Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр өгөөж жилээс жилд нэмэгдэж буйд талархал илэрхийллээ. Номхон Далайн командлал хоорондын байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд баригдан хүлээлгэн өгсөн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил, Ирээдүйн манлайлагчдын хөтөлбөр /FLEX/, Монгол Улсын иргэдийг АНУ-ын нэр хүнд бүхий сургуульд сургадаг Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын үүрэг их байсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд дурдлаа.
Цэцэрлэг барих төслийг цаашид өргөжүүлэн хамтран ажиллах, багш солилцооны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, инноваци, энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, улмаар АНУ-аас старт-ап компани үүсгэн байгуулж амжилттай ажиллаж буй шилдэг залуу бизнесмен, манлайлагч нарыг Монголд урьж туршлага хуваалцах, инновацийн төслийн хамтарсан уралдаан зохион байгуулах зэрэгт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаа талууд илэрхийллээ. Уулзалтын үр дүнд бүх шатны сургалтын байгууллагын англи хэлний багшийг чадавхжуулах, Флбрайт хөтөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлэх, цэцэрлэгийн барилгын төслийг үргэлжлүүлэх, инновацийн гарааны компанийн чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцлоо.
Сэтгэгдэл0
Өнөөдрийн Японы өдөр тутмын эдийн засгийн сонины( Никкэй) эхний нүүрэнд Хятад улсаас зээл авч өрөнд орж буй 14 улсыг танилцуулжээ. Эдгээр улсуудын хамгийн доод талд Монгол улсын нэр явж байна. Монгол улс маань ямар бодлого баримталж яваад байна даа? Өрөнд орсон улсуудын нэрс: 1. Жибути(Колони Франц) 2. Лаос(Колони Франц) 3. Тонга(Колони Англи) 4. Киргиз(СССР) 5. Самоа(Колони Шинэ Зеланд) 6. Ангол(Колони Португал) 7. Конго(Колони Бельги) 8. Мальдив(Колони Англи) 9. Тажикистан(СССР) 10. Вануату(Колони Англи, Франц) 11. Камбож(Колони Франц) 12. Кени (Колонии Англи) 13. Камерун(Колони Герман, Англи, Франц) 14. Монгол
Америкд болон түүний ОУВС,ДБ, оффшорууд гэх мэт прокси бүтцүүдэд өртэй улсуудын нэрийг Азийн Япон одоо даанч гаргахгүй. Ойрын хугацаандаа Америкийн шахалтаар Япон Солонгос Хятадтай сөргөлдөж байгаа ч урт хугацаандаа Европ Оросуудын доромжилдогоор "Желтожопые обьязаны" өөрсдөө Будда Күнз сургаальтай Монгол төрхтөн,нармай Ази гэдгийг ойлгож л байгаа.
Америкийн стартапуудтай Монголын хоосон шоучид туршлага солилцлоо юу. Ха ха бүх орнуудын мөнгөөр өөрийнхөө юмыг хийлгэхээ "хамтарч ажиллана" гэж солиорохоо больцгоо зүгээр оросжсон оркууд.