Зургадугаар сарын 15-нд БНХАУ-ын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь даргалан хуралдуулав. Пакистаны Ерөнхий сайд Шебаз Шариф даваа гарагийн өглөө мэдэгдэхдээ, АНУ болон Ирантай хэлэлцээр хийсний дүнд хоёр улс тохиролцоонд хүрлээ.
Хоёр тал бүх фронтод (Ливанд ч мөн адил) цэргийн ажиллагаагаа нэн даруй, бүрмөсөн зогсоохоо зарласан гэжээ. Үүний дараа АНУ, Иран улс ч уг тохиролцоог баталгаажуулсан. Хятад улс энэ талаар ямар тайлбар хэлэх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр хариулахдаа: АНУ, Иран харилцан ойлголцлын санамж бичгийн эхний үе шатны агуулгын талаар тохиролцоонд хүрснийг Хятад улс сайшааж байгаа бөгөөд Пакистаны зуучлалын хүчин чармайлтыг үнэлж байна. АНУ, Иран улс эхний үе шатны харилцан ойлголцлын санамж бичигт төлөвлөсөн цагийн дагуу гарын үсэг зурна гэж Хятад улс найдаж байгаа бөгөөд холбогдох талууд энх тайвны сонголтыг баримталж, яриа хэлэлцээ, хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байна. Хятад улс Ойрхи Дорнод болон Персийн булангийн бүс нутагт энх тайван, амар амгаланг аль болох хурдан сэргээхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран үргэлжлүүлэн эерэг үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
Г.Бямба
Мягмар - 06 сарын 16,
2026
Сэтгэгдэл0