Засгийн газар өчигдөр хуралдаж, 2020 оны Улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж, тодотголын задаргааг танилцуулав. Сангийн сайдын хувьд төсвийн тодотголд тийм ч таатай ханддаггүй. Ялангуяа 2020 оны төсөв буюу сонгуулийн жилийн төсөвт тодотгол хийхгүй хэмээн нэлээд гүрийсэн. Тэрээр энэ талаар бараг 10 гаруй удаа мэдэгдэж гүрийсээр сонгуультай золгосон санагдаж байна. Хэрэв тодотгох нөхцөл байдал үүсвэл сайдын ажлаа өгье гэж хүртэл хэлж үзсэн.
Харин сонгуулийн дараа буюу МАН ялалт байгуулснаас хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үзэл санаа, тооцоолол өөрчлөгдлөө. 2020 оны долдугаар сарын 1-ний өдөр тэрээр “Намын мөрийн хөтөлбөр болон бүтэц бүрэлдэхүүнээс шалтгаалж төсвийн тодотголоо хийнэ” гэсэн байх юм. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд төсвийг задлахгүй, тодотгохгүй гэсэн нь сонгууль өнгөрөхийг хүлээсэн, түр аргацаасан мэдэгдэл байжээ.
Сонгуулийн жилийн төсөв буюу 2020 оны төсвийг МАН урьд өмнө төсвийн түүхэнд байгаагүй 11.7 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцоолсон. Улмаар 13.8 их наяд төгрөгийн зарлага, 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан байдаг. Эдийн засгийн өсөлтийг 2020 онд зургаан хувиар тооцоолж, ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталснаар манай улсын нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдэх нөхцөл үүссэн. Мөн төсөвт сумын төвд барих соёлын болон спортын барилга байгууламжийн хөрөнгийг хамгийн олноор тусгав. 68 соёлын төв барих бол сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд гэж байсан ч эдийн засагчид сонгуультай холбон тайлбарлаж, Сангийн сайдаас төсөвт яаралтай тодотгол хийхийг шаардаж байсан юм. Төсөв шударга бус хөрөнгө оруулалтыг өөгшүүлсэн, хувийн хэвшилд дарамт авчрахаар байгааг МҮХАҮТ-аас мэдэгдсэн билээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсөв батлагдсан даруйд хориг тавьж байв. Энэ бүхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөв задлахгүй, тодотгохгүй” гэсэн ганцхан л хариулт хэлж, бүхний амыг таглаж байсан билээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлсэн үгнээс эргэн сануулахад,
2019.12.10-ны Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр ЕТГ-ын дарга З.Энхболдод хандаж “Төсвийн зарлагыг хэтрүүлсэн асуудал байхгүй. Наадах чинь ямар ч үндэслэлгүй, худлаа. Хуулиа судал, унш. Уншсанаа сайн ойлго. Ойлгосныхоо дараа ярь. Хоригийг хүлээж авах боломжгүй.
2020.01.02-нд Өөрийн твиттер хуудастаа " Шинэ оны мэнд хүргэе. 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэдгийг баттай хэлье" хэмээн бичжээ.
2020.03.04-нд Хэвлэлийн хурлын үеэр “Төсөв тодотгохгүй гэж би дөрөв дэх удаагаа хэлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг нэлээд сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даван туулах боломж бий. Тэгэхээр төсөв тодотгохгүй гэдгийг дахиад хэлье.
2020.03.18-нд Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай зарим хүн ч төсвийн зардлыг хасахыг шаардаж байгаа. Үүнийг Сангийн сайдын хувьд би хэзээ ч хийхгүй. Бодлого маань хэвээрээ. Агшиж байгаа эдийн засгийг улам танаад эхэлбэл цар хүрээ, хэмжээ нь хумигдах учраас өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед зарим хүний шаардаад байгаа бодлогыг хэрэгжүүлж болохгүйг дахин хэлье” гэжээ.
2020. 07.01-нд Засгийн газрын хуралдааны дараа “Намын мөрийн хөтөлбөр болон бүтэц бүрэлдэхүүнээс шалтгаалж төсвийн тодотголоо хийнэ” гэжээ.
Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдөр, өнөөдөр ийм л ялгаатай байна. Сонгуулийн жилийн төсвийг данхар баталсан нь үнэн. Аймаг орон нутагт гишүүд төсвөөр дамжуулан тойргоо услах үйл явцыг тун чадмагаар хийсэн. Харин түүнийг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цээжээрээ хамгаалж, чадлаа. Сонгуулийн дараа дахин түүнийг Сангийн сайд болоход хэн ч барьцаагүй. Одоо ялсан намд юу ч хэлээд нэмэргүй. Цар тахал нэрээр төрийн шийдвэрийг өөрчилж болж байхад төсвөөрөө “тоглох нь” ч аргагүй юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өчигдрийн хэлсэн үг өнөөдөр юу ч биш болж байгаа нь л муухай харагдаж байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Хурэлбаатар сайн ажилласан Эдийн засаг овоо сэргэж байсан Харин одоо корона хямрал гадаад ор гээд хэцуу болж байна Тосов тодотгохгуй гэдгийг Зурэлбаатар биш намынидарга нь намынхан нь шийдсэн Сэтгуулч чаддаг юм бол. хурэлсухийг шуумжил
СОЛОНГОСЫН ГАННАМ ДҮҮРЭГ ДЭХЬ 3 БАЙРНЫ АСУУДЛАА ШИЙДЭЭРЭЙ.
