sonin.mn

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдсаны 25 жилийн ой өчигдөр тохиов.


Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова мэдээлэл хийн,

"Энэ жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) 25 жилийн ойн жил тохиож байна. 

Анх Орос, Казахстан, Хятад, Киргиз, Тажикистан, Узбекистан гэсэн зургаан улсын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ШХАБ өнөөдөр бүс нутгийн хүчирхэг нэгдэл болон өргөжсөн. Өнгөрсөн хугацаанд тус байгууллагын бүрэлдэхүүнд Беларусь, Энэтхэг, Иран, Пакистан улсууд нэгдсэн байна.


Мөн хамтын ажиллагаанд Ази, Ойрхи Дорнодын яриа хэлэлцээний 15 түнш улс, түүнчлэн ажиглагч статус бүхий хоёр орон Афганистан, Монгол Улс оролцож байна.


Үүний дүнд өнөөдрийн байдлаар ШХАБ нь эрх тэгш байдал, харилцан бие биеэ хүндэтгэх, нэг нэгнийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэх зарчимд суурилсан олон талт хамтын ажиллагааны нэр хүндтэй бөгөөд нөлөө бүхий талбар болон бэхжиж чадлаа. ШХАБ-ын газар зүйн хүрээ нь дэлхийн хүн амын тал орчим хувь нь оршин суудаг Евразийн бүс нутгийг бараг бүхэлд нь хамарч байна.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) тус нэгдлийн гишүүн орнуудын эзлэх хувь хэмжээ гуравны нэгд хүрчээ. Тус байгууллагын нэр хүнд өсч буйг аль нэгэн статустайгаар нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн сонирхогч орнуудын олон тооны бүр тодруулбал 10 гаруй орны өргөдөл нотолж байна." гэжээ.