sonin.mn
Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн нислэг өнөөдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 18:20 цагт газардлаа.
 
“Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн  онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирээд байна.
 
Ингэснээр энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.