Ямар ч байсан өмнөх засаг тодотгол хийгээгүй.Одоо өөр засгийн газар шүү дээ.
Коронагийн хямрал болж байхад төсөвт тодотгол хийх шаардлагатай.Төв Хэнтийн голдуу Монголчуудыг нутаг нугаар нь доромжлогч удам судар нь тодорхойгүйчүүд үүнд хамаагүй.
СОЛОНГОСЫН ГАННАМ ДҮҮРЭГ ДЭХЬ 3 БАЙРНЫ АСУУДЛАА ШИЙДЭЭРЭЙ.
СОЛОНГОСЫН ГАННАМ ДҮҮРЭГ ДЭХЬ 3 БАЙРНЫ АСУУДЛАА ШИЙДЭЭРЭЙ.
Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад зараад их л мангөтэй болж дээ сангийн саад маань
Хоногийн найз хуншгүй буриад Бямбасүрэн Энхбаяр Баяр Жаргалсайхан Хурц нарыг ярих уу яахуу?
nutagaa zarsan ich bayan sangiin said Churelbaatar.
Хэзээ хэдийд Увс аймгийн нутагт байдаг Хотгор шанагын уурхай жирийн Монголчуудыг нутаг нугаар доромжилдог Төв Хэнтийн оросжсон хужаа буриадуудын нутаг болчихсон юм? Хэзээ ч үгүй дээ харин! Тэгж яривал Монголын шүүх энэ асуудлыг худал гээд шийдчихсэн юм шүү. Москвагийн шүүх одоо Монголыг шүүхээ больсон.
hurlee oortoo um bichhee boliochee. Uurhai so nart zarj idej uusan chin so d hurtel batlagdchihaad bhd mongoliin shuuh ugui gesen geed bhiim.
сонгуулиар АН МАН гэж талцаж сонгож гаргачихаад дараа нь энэ хоёр намыг үзэн ядаж хараан зүхсэн коммент сараачин суудаг энэ хорвоогийн хамгийн тэнэг хүмүүс юм.
Манай улсад валютын ханш зохиомлоор өсөөд байгаа болохоос гадаадын улс орнуудад валютын ханш тогтвортой байна.
Гадаадад европод долларыг мөнгө гэж үздэггүй харин монгол төгрөгийг бол сонирхоод эргүүлж тойруулж хараад байдаг юм байна лээ ха ха ха
Koreo ГАННАМД 3 ХАУСТАЙ НӨХӨР ЭНЭ БИШ ҮҮ
Төвийн хужаа Хэнтийн орос буриадуудыг бодход Баруун Монголчууд Монгол юм шүү.Увсад Оросууд нь ч Хятадууд нь ч хэзээ ч суурьшиж байгаагүй.
Ажил хийж ядаж байгаа хүмүүсийг хэдэн халтар төгрөгөөр ч юмуу, юугаарч юм бэ биеээ үнэлсэн хөлсний муу бичээч минь ийм юм бичихээс ичихгүй байна уу,
Хүрэлбаатар алс холыг мэргэжлийн,мэргэшсэн хүмүүсээс Сангийн яамны хуучин кадруудаас зөвлөгөө авч хэлж байсан бол арайл ингэхгүй байсан болов уу?Жаахан хуримтлалдаа хэт итгэл өгсөнийх биз.Ер нь бодууштайл асуудал байсан нь анхнаасаал илт байсан шүү дээ.Тодотгол хийхийг үгүйсгэхгүй цаг хугацаа харуулна гэж л ярьж явах байсан юм шүү дээ,мөхөс эдийн засагч миний бодлоор бол.
Энэ худалч бялдууч нөхөр шүү дэ. Багшилж байхдаа удирдлагуудад долигнноод л явдаг бсан.
Чи Ж. Эрдэнбатын хэрэгжүүлсэн хямралаас гаргах ажлын ачаар өдиы хүртэл яваагаа ойлгоод эртхэн ажлаа өг. Чи улс орны эдийн засгийг дордуулж байна. Шоронд очиж Эрдэнбатаас зөвлөгөө ав.
хүрэлбаатарын мэдлээс халиад явчихсан зүйл шүү тэр төсөвийн тодотгол чинь .хүрэлбаатард цаанаас нь тодотгол хийхгүй гэж гүрийх даалгавар өгсөн хэрэв хийвэл хүрэлбаатар хүссэн ч хүсээгүй ч огцорно гэдэг далайлган дор байсан хүрэлбаатар төсөвийн тототгол хий гэдэг шаардлагад сөхөрөхөөр бол огцорохоо ч мэдэж л байсан .харин одоо тодотгол хийхээр болсон нь мөн л заль хулгайг нуух бас нэг арга .
Ёр нь нэг тийм муу арга заль ихтэй явуургүй нөхөрдөө.Нямдоржтой төстэй.
Хотгор шанага шиг царайтай байгаа нь бүр ч инээдтэй.
Угаасаа тийм хүн. Яагаад Монголын сан хөмрөгийг тэр хариуцаж байгааг ганцхан Хүрэлсүх гэдэг махан толгой л мэднэ. МАН д юу ч хэлээд сануулаад үр дүнгүй. Учир нь тэд бүгдээрээ мөнгөнд боолчлогдсон коммунистууд дээр нь бас тархины тураалд орчихсон. Ийм хүнд өвчтэй хүмүүст саналаа өгсөн сонгогчдын 44% г эзэлдэг ядуу хүмүүс монголд бодитойгоор аймшигтай тураалд орсон байна.
Bi UBSiin heliig oilgodgui sh de.