НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд цор ганцаар өрсөлдөж буй Жозеф Байден сонгуулийн өмнөх сунгаанд дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар оролцох хүнээрээ Калифорни муж улсын сенатч Камал Харрисыг сонгожээ.
“Сунгаанд хамтран оролцох хүнээрээ энгийн иргэдийг хамгаалагч, хамгийн нэр хүндтэй төрийн албан хаагчды нэг Камал Харрисыг сонгосон гэдгээ мэдэгдэхэд таатай байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Харин Камал Харрис мэдэгдэхдээ “Жо Байден бүхий л амьдралаа бидний төлөө тэмцэхэд зориулсан учир тэрбээр Америкийн ард түмнийг нэгтгэж чадна. Ерөнхийлөгч болсноор тэрбээр үзэл санааг нь хүндэтгэх Америкийг бүтээнэ. Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар түүнтэй хамтрах болсон минь нэр төрийн хэрэг бөгөөд түүнийг ерөнхий командлагч болгохын тулд өөрөөсөө хамаарах бүхий л зүйлсийг хийнэ” гэжээ.
2010-2017 онуудад Калифорни муж улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан 55 настай Харрис дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлсэн АНУ-ын анхны өнгөт арьст эмэгтэй болжээ. Өмнө нь энэ албан тушаалд нэрээ дэвшүүлж байсан хоёр эмэгтэй хоёул цагаан арьстан байсан бөгөөд тэд амжилт олоогүй байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
чөтгөр
Huchirheg emegtei
бурахнаас гуйх юм байна уу гэж надаас асуувал энэ хоёр хүнийг л америкийн цагаан ордоноос хол байгаж өгөөрөй гэж гуйна .дэлхий дээр нэг ч гэсэн улс зөв удирдлагатай байх нь бусад улс оронд асар их сайн нөлөөтөй байдаг . бага бушаас обамаг дуустал хугцаанд америкийг эвдэж байсан шашинаас эх ороноо эдийн засагтай нь бүх юмтай нь хамгаалаж байгаа ерөнхийлөгч бол трамп . далай лам хүртэл дургүй түвд өвгөнийг цагаан ордонд дураараа тогочоод байдагыг нь трамп болиулсан юм чинь дээ яаж сайн байхав .
Америкад зөвлөдөг хэн юм бэ?
Одоо АНУ н сүйрлийн галт тэрэг нэгэнт хөдлөөд хүчээ авчихсан. Хэн ч байгаад түүнийг зогсоож чадахгүй. Эдний буруу биш л дээ. Түүхийн диалектик материализмийн хууль юм. Үхэхдээ үхэр буу тавьж дэлхийд гай болохгүй тонилоосой л гэдэг байна.
Аргагүй л үхэр монгол юм даа. Хаа холын америкийн ирээдүйг тодорхойлчихдог.
ene hoyor yalj magadgvi ongolog bna trampin hiimori doroitson lamd ochih heregtei
ene hoyor yalj magadgvi ongolog bna trampin hiimori doroitson lamd ochih heregtei
ene hoyor yalj magadgvi ongolog bna trampin hiimori doroitson lamd ochih heregtei
Xaruud n olshrood odoo sanal avah magadlal undur boljee. Odoo yamarch arga baihgui. Hunii olon hunee...
Xaruud n olshrood odoo sanal avah magadlal undur boljee. Odoo yamarch arga baihgui. Hunii olon hunee...
Америк нэг иймэрхvv хvний нvд хуурч , тархи угаасан шоу хийхдээ л сайн улс юм!! Ганц нэг хар арьст хvн еронхийлогч, дэд еронхийлогч болсноор америкчуудын арьс енге, vндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах vзэлд эргэлт гарах болоогvй гэдэг нь дэндvv тодорхой !!