СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга Пак Вон Сон сураггүй болсноосоо хойш хэдхэн цагийн дараа нас барсан байдалтай олдлоо гэж Цагдаагийн газар мэдээлжээ.
Цагдаагийн эрэн хайх баг хотын даргын цогцсыг өргөөнийх нь ойролцоох “Букак” уулын ойгоос олжээ. Түүнийг амиа егүүтгэсэн хэмээн таамаглаж байгаа ба цагдаа нар нас барсан шалтгааныг нь тогтоохоор төлөвлөж байна.
 
Өдгөө 64 настай Пак Вон Сон өмнө нь ажиллаж байсан эмэгтэй нарийн бичигтээ бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаад байсан бөгөөд уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааu явуулах төлөвтэй байжээ.
 
Уг ажилтан “хүсээгүй байхад биед нь хүрсэн”, “зохисгүй” зурвас илгээсэн тухай албан ёсны гомдлыг Цагдаагийн газарт лхагва гарагт гаргасан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
“Сөүл хотын Цагдаагийн газарт гомдол ирсэн” гэж нэрээ нууцалсан цагдаагийн ажилтан мэдээлсэн боловч мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Цогцост гадны нөлөөгөөр амиа алдсан шинж ажиглагдаагүй” гэж цагдаагийн ажилтан мэдээлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулна гэж нэмж хэлжээ.
Аав нь гэрээслэлтэй төстэй үг хэлээд гарснаас хойш 4-5 цаг өнгөрч байгаа тухай Пак Вон Соны охин оройны 17:17 минутын орчимд цагдаа нарт мэдээлсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг