“Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа.
Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрэлхэг залуусаараа бахархаж явдгаа хэлмээр байна. Дэлхий даяар дэгдэж буй цар тахлаас гадна Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө өөрийн эрүүл мэндээ үл хайхран ажиллаж буй ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд НЗДТГ, нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Ус сувгийн удирдах газар дуу нэгтэйгээр дэмжиж ажилласан.
Тарж болохуйц аюулыг цэвэрлэж, байгальд саарал усыг хүргэж буй цэвэрлэх байгууламжийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Онцгой комисст тавьсны дүнд өнөөдөр орон сууцны батламжийг өгч байгаадаа баяртай байна” хэмээсэн юм.
Хортой нөхцөлд ажилладаг ажилтнуудын орчин нөхцөлийг сайжруулахаар 250 мянган метр куб багтаамж бүхий бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд анхаарч ажиллаж буй Ус сувгийн удирдах газрын нийт ажилтан, алба хаагчдад талархаж байгаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэллээ.
Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн ажилтан Б.Оюунбаатар “Залуучуудаа дэмжиж, бидний нийгмийн асуудлыг анхааран шийдвэрлэж байгаад баяртай байна” гэсэн юм. Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчин Т.Энхбаатар “Би байгууллагадаа зургаа дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаад баяртай байна. Ус сувгийн удирдах газар болон НЗДТГ-ын нийт хамт олонд талархснаа илэрхийлье” гэлээ.
Сэтгэгдэл0
bisda ene teneg sistemee bolioch ee, tsaling jigd nemeech. MAN uyed ene soliorol bur gaarah yum. Tegeed dargiin doldoinuud, hamaatanuud shaachihna.
Засварчинд нэг өрөө байр харин өөрсөддөө бол хаус авцгаана биз биз...
баруун солгойгүй газар зарсан Төрхүү гэдэг усан толгой УСУГ ийн даргаар 4 жил ажилсандаа..шинэ засаг нь одоо солидоггүй юм байхдаа
Яахав дарга нартайгаа хувааж идсэн нь он удаан жил болоод байгаа.
Энэ доор янз бүрийн юм бичээд байгаа хэдэн атаархсан лалруудыгээ... Хүнд нөхцөлд ажилладаг, та муусайн монголчуудын баасыг цэвэрлэдэг гэмгүй залуус байртай болж байна даа. Харин ч илүү олон хүнийг байртай болгох хэрэгтэй.
Яасан чи муу самараа яс горьдоо юу. Чам шиг залхуугын хийдэг ажил биш байхөө
Bayr hurgey hedhen ch gesen zaluusiin niigmiin asuudliig shiidej ugsund
Жинхэнэ үхэрнүүд дээ, 1 засварчинд айр өгч халхлаад ард 10 дарганцар даргын хамаатанууд байр шааж бхд боль л доо
Yamar shan medee be hund nuhtsuld ajildag humuust
Shagnal yag zub ezeddee ochson bn
Сайхан мэдээ байна
Сайхан мэдээ байна. Төрхүү дарга ч залуу хүн гэхэд хамт олныхоо төлөө л гэсэн сэтгэлээр ажилладаг мундаг удирдагч шүү
Төв цэвэрлэх дээр ажилладаг алба хаагчид туйлын хүнд хөдөлмөр эрхлэдэг юм билээ. Түүнийг ойлгож хүлээн авсан УОК НЗДТГ т талархаж байна. УСУГ-ын даргын хувьд ажилчид нь ам сайтай юм билээ. Сөрөг мэдээ түгээгчид цөөхөн монголчууд дунд дэндүү олон болсон юмдаг уу даа.
Bayar hurgeye. Zaluuchuudaa demjsen saihan medee bna. Ajiltnuudiin niigmiin asuudliig uneheer demjdeg mundag darga shuu. Tsaashdiin ajild ni amjilt huseye.
Энэ доор янз бүрийн юм бичээд байгаа хэдэн атаархсан лалруудыгээ... Хүнд нөхцөлд ажилладаг, та муусайн монголчуудын баасыг цэвэрлэдэг гэмгүй залуус байртай болж байна даа. Харин ч илүү олон хүнийг байртай болгох хэрэгтэй.
shn ajil hiisn bnaa bayr hurgey urgeljluuleed ih zuil butegere
Сайхан нүдээ олсон шийдвэр байнаа.
Нүдээ олсон шагнал.баяр хүргье.Цэвэрлэх байгууламжинд ажилладаг хүмүүс үнэхээр хүнд нөхцөлд хүнд хөдөлмөр хийдэг
zaluusiig ingej l demjih heregtei bayar hurgey dahiad olin zaluus oron tsuutsand hamragdaasai gj husej bn