй боллоо
Онгоцоор татах асуудал биш байх. Гол гь байрлуулах байр, хяналт хийх эмч, цагдаа л асуудал юм шиг. 50.0 төг өөр байр, хоол 21 гэдэг газар жаахан бага л байх шиг байна даа. Харин мөнгөний зөрүүг нь улсаас олговол байрны асуудлаа шийдэж болох байх.
МИАТ гэж нэг шуналын тулам байна. Нэг талдаа хоосон нисэж байгаа гээд хүмүүсийн билетний үнийг өндөр болгосон хирнээ гадагш нисэх хүсэлт өгсөн хүнээс мөн адил өндөр зардал авч байна. Мөн ачаа тээвэрлэж байна. Ингэхээр 1 нислэгээр энгийн үеийн 2 нислэгийн мөнгө хийж байна. Энэ байдлаа болиод хүмүүсээ бодсон шийдвэр гаргаачээ.
HURELSUHEE CHI MONGOL ETSEGIIN ZAN GARGAJ BOLOHUI YUM UU
Sanal neg baina. Covid oor dalimduulj setgelgeend uurchlult hiij baigaa ni anzaaragdaj baigaa.
УОК маань гадаадад байгаа иргэдийн өргөдлийг нь бүгдийг нь цуглуулаад мөнгө хийгээд байгаа юм болов уу.
эргуу мафижсан тушмэдтэй улс иргэдээ ингэж ялгаварладаг юм байна!! бид цоохуулээ шуудээ!!!манан мафын тансаглалыг нэг сар хаахад л иргэдээ татах монго гарна!!!
chi end baihdaa baar sav hessen yum l bsan shd ugaasaa naana uh za 3 say hunii ami nas yarigdaj bna almasaa
Ха ха ха
үйлийн үр гэж байдаг юм шдэ. хэн нэгнийг үх гэж байгаа чи бөгөөд чиний ойр дотны хүнд л очно доо
Монголчуудыг хагалан бутаргах нь хэнд ашигтай вэ, айлган сүрдүүлж байгаад сонгуулиа хийгээд гадаадад байгаа иргэдиынхээ сонгох эрхийг боомиллоо, одоо гадаа гарсан бол амиа бод бид наадах гээд завгүй гэцгээсэн улс. Хүрэлсүх тархи угаах тактик сайн хэрэглэдэг, худлаа хоосон сүржин ярихаас цаашгүй, ялгаагүй хор хутгадаг, цэргийн дэглэм л гэж мэдэхээс биш иргэн хүний эрх, амь нас, амьдралыг дээдлэх хүнлэг энэрэнгүй хүн биш, ийм хүнийг өөгшүүлбэл цэргийн диктатур тогтох вий
Яг үнэн хэлжээ
TAA MUUCAIN XYNII SHIBSHIG BOLCON 76-N BAACNUUDAA TAA NAR KOBID-19 MONGOL YXER YXEJ YREGDEEG GEJ XUTSAAD BAIGAA BIZ DEE GADAAD ULCAD MONGOL YXRYYD YREGDEJ BAGAAG TAA MUUCAINUUD YUU GEJ XELEX BEE MONGOL YXER BISH GEX YY XYREL-XYY DARGAA GADAADAD BAIGAA YXRYYDEE MASH XURDAN MASH BAGA ZARDLAAR MONGOLII BILCHEERTEN ABCHIR ODOO L CHAMAIG YAMAR CAID GEDGIICHIN XARMAAR BAINA
ENE XYREL-XYY MONGOL ULCAD BOLON MONGOLCHUUDIIN TOLOO YUUCH XIIJ CHADAXGYI TER XYREL-XYYG CONGOCON YXER MALUUD TA NAR XARJ BAIGAA BIZ DEE UXNA-CYXIIN ARCHAAGYI XOG GEDEG N XARAGDAJ EXELLEE GADAADAD BAIGAA XEDEN MONGOL YXRYYDEE TATAJ ABCH CHADAXGYI JINXEN ARCHAAGYI ARGA UXAAN CULTAI XARIUUGYI ERONXII CAID YUM DAA
XYREL-CYXEE CHI MONGOLOO,MONGOLCHUUDAA XARLAN XAMGAALNA XALAMJLAN XAMGIIN BAYAN BOLGON GEJ ORLOOD BAICAN ODOO ORILJ BAIGAAD TER GADAAD ULCAAC MONGOLCHUUDIIGAA ABCHIR
MONGOLCHUUDAD XEN GEECH NOBSHIN YXER-MONGOLCHUUD GEDEG NERIIG OGCON YUM BOL YAG TAARCAN NER XARALCAN BAINA DAA ODOO TER CAARAL XASHAAND 76-N CAIXAN TARGAN YXRYYD TAB TUXTAI BILCHIJ BAINA
АН Эрдэнэ гарсан бол гадаадад байгаа та хэдийг бүр авахгүй болох байсан. Хүрэлсүх сайдаа энэ иргэдээ маш яаралтай, маш хянамгай татан аваачээ. Хээр гэр кемп зохион байгуулаад тусгаарлаад болдоггүй юм байх даа. Ирсэн нэгэн нь бас давраад хэл үг гаргаад арын хэддээ бас гай болох юм даа.
Uok-iin neg odriin ajiltai irged taniltsaj boloh uu. Yag yu hiidgiig n oilgohgui um. Shireenii ard suugaad l avilga ogoh hun huleelgeed suuj baidag um shig bna
Manai tur zasag vneheer daranguilliin sindromtoi ni ene tsagt mash tod haragdaj bna. Ene hvn ih zuv yarisan bna.
XYREL-XYY GEDEG TOLGOITOI XAR TENEG ULC TORCHID GADAADAD BAIGAA XEDEN MONGOLCHUUDAA TATAJ ABCHIRCH CHADAX BOLOB UU DAA UUL N XEDEN XYN ARAI YADAN ABCHIRCAN NOGOO XUUCHIN ONGOTSNUUDAN EBDREED EXELCEN
Yag unen. Darga nar uursdiihuu huuhed avgainaraa tataj avaad busad humuusiig avahgui bga. Odoo bur business bolson hunees buun mungu neheed l suuj bna. Odoo bolimoor yumaa!
дарангуйлаллын шинж гэдэг аягүй сонсогдож байна
Буцааж аваач гэж зүгээр гуйхын оронд дарангуйлал марангуйлал гэж төр рүүгээ дайрсан хэнээтэй этгээд вэ? Төр байдаг чадлаа шавхан иргэдээ татаж авч, тахлын аюулыг даван туулж байгаа билээ.
Буцааж аваач гэж зүгээр гуйхын оронд дарангуйлал марангуйлал гэж төр рүүгээ дайрсан хэнээтэй этгээд вэ? Төр байдаг чадлаа шавхан иргэдээ татаж авч, тахлын аюулыг даван туулж байгаа билээ.
Буцааж аваач гэж зүгээр гуйхын оронд дарангуйлал марангуйлал гэж төр рүүгээ дайрсан хэнээтэй этгээд вэ? Төр байдаг чадлаа шавхан иргэдээ татаж авч, тахлын аюулыг даван туулж байгаа билээ.
Hudlaa yariad bai
Heer ger huree bariad awii gewel neg bolomj..geed uchnuun bhiin kommunistuud zasgiin erhend garhara ard tumnee husur haydgiin jishee
Монголчууд цөөхөн учраас , иргэдээ яаралтай татан ав ч ажлаа 100% хийгээсэй гэж УОК- т хүсч байна.Тэд маань зугаалах гэж я ваагүй монголд ажилгүй байгаа ар гэрээ тэжээх, цаашлаад орон байртай болгох гэж зарим нь ажил хийж доллар олж монголдоо я вуулдаг, хамгийн шилдэг хүмүүс минь гадаалад гац лаа, 2 дахь давалгаанаас өмнө элэг нэгт ах дүү нараа авчрах юмсан лаа! Наадмаа болиод нислэгээ хийгээчээ гэж шаардаж байна !!! Шаардаж байна!!! Шаардаж байна !!!
Оросын цэргийн онгоцыг " За ахаа" гээд айнгуутаа шууд авсан, Катарын онгоц, хүмүүнлэгийн онгоц авлаа, одоо нисээд аваачаад өгье гээд байгаа Lot airways, Wizzair ийн онгоцыг аваачээ, зөндөө буудлууд жуулчингүй хоосон байна, нэг онгоцоор очсон 200 хүнийг 4 резидент 1 эмч хариуцаж байгаа юм байна, сүүлд очсон хүмүүсээс халдвар илрэхгүй байна. Сонгуулиа, наадмаа хийлээ одоо боллоо ш дээ, гадны онгоцыг аваач ээ, миатын алдагдалыг биднийг тарчлааж байж нөхүүлж байна шдээ
Нээхгүйээ. Бөөн бизнес ш дээ. Дарга нарын
Яг үнэн энгийн тарифаар зөвхөн монгол хүмүүсээ аваасай
Хахууль өгсөнийг нь оруулаад өгч чадахгүйг нь зориуд авахгүй гацаагаад бна гэж харж бна. ОУБ өгсөн 850 тэрбумаар иргэдээ хангаллтай авчраад байрлуулаад хооллоод гаргах мөнгө шүү. Вирусээр зориуд мөнгө хийж сонгуульдаа хэрэглэх гэж бна энэ МАН
Зөвхөн монголчууддаа хилээ нээгээд, маш сайн хорои цээрээ бариад байхад болохгүй юм байхгүй шүү