Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Их нүүрт 100 га газарт "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд "Отгонбаян уул" ХХК 250 мянган шинэс модны суулгацаар ойжуулж байна.
"Тэрбум мод" сангийн санхүүжилтээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг, Их нүүр хэмээх газарт Өндөр-Улаан сумын Засаг даргын тамгийн газрын санаачилгаар, "Отгонбаян уул" ХХКомпани 100 га газар дээр 250 мянган шинэс модны суулгацаар ойжуулах ажлыг гүйцэтгэж байна.
Архангай аймгийн Өндөр-Улаан суманд хийж буй ойжуулалтын ажил нь малын бэлчээртэй ойр тул ойжуулалт хийсэн талбайгаа бүрэн хашиж, нутгийн иргэдийн оролцоотойгоор байнгын харуул хамгаалалт гаргаж хянах юм. Мөн нэг жилийн дараагаас эхлэн тус нутагт ургадаг байсан байгалийн олон зүйл ургамал ургах нөхцөл бүрдэж, унаган төрх нь сэргэнэ хэмээн тооцоолжээ.
"Отгонбаян уул" ХХК нь ойжуулалт хийсэн талбайгаа 3 жилийн хугацаанд арчлан, 90-ээс дээш ургалтын хувьтайгаар Монгол улсын ойн санд хүлээлгэн өгнө.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишгийг тогтоож, ойжуулалт зайлшгүй хийх хэрэгтэй, хамгийн их хөрөнгө оруулалт шаардагдах нутгуудад уулын ойжуулалтыг амжилттай хийж гүйцэтгэж байна.
Мягмар - 06 сарын 16,
2026
Сэтгэгдэл1
Монголын бүх газар нутгийг дархан цаазтай болгохгүй бол монголын бүх ой модыг хороогоод ашигт малтмал нэрээр бүх газрыг ухаж төнхөөд гүний усыг ашиглаад байгаль экологид маш их хохирол учруулахаар байна.