ЛОНДОН. /BBC/. Хонконгт үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “TikTok” хавсралт тус хотын зах зээлээс гарна гэдгээ мэдэгджээ.
“Сүүлийн үед болсон үйл явдлуудтай холбогдуулан бид “TikTok” хавсралтын Хонконг дахь үйл ажиллагааг зогсоохоор шйидвэрлэсэн” гэж “ByteDance” компанийн хэвлэлийн төлөөлөгч “BBC” сувагт мэдээлсэн байна. 
 
“Reuters” агентлагийн мэдээлснээр, “TikTok” Хонконгийн зах зээлээс “ойрын өдрүүдэд" гарах ажээ. Мөн энэ долоо хоногт “Facebook”, “Twitter” Хонконгийн цагдаа нартай хэрэглэгчийн мэдээллийн талаар хамтран ажиллахаа “түр зогсоож” буйгаа мэдэгдсэн юм.
 
БНХАУ-д төвтэй “ByteDance” компани нь богино дүрс бичлэг байршуулдаг “TikTok” хавсралтыг дэлхий даяарх хэрэглэгчийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд эх газрын Хятадаас гаднах хэрэглэгчдэдээ зориулан гаргажээ. Хятад хэрэглэгчийн хувьд тус компанийн “Douyin” нэртэй ижил хавсралтыг ашигладаг байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг