Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан Гомбожавын Занданшатарт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.
Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын Анхдугаар чуулганаар түүнийг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн нь итгэл хүндэтгэл үзүүлж, үүрэг хариуцлага хүлээлгэж буйн илэрхийлэл юм гэдгийг Бүлгийн гишүүд онцоллоо.
Түүнчлэн парламент дахь сөрөг хүчинд хүндэтгэлтэй хандаж, гаргасан шийдвэр, хүсэлт шаардлагад анхааралтай хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл0
Амжилт хүсье. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Сөрөг хүчин байна гэдэг эвдэрнэ үг биш. Монгол улс мандан хөгжиг
Vнэн vv?! АН-хан ингэхгvй дээ!! Хэн нэгэн зургийн Эвлvvлэг хийж тоглож байгаам биш vv??!!
Э-нүүдийн үе үндсэндээ өнгөрлөө Э-нүүдийн үед СӨРӨГ хүчинг Э-гээр эхлэдэг ЭСРЭГ хүчин буюу юу л байна зөв буруу хамаагүй эсэргүүцдэг бүлэг байж билээ Одоо бол бурууг залруулж зөвд хөмтардаг сөрөг хүчин болсоон. Эвтэй бол хүчтэй Эрлийзүүд битгий атаарх